A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар А/219

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/ даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ДОРЛИГЖАВ