Хэвлэх DOC Татаж авах
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 368

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад дурдсан чиглэлээр хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Б.Болор нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 173 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд                                                                            Л.ГАНТӨМӨР