A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИМПОРТЛОХ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2017 оны 1-1/501 тоотоор хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017 оны 1-1/501 тоотоор хасалт хийсэн/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС,

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дугаар А/139 Улаанбаатар хот

ИМПОРТЛОХ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журмын 2.3 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:

1. 2016 оны импортлох хүнсний болон үрийн улаанбуудай, улаанбуудайн гурилын нэр төрөл, тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.

2.Хүнсний болон үрийн улаанбуудай, улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Хүнсний тухай хууль, Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журамд нийцүүлэн зохион байгуулахыг Төрийн нарийн бичгийн дарга /Н.Ариунболд/-д даалгасугай.

САЙД Р.БУРМАА

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3583 дугаарт бүртгэв.