A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дугаар А/189 Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 677 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 10 дахь хүснэгтийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай.

10

Гаалийн болон бусад татвараас чөлөөлж оруулсан барааг хилийн чанадад буцаан гаргах

331

401, 402, 403, 421, 422, 461, 462, 463

2. Дээрх өөрчлөлттэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 677 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 11 дэх хүснэгтийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, Эрсдлийн удирдлагын газар /Р.Бямбаа/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаалаар орсон өөрчлөлтийг CAIS програмд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.

ДАРГА О.ГАНБАТ