- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАРЫГ СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 115
Улаанбаатар хот
ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАРЫГ СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лувсангийн Эрдэнэчимэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Догсомын Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Агыпарын Бакей, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэвэлмаагийн Баярсайхан нарыг тус тус сонгосугай.
2.Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболдыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Жамъянсүрэнгийн Батсуурийг Эдийн засгийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A