A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

Дугаар 06

2015 оны 10 дугаар сарын Улаанбаатар хот 28-ны өдөр

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн

зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн

холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх

маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцож, мэдээлэл гаргагч иргэн А.Базар оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай" 55 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн А.Базар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:

"Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...", Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэж заасныг тус тус зөрчиж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд "хууль зүйн асуудлаар аман болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх; хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах; иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх; нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх, үйл ажиллагааг явуулах"-ыг мэргэжлийн үйл ажиллагааны төрөл болохыг нь хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэр, хуулийн төсөл гэх мэт хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулах ажиллагаанд оролцож байгаа Улсын Их Хурлын гишүүн, шүүгч, прокурорын туслахын үйл ажиллагааг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл болохыг хүлээн зөвшөөрсөн боловч субьектынх нь хувьд тэдгээр хүмүүсийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэдэгт хамруулаагүй байна. Эрх зүйч, хуульч нь татварын асуудлаар хуулийн этгээдүүдэд хууль зүйн зөвлөгөө өгдөг, татварын байгууллагад төлөөлөх зэрэг үйл ажиллагааг эрхэлж буй нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгэн төрөл болохыг хуулийн 24 дүгээр зүйлээр хуульчилсан боловч, хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу тухайн иргэнийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн бус мэргэжлийн дадлага эрхэлсэн гэх ойлголтод хамруулан хуульчилсан байна.

Орчин үед хуульч нь иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх ажиллагаа буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг өргөнөөр эрхэлж байна. Иймд татвар, банк, даатгал, уул уурхай гэх мэт нарийн төвөгтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хууль зүйн зөвлөгөө өгч байгааг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж үзэхгүй байх үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчих юм. Мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтыг зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр хязгаарлах бус эдгээр үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах мэргэжлийн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон.

Гэвч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт нь ерөнхий заалт боловч Үндсэн хуулийн зөрчил бүхий, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлан тодорхойлсон нарийвчилсан заалт болох Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг хүчин төгөлдөр байна. Түүнчлэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг " гэсэн хэсэг нэмж оруулсан байна.

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...", Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг "Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй." гэж зааснаас бусдаар тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхой хугацаатай эрхэлсний дараа "хуульч"-д тооцогдох ямар нэгэн зохицуулалт байхгүй болно. Мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан " ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ..." гэснийг зөрчсөн асуудал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх хэсэгт байхгүй байна.

2. Хуульч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцож, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, хүний эрхийг хангах баталгаа болохын хувьд түүний мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг тодорхойлох нь төрийн үүрэг юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ..." гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин ч ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг баталгаажуулж өгсөн гэж үзэж байна.

Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна." гэсэн байх ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай асуудалд холбогдуулан тайлбар гаргаагүй байна.

Гурав. Дээрх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагаас холбогдох тайлбар, баримт гаргуулж авсан болно.

Дөрөв. Үндсэн хуулийн цэц 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж 08 дугаар дүгнэлт гаргажээ.

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" гэсэн хэсэг нэмж Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... мэргэжлээрээ ажилласан ..." гэснийг тодотгосон нь Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж заасан.

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн дадлагад хамаарах ажил, албан тушаалыг хуульчилсан нь хуульд заасан тодорхой болзол, шалгуурыг хангасан иргэн хуульчийн шалгалтад орох эрх үүсэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ гэж үзэхээр байх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй." гэснийг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна." гэжээ.

Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

"1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.", Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.", Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй." гэсэн байна.

Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай" 55 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

"Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.", Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэсэн заалтыг зөрчсөн байна." гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэжээ.

Зургаа. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Цэцийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнд:

1. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;" гэсэн 3.1.3 дахь заалтыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар ""хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" ойлгохоор гэж өөрчлөн найруулсан.

Гэтэл Үндсэн хуулийн цэц 2015 оны 02 дугаар тогтоолоороо "... Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг" гэсэн хэсэг нэмж оруулснаараа Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... мэргэжлээрээ ажилласан ..." гэснийг тодотгосон нь Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна" гэж үзэж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө дагаж мөрдөж байсан, тухайн үед үйлчлэхээ байсан заалт болох "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;" гэснийг хүчингүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар тогтоол гарах үед Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" гэсэн 3.1.3 дахь заалт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан болно.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт орсон өөрчлөлтийн хөдөлгөөнийг тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эх бичвэрт тэмдэглэхдээ өөрчлөлт орсон зүйл, хэсэг заалтыг дарж, түүний оронд тухайн өөрчлөлтөөр өөрчлөгдсөн буюу өөрчлөн найруулагдсан зүйл, хэсэг, заалтыг оруулдаг.

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр бус харин техникийн алдаа гарсны учир хууль зүйн хувьд залруулах шаардлага үүснэ гэж үзэж байна.

2. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхойлж хуульчилж өгсөн нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт юм. Хуульч нь бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх замаар хүний эрхийг баталгаажуулах, шүүх эрх мэдлийн байгууллагад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байдлаар шүүн таслах ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий мэргэжилтний хувьд түүнд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоох нь төрийн үүрэг мөн.

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаагүй бөгөөд харин ч иргэн бүрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг тодорхойлсон заалт юм. Хуульд заасан шаардлагыг биелүүлсэн хүн бүр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нь нээлттэй бөгөөд үүнийг хуулиар хязгаарласан асуудал огт байхгүй болно.

4. Дан ганц хуульч мэргэжилд ч бус тодорхой төрлийн мэргэжлүүдэд хуулиар болон дүрэм журмаар ийм төрлийн шаардлага тавьдаг. Тухайлбал, анагаах ухааны их сургууль төгссөн их эмч мэргэжилтэй хүн сургуулиа төгссөн ч хүн эмчлэх эрхгүй бөгөөд дахин суралцаж лиценз авснаар түүний эмчлэх эрх нээлттэй болдог. Гэтэл тэднээс Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан гэсэн асуудал огт хөндөгддөггүй бөгөөд тийм ч байх нь зайлшгүй юм. Хуульчийн мэргэжил үүнтэй яг адил болохын хувьд хууль тогтоогчид хуульд тавигдах тусгай шаардлагуудыг хуулиар тогтоож өгсөн. ..." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтаар "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэсэн ойлголтыг тодорхойлохдоо хэт явцууруулан хуульчилж хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх ба Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авч, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" гэсэн хэсэг нэмж шинэчлэн найруулсан нь Үндсэн хуулийн зөрчлийг арилгасан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байх тул уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн 08 дугаар дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ нь:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...", Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай" 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ П.ОЧИРБАТ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2015 оны 10 дугаар сарын                                                                                               Дугаар 06                                                                                                Улаанбаатар хот
           28-ны өдөр 

 

 

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 

    зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн  

холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх

 маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг

 

             Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцож, мэдээлэл гаргагч иргэн А.Базар оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” 55 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн А.Базар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:

“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заасныг тус тус зөрчиж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд “хууль зүйн асуудлаар аман болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх; хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах; иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх; нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх, үйл ажиллагааг явуулах”-ыг мэргэжлийн үйл ажиллагааны төрөл болохыг нь хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэр, хуулийн төсөл гэх мэт хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулах ажиллагаанд оролцож байгаа Улсын Их Хурлын гишүүн, шүүгч, прокурорын туслахын үйл ажиллагааг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл болохыг хүлээн зөвшөөрсөн боловч субьектынх нь хувьд тэдгээр хүмүүсийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэдэгт хамруулаагүй байна. Эрх зүйч, хуульч нь татварын асуудлаар хуулийн этгээдүүдэд хууль зүйн зөвлөгөө өгдөг, татварын байгууллагад төлөөлөх зэрэг үйл ажиллагааг эрхэлж буй нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгэн төрөл болохыг хуулийн 24 дүгээр зүйлээр хуульчилсан боловч, хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу тухайн иргэнийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн бус мэргэжлийн дадлага эрхэлсэн гэх ойлголтод хамруулан хуульчилсан байна.

Орчин үед хуульч нь иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх ажиллагаа буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг өргөнөөр эрхэлж байна. Иймд татвар, банк, даатгал, уул уурхай гэх мэт нарийн төвөгтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хууль зүйн зөвлөгөө өгч байгааг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж үзэхгүй байх үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчих юм. Мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтыг зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр хязгаарлах бус эдгээр үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах мэргэжлийн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон.

Гэвч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт нь ерөнхий заалт боловч Үндсэн хуулийн зөрчил бүхий, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлан тодорхойлсон нарийвчилсан заалт болох Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг хүчин төгөлдөр байна. Түүнчлэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг ” гэсэн хэсэг нэмж оруулсан байна.

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.” гэж зааснаас бусдаар тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхой хугацаатай эрхэлсний дараа “хуульч”-д тооцогдох ямар нэгэн зохицуулалт байхгүй болно. Мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг зөрчсөн асуудал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх хэсэгт байхгүй байна.

2. Хуульч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцож, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, хүний эрхийг хангах баталгаа болохын хувьд түүний мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг тодорхойлох нь төрийн үүрэг юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ...” гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин ч ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг баталгаажуулж өгсөн гэж үзэж байна.

Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэсэн байх ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай асуудалд холбогдуулан тайлбар гаргаагүй байна.

Гурав. Дээрх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагаас холбогдох тайлбар, баримт гаргуулж авсан болно.

Дөрөв. Үндсэн хуулийн цэц 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж 08 дугаар дүгнэлт гаргажээ.

                        

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

 

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн хэсэг нэмж Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг тодотгосон нь Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж заасан.

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн дадлагад хамаарах ажил, албан тушаалыг хуульчилсан нь хуульд заасан тодорхой болзол, шалгуурыг хангасан иргэн хуульчийн шалгалтад орох эрх үүсэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ гэж үзэхээр байх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.” гэснийг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэжээ.

Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

“1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэсэн байна.

Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” 55 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

Зургаа. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“... Цэцийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнд:

1. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн 3.1.3 дахь заалтыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” ойлгохоор гэж өөрчлөн найруулсан.

 

Гэтэл Үндсэн хуулийн цэц 2015 оны 02 дугаар тогтоолоороо “... Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг” гэсэн хэсэг нэмж оруулснаараа Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг тодотгосон нь Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үзэж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө дагаж мөрдөж байсан, тухайн үед үйлчлэхээ байсан заалт болох “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэснийг хүчингүй болгосон байна.

 

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар тогтоол гарах үед Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн 3.1.3 дахь заалт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан болно.

 

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт орсон өөрчлөлтийн хөдөлгөөнийг тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эх бичвэрт тэмдэглэхдээ өөрчлөлт орсон зүйл, хэсэг заалтыг дарж, түүний оронд тухайн өөрчлөлтөөр өөрчлөгдсөн буюу өөрчлөн найруулагдсан зүйл, хэсэг, заалтыг оруулдаг.

 

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр бус харин техникийн алдаа гарсны учир хууль зүйн хувьд залруулах шаардлага үүснэ гэж үзэж байна.

 

2. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхойлж хуульчилж өгсөн нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт юм. Хуульч нь бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх замаар хүний эрхийг баталгаажуулах, шүүх эрх мэдлийн байгууллагад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байдлаар шүүн таслах ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий мэргэжилтний хувьд түүнд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоох нь төрийн үүрэг мөн.

 

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаагүй бөгөөд харин ч иргэн бүрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг тодорхойлсон заалт юм. Хуульд заасан шаардлагыг биелүүлсэн хүн бүр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нь нээлттэй бөгөөд үүнийг хуулиар хязгаарласан асуудал огт байхгүй болно.

 

4. Дан ганц хуульч мэргэжилд ч бус тодорхой төрлийн мэргэжлүүдэд хуулиар болон дүрэм журмаар ийм төрлийн шаардлага тавьдаг. Тухайлбал, анагаах ухааны их сургууль төгссөн их эмч мэргэжилтэй хүн сургуулиа төгссөн ч хүн эмчлэх эрхгүй бөгөөд дахин суралцаж лиценз авснаар түүний эмчлэх эрх нээлттэй болдог. Гэтэл тэднээс Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан гэсэн асуудал огт хөндөгддөггүй бөгөөд тийм ч байх нь зайлшгүй юм. Хуульчийн мэргэжил үүнтэй яг адил болохын хувьд хууль тогтоогчид хуульд тавигдах тусгай шаардлагуудыг хуулиар тогтоож өгсөн. ...” гэжээ.

                                                                                                                                         ҮНДЭСЛЭЛ:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтаар “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэсэн ойлголтыг тодорхойлохдоо хэт явцууруулан хуульчилж хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх ба Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авч, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн хэсэг нэмж шинэчлэн найруулсан нь Үндсэн хуулийн зөрчлийг арилгасан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байх тул уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн 08 дугаар дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

 

                                                                                               МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

2.Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ                                                                        П.ОЧИРБАТ

                                                                        ГИШҮҮД                                                                       Н.ЖАНЦАН

                                               Т.ЛХАГВАА

                                               Д.СУГАР

                                                                                                                                                               Д.НАРАНЧИМЭГ

                               Д.СОЛОНГО

                                               Д.ГАНЗОРИГ