A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журмыг батлах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журмыг батлах тухай

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/249

Улаанбаатар хот

Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын саналыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт"-ыг нэгдүгээр, "Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл ашиглах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

САЙД Д.ДОРЛИГЖАВ