Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Жолоодох эрхийн шалгалтын төвийн/

ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/181, А/218

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2014 оны А/158 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                          ХӨДӨЛМӨРИЙН САЙД                                              Г.БАЯРСАЙХАН                                     ХУУЛЬ ЗҮЙН САЙД                                                 Д.ДОРЛИГЖАВ
/ХНХС, ХЗДХС-ын 2017-А/142, А-222 тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/