A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Галт зэвсгийн гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох журам батлах тухай

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/75

Улаанбаатар хот

Галт зэвсгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Галт зэвсгийн гэрчилгээний загвар"-ыг нэгдүгээр, "Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /дэд комиссар Ж.Буянбат/-д үүрэг болгосугай.

3. Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА,ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС