A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар А-282

Улаанбаатар хот

ЭКОЛОГИ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 71дүгээр зүйлийн 71.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг хавсралтын ёсоор баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн А-415 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ОЮУНХОРОЛ