A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 392

Улаанбаатар хот

ТАЛБАЙГ НӨӨЦӨД АВАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7, 13.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий Багануурын нүүрсний ордын энэ тогтоолын хавсралтад заасан талбайг нөөцөд авсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД