A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 346

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 25.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1, 2-р хавсралтад ЗГ-ын 2017 оны 115-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд нарт зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ