A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯН
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 10 дугаар сарын 10 Улаанбаатар хот

Дугаар 07

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.20 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүн П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар С.Энхтуулыг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.Батсүх, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “…хууль зүйн туслалцаа авах…эрхтэй…” гэсэн хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.Батсүх Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“…Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй.”, 2 дахь хэсэгт “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.” хэмээн заасан байна.

Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй...” хэмээн иргэний Үндсэн эрхтэй холбогдуулан баталгаажуулжээ.

Үндсэн хуулийн дээрх заалтыг улам бүр баталгаажуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “өмгөөлөгч нь ...хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй,” мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.7, 36 дугаар зүйлийн 36.3.3-д өмгөөлөгч авах эрхтэйг тус тус заажээ.

Гэтэл 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” хэмээн заасан нь Үндсэн хуулийн дээрх үзэл санааг зөрчсөн төдийгүй Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах боломжийг хааж, мэргэжлийн хууль зүйн туслалцааны үнэ цэнэ, агуулга, ач холбогдлыг алдагдуулж байна.

Өөрөөр хэлбэл харшлах шалтгаангүй хэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохоор ойлгогдож байгаа юм.

Түүнчлэн мэргэжил /эрх зүйч, хуульч/-ийн бус хүмүүс Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, хууль зүйн мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргаж чадахгүй, үр нөлөөтэй хууль зүйн туслалцаа үзүүлж чадаагүйнхээ төлөө мэргэжлийн болон ёс зүйн ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь иргэний эрх зүйн байдлыг дордуулан хохирооход хүргэж байна.

Үндсэн хуулийн дээрх зөрчлийг арилгах нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалах, шүүх эрх мэдлийн нэр хүндийг өргөж, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. …

Дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн … заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...эрхтэй...” гэснийг, Тавин тавдугаар зүйлийн “1. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй. 2. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“…1. Хүний эрхийг хангах баталгааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрх бөгөөд Үндсэн хуулиар үүнийг баталгаажуулж өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалтыг дангаар нь авч үзэх боломжгүй бөгөөд хуулийн бусад заалтуудтай уяалдуулан авч үзэх хэрэгтэй юм. Хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэйгээс гадна өмгөөлөгчөө өөрөө сонгох, солих эрхтэй бөгөөд энэ нь тухайн этгээдийн чөлөөт сонголтоор шийдвэрлэгдэнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.1-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.” гэж заасан. Шүүх энэ эрхийг хангах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй тохиолдолд өөрөө итгэж байгаа, өөртөө хэрэгтэй тэр туслалцааг үзүүлж чадна гэсэн этгээдийг сонгож, өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжийг мөн хуулийн заалтаар олгож байгаа юм.

Нэн даруй хууль зүйн туслалцаа авах нь өөрийгөө хамгаалуулах эрхээ хангах урьдчилсан нөхцөл болно. Иймд хуулийн дээрх заалт иргэн Д.Батсүхийн тайлбарласнаар “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах боломжийг хааж, мэргэжлийн хууль зүйн туслалцааны үнэ цэнэ, агуулга, ач холбогдлыг алдагдуулж байна.” гэж үзэж болохгүй юм.

2. Харин ч мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй тухайн тохиолдолд шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөө сонгож авснаар өөрийгөө өмгөөлөх эрх нь бас давхар баталгаажиж байгаа юм. Энэ тохиолдолд иргэний эрх зүйн байдлыг дордуулан хохирооход хүргэж байгаа биш эсрэгээрээ давхар хамгаалалттай болох нөхцөл бүрдэж байгаа юм. Хууль тогтоогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль ёсыг дээдлэн хэрэгжүүлэх нөхцөл хангагдах ёстой гэж үзэж энэ заалтыг оруулсан болно.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “…хууль зүйн туслалцаа авах …эрхтэй…” гэсэн хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” гэсэн заалт нь хууль зүйн боловсролгүй, хуульчийн сонгон шалгаруулалт болон өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтад орж тусгай зөвшөөрөл аваагүй иргэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн эрхтэйгээр оролцох хууль зүйн үндэслэл бий болгосноор байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Үндсэн хуульд заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангах боломжийг хязгаарласан байна.

Аливаа иргэн мэргэжлийн өмгөөлөгчийн эрх эдэлж, үүрэг биелүүлж, хариуцлага хүлээн өмгөөлөгчийн талаар гаргасан хууль, журмыг мөрдөж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцох боломжгүй юм. 1994 оны Өмгөөллийн тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулахдаа дээрх заалтыг хассан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шилжүүлэн нэмж оруулсан нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “…хууль зүйн туслалцаа авах …эрхтэй…” гэсэн хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2008 оны 10 дугаар 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ж.АМАРСАНАА

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.2 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/    