A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам - Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 196

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

Хоёр. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газар /Ө.Доржсэмбэд/-т үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаар тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 3548 дугаарт бүртгэв.