A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2018 оны А/66 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дугаар А/94 Ойгон

ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын "ж", 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа нийт худалдаа, үйлчилгээний газрын цагийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

2.Худалдаа үйлчилгээний цэг салбаруудын ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн хэсгийн дарга П.Цэрэннамжил, Цорго багийн Засаг дарга Г.Түвшинжаргал нарт үүрэг болгосугай.

3.Энэ захирамжийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтэлсэний дараа хүчин төгөлдөр мөрдөж ажиллахаар тогтоосугай.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулж сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.ТӨРТОГТОХ