Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /экспортод гаргасан НӨАТ-ын хувь, хэмжээ 0 хувьтай тэнцүү байх эцсийн бүтээгдэхүүний жагсаалт/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 337

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Экспортод гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь (“0”)-тай тэнцүү байх ноос, ноолуур, арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                  Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн  сайдын   үүрэг   хариуцагч

бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн

газрын Хэрэг эрхлэх газрын дарга                                                         С.БАЯРЦОГТ

Аж үйлдвэрийн сайд                                                                               Д.ЭРДЭНЭБАТ