- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС, ЭМС-ын 2019 оны А/152, А/366 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ХЗДХС, ЭМС-ын 2019 оны А/152, А/366 дугаар тушаалаар хүчингүй болсон/
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 416
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Ялаас чөлөөлөх өвчний жагсаалтыг нэгдүгээр, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалыг улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж, мөрдөн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газар, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Аймгийн эрүүл мэндийн газрын захирал, дарга нарт даалгасугай.
САЙД Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A