A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дугаар А/209 Улаанбаатар хот

ЖУРМЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь хэсгийн 16, 17 дахь хүснэгт, 22 дахь хүснэгтийн горимын код-415, 416, 419, 488, 489- ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, Эрсдлийн удирдлагын газар /Р.Бямбаа/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаалаар орсон өөрчлөлтийг CAIS програмд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.

ДАРГА О.ГАНБАТ