A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ “Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалт”
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 469,А/269

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-д даалгасугай.

3. Энэ тушаалын хавсралтад заасан өвчин, гэмтэл согогтой эсэхийг иргэний хүсэлтийг үндэслэн зохих журмын дагуу тодорхойлж, эрүүл мэндийн хуудсыг олгож ажиллахыг аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Тусгай мэргэжлийн төв эмнэлгийн дарга нарт даалгасугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11/12 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ОЮУНБААТАР

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 3584 дүгээрт бүртгэв.