A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ

ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ /Тогтоол/

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав нар, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд өргөдөлд гаргагч иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж нар оролцов.

Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д.Ламжавын гомдлоор үүссэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-ийн заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.

Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлдөө: Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-ын дотор байгаа өргөдөлд дурьдсан хэсэг нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26, мөн 2-ын 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 16 дахь хэсгийг зөрчиж байгааг хянан үзэхийг хүсчээ.

Үндсэн хуулийн Цэц иргэн Д.Ламжавын гомдолтой маргааныг 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд "Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй "цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4-т буй "цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй "цуглааныг зохион байгуулагч нь ... сэтгэцийн өвчтэй хүнийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна" гэсэн 01 тоот дүгнэлт гаргажээ.

Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын хуралдаанд оруулжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж Улсын Их Хурлын хуралдаан дээр "Хуулийн 5 дугаар зүйлд баяр ёслолын болон түүнтэй адилтгах бусад арга хэмжээнд энэ хуулийг хэрэглэхгүй гэсэн ийм заалт байгаа. Хүүхдийн зүгээс хуран цугларах аливаа ажиллагаа энэ заалтын хүрээнд зохион байгуулагдах боломжтой байгаа юм. хүүхэд тайван замаар хуран цугларах асуудлыг энэ хуулиар зохицуулахад хүргэх юм бол зөвшөөрөл авах зохион байгуулагч нь үүрэг хүлээх, хариуцлага хүлээх, тэр хууль бус цуглааныг албадан тараах явцад хохирох талтай. Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс зарим хязгаарлалт хийж болно гэсэн заалт байдаг. Иймд хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна" гэжээ.

Р.Гончигдорж "Ганцхан хүүхэд гэдэг иргэнийг жагсаал цуглаанд асран хамгаалагч эцэг эх, багш хүмүүстэйгээ хамт тэр жагсаал цуглаанд оролцох явдлыг бүхэлд нь хориглоно гэдэг бол үнэхээр зөрчилтэй гэдэг нь хэтэрхий ойлгомжтой байгаа зүйл байхгүй юу. Иймд Цэцийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж: "Тогтоолдоо үндэслэлийг нь сайн зааж өгөхгүй бол хоёр дахиа хэлэлцэхээр ямар ч үндэслэлгүй унах ажил гардаг байхгүй юу. Дүгнэлтийг хэлэлцэж ийм учраас үндэслэлгүй гэж үзэж байгаагаа сайн тодорхой зааж өгье" гэжээ.

Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасан "цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан "цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалт, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 23 дугаар тогтоол гаргажээ.

Мөн тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн 2 дахь заалт буюу Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5-д буй "цуглааныг зохион байгуулагч нь ... сэтгэцийн өвчтэй хүнийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой заалт байхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож иргэн Д.Ламжав Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ын 5 дотор "цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дотор "цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд яах аргагүй хүүхдийн тайван замаар хуран цуглах эрхийг шууд хасаж байгаа юм гэсэн тайлбар өгчээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр "Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулиар хүүхдийн хуран цуглах эрхийг хязгаарласан гэж үзэхгүй байна. Учир нь энэ хуулийн заалт нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс орсон учраас Үндсэн хууль, хүүхдийн эрхийн конвенцийн заалтуудад харшлахгүй юм" гэсэн тайлбар гаргажээ.

ХЯНАВАЛ:

Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-д буй "цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 4-т буй "цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль, тус Улс албан ёсоор нэгдэн орсон хүүхдийн эрхийн тухай олон улсын Конвенцийг зөрчсөн байна. Ингэснээр хүүхдийн тайван замаар хуран цуглах эрхийг хязгаарлажээ. Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн дээрх заалтуудын талаар гарсан Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 01 тоот дүгнэлтийг хянан хэлэлцээд гаргасан Улсын Их Хурлын 1996 оны 23 дугаар тогтоолд уг дүгнэлтийг хүлээж аваагүй талаар ямар нэг үндэслэл байхгүй учир Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11, 12 дугаар зүйлийн бага насны хүүхэдтэй холбоотой заалтууд, Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасан "бага насны хүүхэд", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан "бага насны хүүхэд болон ..." гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Л.БААСАН

Ц.ЦОЛМОН

Н.ЖАНЦАН

Ж.БЯМБАА

С.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ 

1996 оны 05 дугаар сарын 15-ны өдөр                                                               Дугаар 01                                                                                 Улаанбаатар хот