A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 111 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 111.2, 111.5 ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ Х
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН

111 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 111.2, 111.5 ЗААЛТУУД

ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН

ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН

ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

13.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ч.Дашням /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт оршин суух, иргэн Н.Идэр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж нар оролцов.

Нэг. Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт оршин суух, иргэн Н.Идэр Үндсэн хуулийн цэцэд 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө:

"Монгол Улсын Үндсэн хууль нь бусад хуулийн үндсэн эх сурвалж, толгой хууль болж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар "гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэж заажээ.

Манай улсын хувьд жирэмсэн эмэгтэйчүүдэд ял оногдуулах, ял эдлүүлэх талаархи заалтууд Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тусгагдсан байдаг. Жирэмсэн эмэгтэй нь нэг биш хоёр хүн, өөрөөр хэлбэл хүүхэдтэй хүн гэсэн ойлголтыг агуулж байдаг. Хүүхэд нь тухайн эмэгтэйн гэр бүлийн гишүүн болж байдаг.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд болон эхээс төрөөд иргэний эрхийн чадвартай болж байгаа хүүхэд хоёрын хоорондын ялгаа нь зөвхөн цаг хугацааны асуудал л байдаг. Иймд эхийн хэвлийд байгаа хүүхдийг эхтэй нь хорьж болдог, эхээс нэгэнт төрчихсөн байгаа хүүхдэд ялыг халдаан хэрэглэж болохгүй гэдэг хууль эрхийн акт нь үнэхээр буруу ойлголт юм. Ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалт нь тухайн ялыг ялтны аав, ээж, ах, дүү, хүүхэд, хамаатан садан цаашлаад хэнд ч халдаан хэрэглэж болохгүй гэсэн ойлголт юм. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Эрүүгийн хуулиудад жирэмсэн эмэгтэйчүүдэд хорих ял оногдуулах, хорих ял эдэлж байгаад төрсөн эмэгтэйг хүүхэдтэй нь цуг байлгаж болох талаархи заалт нь ялыг гэр бүлийн гишүүнд нь халдаан хэрэглэж байгаа явдал юм.

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар эмэгтэй ялтны ялыг зөвхөн эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, жирэмсэн эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна гэж заажээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно" гэж заажээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд хорих ял оногдуулах, түүнчлэн ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан "гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэсэн заалтыг шууд зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин жирэмсэн эмэгтэйчүүдийг хэвлийдээ тээж байгаа хүүхэдтэй нь хорихоор хуульчилсан нь эх хүнийг үр хүүхэдтэй нь хорьж байгаа явдал юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.5 дахь заалт мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн жирэмсэн эмэгтэйчүүдэд ял оногдуулахтай холбогдолтой заалтуудыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.5 дахь заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д "Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж заасан билээ.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид, хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно, Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно гэсэн бол, Гэр бүлийн тухай Монгол Улсын хуульд зааснаар хүүхдээ асран хүмүүжүүлэх үүргээс зайлсхийсэн, эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд муугаар нөлөөлсөн хүмүүсийн эцэг, эх байх эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасч болно гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно гэж заасныг тус хуулийн үзэл баримтлалын дагуу хоёр талтай ойлгож болно.

Нэгдүгээрт, үйлдсэн хэрэг нь хүндэвтэр, эсхүл хүнд, түүнийг анх удаа үйлдсэн бол жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэйн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн дагуу 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж байгаа билээ.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх хамаарахгүй байгаа тул онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ял эдэлж байх хугацаандаа амаржсан эмэгтэй ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт түр хугацаанд байлгаж болохоор хуульд тусгасан юм. Дээр дурдсан хугацаанаас хойш тухайн хүүхдийг эцгийн, эсхүл бусад төрөл садангийн нь асрамжид шилжүүлнэ. Энэ нь өөрөө манай төрийн энэрэнгүй бодлоготой нийцэж байгаа юм.

Мөн төрөөс хүн амын талаар баримтлах бодлого нь хүүхдийг эцэг, эхийн ивээл хайр асрамжинд нь эсэн мэнд бойжиход нь чиглэгдэнэ, мөн хүүхдийг хөхөөр хооллох, бие, сэтгэлийн хөгжилд тохирсон хоол хүнсээр хангах, бие бялдар, оюун санааны өсөлт, хөгжилд нь хяналт тавихыг бүх талаар дэмжихэд чиглэгдэнэ гэж заасныг анхаарахгүй байж болохгүй. Энэ зорилт Улсын Их Хурлаас батлагдсан бусад хууль тогтоомжид ч тусгалаа олсон билээ. Тухайлбал, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллоно гэж заасан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн "жирэмсэн болон насанд хүрээгүй эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна" гэсэн заалт нь эрх чөлөө нь хасагдсан насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах НҮБ-ын дүрэм, насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдуулан НҮБ-аас гаргасан стандартын наад захын журам /Бээжингийн журам/-ын зарчим, үзэл санаанд нийцэж байгаа заалт болно.

Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1988 оны 12 дугаар сарын 9-ны өдөр баталсан Аливаа хэлбэрээр баривчлагдсан болон хоригдсон этгээдүүдийг хамгаалах зарчмууд гэсэн 47/173 тоот шийдвэрийн дагуу үндэсний хууль тогтоомжийн хүрээнд бөгөөд эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, түүнчилэн хүүхэд, насанд хүрээгүйчүүд, ахмад настан, тахир дутуу хүмүүсийн эрх, онцгой байдлыг хамгаалах зорилгоор авсан бүх арга хэмжээг ялгаварлан гадуурхсан буюу эрхийг нь зөрчсөн арга хэмжээ хэмээн үзэхгүй гэж байдаг.

Иргэн Н.Идэр нь "жирэмсэн эмэгтэй нь нэг биш хоёр хүн, өөрөөл хэлбэл хүүхэдтэй хүн гэсэн ойлголтыг агуулж байдаг, хүүхэд нь тухайн эмэгтэйн гэр бүлийн гишүүн болж байдаг" гэжээ.

Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенци болон түүний үзэл санааны дагуу батлагдсан Хүүхдийн эрхийн тухай Монгол Улсын хуулийн дагуу төрснөөс хойш 18 нас хүртэлх хүн бүрийг хүүхэд гэдэг ойлголтод хамааруулахаар хуульчилсан юм. Харин жирэмсэн эмэгтэйн хэвлийд байгаа нь ураг гэж тооцогдоно.

Иймд дээд дурдсан олон улсын эрх зүйн баримт бичиг болон үндэсний хууль тогтоомжийн дагуу жирэмсэн эмэгтэй нь хүүхдийнхээ хамт хоригдож байна гэж үзэх үндэслэл үгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 "Жирэмсэн болон насанд хүрээгүй эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна", 111.5 "Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн "Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй болно" гэжээ.

Гурав.Маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4/, 7/-д заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраас зарим мэдээлэл, тайлбар, тодорхойлолт гаргуулахаар шаардсаны дагуу тус газрын дарга Д.Батжаргал 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/3197 тоот албан бичигтээ:

"…2002 онд шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсэгт "Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно" гэсэн заалт шинээр орж мөрдөгдөж ирлээ. Энэхүү заалтыг хэрэгжүүлж жирэмсэн болон хүүхэдтэй эхчүүдийн байрыг шинээр бий болгон засварлаж, тохижуулан хүүхдийн амрах, тоглох зэрэг шаардлагатай нөхцлийг нь бүрдүүллээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.1.2-т "…шийтгүүлсэн этгээд жирэмсэн бол төрөхөөс өмнө 45 хоног, төрснөөс хойш 1 жилээс илүүгүйгээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно" гэж заасан боловч мөн зүйлийн 332.2 дахь хэсэгт "Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу санаатай гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдсэн, түүнчилэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээдийн талаар гарсан тогтоол биелүүлэх явдлыг хойшлуулж болохгүй" гэсэн заалтыг үндэслэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй ялтныг хууль тогтоомжийн дагуу 0-1 насны хүүхдийн хамт байлгаж байна.

Өнгөрсөн хугацаанд тус хорих ангид ял эдэлж байсан эмэгтэйчүүдээс 35 ялтан амаржсанаас 24 нь төрөхөөс өмнө 45 хоног, амаржсаны дараа 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж, 4 нь 0-1 насны хүүхдийн хамт ял эдэлж байгаад ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2 хүүхдийг ялтны ар гэрт нь, 2 хүүхдийг 1 нас хүрэхэд нь Нялхсын клиник сувилалд тус тус хүлээлгэн өгч шийдвэрлэсэн ба өнөөдрийн байдлаар 0-1 насны хүүхэдтэй 3 ялтан ял эдэлж, тэдгээр хүүхдүүдийн эрүүл мэндэд анхааран холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг танилцуулъя" гэжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 407 дугаар ангид 0-1 насны хүүхэдтэйгээ ял эдэлж байсан болон одоо ял эдэлж байгаа эмэгтэй ялтнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн бөгөөд түүнээс үзвэл одоо 0-1 насны хүүхэдтэйгээ, хорих газарт ял эдэлж байгаа 3 ялтан бүгд өрх толгойлсон эмэгтэйчүүд, 2 нь хулгайн гэмт хэрэгт 3 ба 5 удаа Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жилээс дээш /10 жил 6 сар 1 хоног, 10 жил 5 хоног/ хорих ялтай, 1 нь мөн 3 удаагийн ял шийтгэлтэй, танхайн хэрэгт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн байна. Эдгээр ялтнууд нь бүгд ял эдэлж эхлэхээс өмнө жирэмсэн болоод ял эдэлж байхдаа хүүхдээ төрүүлсэн ажээ.

Дөрөв.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Хүний эрхийн үндэсний комиссын даргаас авсан тайлбар-тодорхойлолтод:

"Дархан-Уул аймгийн иргэн Н.Идэрийн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдлийн зарим үндэслэлийг Хүний эрхийн үндэсний комисс дэмжиж байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсгийн "ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно" гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэнтэй санал нэг байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна" гэжээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн, тус комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа эмэгтэйчүүдийн 407 дугаар ангид 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийсэн шалгалтын тайланд "нярай хүүхэдтэй эхчүүдийн байрны өрөө гэрэлгүй, харанхуй", "нярай хүүхэдтэй эхчүүдийн тасгийн угаалгын өрөө нь гал тогоог хөшгөөр тусгаарлаж хийсэн байсан нь эрүүл ахуйн шаардлагад огт нийцэхгүй байсныг онцлон тэмдэглэж байна" гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Иргэний хуульд зааснаар болон иргэний эрх зүйн шинжлэх ухааны ойлголт ёсоор иргэний эрх зүйн чадвар нь хүний төрсөн үеэс эхэлж, нас барснаар дуусгавар болдог учир эхийн хэвлийд байгаа ураг нь эрх зүйн харилцааны субъект байх үндэслэлгүй байна. Мөн гэр бүлийн гишүүд, төрөл, садны тухай ойлголтыг "Гэр бүлийн тухай" болон "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-д тодорхой хуульчилсан бөгөөд тэдгээрт эхийн хэвлийд байгаа урагийг гэр бүлийн гишүүнд тооцохоор заагаагүй байна. Иймд хорих ял эдэлж байгаа жирэмсэн ялтны хэвлийд буй урагийг ял эдэлж буй мэтээр үзэх, өөрөөр хэлбэл ял эдэлж байгаа жирэмсэн ялтны ялыг түүний гэр бүлийн гишүүнд халдаан хэрэглэхээр хуульчилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 "Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно" гэсэн заалт нь Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.2 заалттай холбож хэрэглэгддэг зохицуулалт байна.

Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудын дээрх заалтуудаас үзэхэд зөвхөн санаатай гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтан хорих ял эдэлж байх хугацаандаа амаржвал 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болохоор байна.

Хуулийн энэ зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-ийн "…Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэсэн заалтад нийцсэн, хүний эрхийн талаарх олон улсын баримт бичгийн заалтаар зөвшөөрөгдсөн хүрээнд байна.

Харин хорих ял эдэлж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд байрлах, тэднийг төрүүлэх, хорих ял эдэлж байгаа эхтэйгээ хамт байгаа 0-1 насны хүүхдийн байрлах байр, тэдгээрийн нөхцөлийг энэ талаарх олон улсын баримт бичигт заасан стандарт хэмжээнд хүргэн сайжруулах асуудлыг төрийн зүгээс анхааран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-ын "Жирэмсэн болон насанд хүрээгүй эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна"; 111.5-ын "Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно" гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн "…гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэснийг зөрчөөгүй байна.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр                                                                           Дугаар 12                                                                                              Улаанбаатар хот

ШҮҮХИЙН  ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН

111   ДҮГЭЭР   ЗҮЙЛИЙН  111.2,  111.5  ЗААЛТУУД

ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН

ЭСЭХ  ТУХАЙ  МАРГААНЫГ  ХЯНАН  

 ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

                                                                                    Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

                                                                                                            13.00  цаг

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн   дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ч.Дашням /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч     Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт оршин суух, иргэн Н.Идэр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж нар оролцов.

Нэг. Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт оршин суух, иргэн Н.Идэр Үндсэн хуулийн цэцэд  2006 оны 11 дүгээр сарын  10-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө:

“Монгол Улсын Үндсэн хууль нь бусад хуулийн үндсэн эх сурвалж, толгой хууль болж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн  Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэжээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн  Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заажээ.

 Манай улсын хувьд жирэмсэн эмэгтэйчүүдэд ял оногдуулах, ял эдлүүлэх талаархи заалтууд Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тусгагдсан байдаг. Жирэмсэн эмэгтэй нь нэг биш хоёр хүн, өөрөөр хэлбэл хүүхэдтэй хүн гэсэн ойлголтыг агуулж байдаг. Хүүхэд нь тухайн эмэгтэйн гэр бүлийн гишүүн болж байдаг.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд болон эхээс төрөөд иргэний эрхийн чадвартай болж байгаа хүүхэд хоёрын хоорондын ялгаа нь зөвхөн цаг хугацааны асуудал л байдаг. Иймд эхийн хэвлийд байгаа хүүхдийг эхтэй нь хорьж болдог, эхээс нэгэнт төрчихсөн байгаа хүүхдэд ялыг халдаан хэрэглэж болохгүй гэдэг хууль  эрхийн акт нь үнэхээр буруу ойлголт юм. Ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалт нь тухайн ялыг ялтны аав, ээж, ах, дүү, хүүхэд, хамаатан садан цаашлаад хэнд ч халдаан хэрэглэж болохгүй гэсэн ойлголт юм.  Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Эрүүгийн хуулиудад  жирэмсэн эмэгтэйчүүдэд хорих ял оногдуулах, хорих ял эдэлж байгаад төрсөн эмэгтэйг хүүхэдтэй нь цуг байлгаж болох талаархи заалт нь ялыг гэр бүлийн гишүүнд нь халдаан хэрэглэж байгаа явдал юм.

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар эмэгтэй ялтны ялыг зөвхөн эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, жирэмсэн эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна гэж заажээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэж заажээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд хорих ял оногдуулах, түүнчлэн ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг шууд зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин жирэмсэн эмэгтэйчүүдийг хэвлийдээ тээж байгаа хүүхэдтэй нь хорихоор хуульчилсан нь эх хүнийг үр хүүхэдтэй нь хорьж байгаа явдал юм.

Иймд  Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.5 дахь заалт мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн жирэмсэн эмэгтэйчүүдэд ял оногдуулахтай холбогдолтой заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн  Ц.Шаравдорж  Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн  тайлбартаа:

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 111.5  дахь заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан билээ.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид, хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно, Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно гэсэн бол, Гэр бүлийн тухай Монгол Улсын хуульд зааснаар хүүхдээ асран хүмүүжүүлэх үүргээс зайлсхийсэн,  эцэг, эх  байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд муугаар нөлөөлсөн хүмүүсийн эцэг, эх байх эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасч болно гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно гэж заасныг тус хуулийн үзэл баримтлалын дагуу хоёр талтай ойлгож болно.

Нэгдүгээрт, үйлдсэн хэрэг нь хүндэвтэр, эсхүл хүнд, түүнийг анх удаа үйлдсэн бол жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй эмэгтэйн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн дагуу 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж байгаа билээ.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх хамаарахгүй байгаа тул онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ял эдэлж байх хугацаандаа амаржсан эмэгтэй ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт түр хугацаанд байлгаж болохоор хуульд тусгасан юм. Дээр дурдсан  хугацаанаас хойш тухайн хүүхдийг эцгийн, эсхүл бусад төрөл садангийн нь асрамжид шилжүүлнэ. Энэ нь өөрөө манай төрийн энэрэнгүй бодлоготой нийцэж байгаа юм.

Мөн төрөөс хүн амын талаар баримтлах бодлого нь хүүхдийг эцэг, эхийн ивээл хайр асрамжинд нь эсэн мэнд бойжиход нь чиглэгдэнэ, мөн хүүхдийг хөхөөр хооллох, бие, сэтгэлийн хөгжилд тохирсон хоол хүнсээр хангах, бие бялдар, оюун санааны өсөлт, хөгжилд нь хяналт тавихыг бүх талаар дэмжихэд чиглэгдэнэ гэж заасныг анхаарахгүй байж болохгүй. Энэ зорилт Улсын Их Хурлаас батлагдсан бусад хууль тогтоомжид ч тусгалаа олсон билээ. Тухайлбал, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллоно гэж заасан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “жирэмсэн болон насанд хүрээгүй эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна” гэсэн заалт нь эрх чөлөө нь хасагдсан насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах НҮБ-ын дүрэм, насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдуулан НҮБ-аас гаргасан стандартын наад захын журам /Бээжингийн журам/-ын зарчим, үзэл санаанд нийцэж байгаа заалт болно.

Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1988 оны 12 дугаар сарын      9-ны өдөр баталсан Аливаа хэлбэрээр баривчлагдсан болон хоригдсон этгээдүүдийг хамгаалах зарчмууд гэсэн 47/173 тоот шийдвэрийн дагуу үндэсний хууль тогтоомжийн хүрээнд бөгөөд эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, түүнчилэн хүүхэд, насанд хүрээгүйчүүд, ахмад настан, тахир дутуу хүмүүсийн эрх, онцгой байдлыг хамгаалах зорилгоор авсан бүх арга хэмжээг ялгаварлан гадуурхсан буюу эрхийг нь зөрчсөн арга хэмжээ хэмээн үзэхгүй гэж байдаг.

Иргэн Н.Идэр нь “жирэмсэн эмэгтэй нь нэг биш хоёр хүн, өөрөөл хэлбэл хүүхэдтэй хүн гэсэн ойлголтыг агуулж байдаг, хүүхэд нь тухайн эмэгтэйн гэр бүлийн гишүүн болж байдаг” гэжээ.

Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенци болон түүний үзэл санааны дагуу батлагдсан Хүүхдийн эрхийн тухай Монгол Улсын хуулийн дагуу төрснөөс хойш 18 нас хүртэлх хүн бүрийг хүүхэд гэдэг ойлголтод хамааруулахаар хуульчилсан юм. Харин жирэмсэн эмэгтэйн хэвлийд байгаа нь ураг гэж тооцогдоно.

Иймд дээд дурдсан олон улсын эрх зүйн баримт бичиг болон үндэсний хууль тогтоомжийн дагуу жирэмсэн эмэгтэй нь хүүхдийнхээ хамт хоригдож байна гэж үзэх үндэслэл үгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 “Жирэмсэн болон насанд хүрээгүй эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна”, 111.5 “Ял эдэлж байх хугацаандаа  амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй болно” гэжээ.

Гурав.Маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх  явцад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4/, 7/-д заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраас зарим мэдээлэл, тайлбар, тодорхойлолт гаргуулахаар шаардсаны дагуу тус  газрын  дарга  Д.Батжаргал 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  1/3197 тоот  албан бичигтээ:

“…2002 онд шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсэгт “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэсэн заалт шинээр орж мөрдөгдөж ирлээ. Энэхүү заалтыг хэрэгжүүлж жирэмсэн болон хүүхэдтэй эхчүүдийн байрыг шинээр бий болгон засварлаж, тохижуулан хүүхдийн амрах, тоглох зэрэг шаардлагатай нөхцлийг нь бүрдүүллээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.1.2-т “…шийтгүүлсэн этгээд жирэмсэн бол төрөхөөс өмнө 45 хоног, төрснөөс хойш            1 жилээс илүүгүйгээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно” гэж заасан боловч мөн зүйлийн 332.2 дахь хэсэгт “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу санаатай гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдсэн, түүнчилэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээдийн талаар гарсан тогтоол биелүүлэх явдлыг хойшлуулж болохгүй” гэсэн заалтыг үндэслэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй ялтныг хууль тогтоомжийн дагуу 0-1 насны хүүхдийн хамт байлгаж байна.

Өнгөрсөн хугацаанд  тус хорих ангид ял эдэлж байсан эмэгтэйчүүдээс 35 ялтан амаржсанаас 24 нь төрөхөөс өмнө 45 хоног, амаржсаны дараа 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж, 4 нь 0-1 насны хүүхдийн хамт ял эдэлж байгаад ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2 хүүхдийг ялтны ар гэрт нь, 2 хүүхдийг 1 нас хүрэхэд нь Нялхсын клиник сувилалд тус тус хүлээлгэн өгч шийдвэрлэсэн ба өнөөдрийн байдлаар 0-1 насны хүүхэдтэй 3 ялтан ял эдэлж, тэдгээр хүүхдүүдийн эрүүл мэндэд анхааран холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг танилцуулъя” гэжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 407 дугаар ангид  0-1 насны хүүхэдтэйгээ ял эдэлж байсан болон одоо ял эдэлж байгаа эмэгтэй ялтнуудын талаар  дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн бөгөөд түүнээс үзвэл одоо 0-1 насны хүүхэдтэйгээ, хорих газарт ял эдэлж байгаа 3 ялтан бүгд өрх толгойлсон эмэгтэйчүүд, 2 нь хулгайн гэмт хэрэгт 3 ба 5 удаа  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жилээс дээш /10 жил 6 сар 1 хоног, 10 жил 5 хоног/ хорих ялтай, 1 нь мөн 3 удаагийн ял шийтгэлтэй, танхайн хэрэгт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн байна. Эдгээр ялтнууд нь бүгд ял эдэлж эхлэхээс өмнө жирэмсэн болоод  ял эдэлж байхдаа хүүхдээ төрүүлсэн ажээ.

Дөрөв.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Хүний эрхийн үндэсний комиссын даргаас авсан тайлбар-тодорхойлолтод:

“Дархан-Уул аймгийн иргэн Н.Идэрийн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдлийн зарим үндэслэлийг Хүний эрхийн үндэсний комисс дэмжиж байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсгийн “ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэнтэй санал нэг байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна” гэжээ.

Монгол Улсын Хүний эрхийн  үндэсний комиссоос ирүүлсэн, тус комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа эмэгтэйчүүдийн 407 дугаар  ангид 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийсэн шалгалтын тайланд “нярай хүүхэдтэй эхчүүдийн байрны өрөө гэрэлгүй, харанхуй”, “нярай хүүхэдтэй эхчүүдийн тасгийн угаалгын өрөө нь гал тогоог хөшгөөр тусгаарлаж хийсэн байсан нь эрүүл ахуйн шаардлагад огт нийцэхгүй байсныг онцлон тэмдэглэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Иргэний хуульд зааснаар болон иргэний эрх зүйн шинжлэх ухааны ойлголт ёсоор  иргэний эрх зүйн чадвар нь хүний төрсөн үеэс эхэлж, нас барснаар дуусгавар болдог учир эхийн хэвлийд байгаа ураг нь эрх зүйн харилцааны субъект байх үндэслэлгүй байна. Мөн гэр бүлийн гишүүд, төрөл, садны тухай ойлголтыг “Гэр  бүлийн тухай” болон “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д тодорхой хуульчилсан бөгөөд тэдгээрт эхийн хэвлийд байгаа урагийг гэр бүлийн гишүүнд тооцохоор заагаагүй байна. Иймд хорих ял эдэлж байгаа жирэмсэн ялтны хэвлийд буй урагийг ял эдэлж буй мэтээр үзэх, өөрөөр хэлбэл ял эдэлж байгаа жирэмсэн ялтны ялыг түүний гэр бүлийн гишүүнд халдаан хэрэглэхээр хуульчилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэсэн заалт нь Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332 дугаар зүйлийн 332.2 заалттай холбож хэрэглэгддэг зохицуулалт байна.

Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудын дээрх заалтуудаас үзэхэд зөвхөн  санаатай гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, түүнчлэн  онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтан хорих ял эдэлж байх хугацаандаа амаржвал 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болохоор байна.

Хуулийн энэ зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-ийн “…Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг  төр хамгаална” гэсэн заалтад нийцсэн, хүний эрхийн талаарх олон улсын баримт бичгийн заалтаар зөвшөөрөгдсөн хүрээнд байна.

Харин хорих ял эдэлж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд байрлах, тэднийг төрүүлэх, хорих ял эдэлж байгаа эхтэйгээ хамт байгаа 0-1 насны хүүхдийн байрлах байр, тэдгээрийн нөхцөлийг энэ талаарх олон улсын баримт бичигт заасан  стандарт хэмжээнд хүргэн сайжруулах асуудлыг төрийн зүгээс анхааран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн     31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС  ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-ын “Жирэмсэн болон насанд хүрээгүй эмэгтэй  ялтныг тусад нь байрлуулна”; 111.5-ын “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “…гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчөөгүй  байна.