Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2001 оны 54, ЗГ-ын 2002 оны 219-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН  ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 485

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт”-ын “Хуш модны үр-самар” гэснийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

08.02 0802.90.10 Сибирь хуш (Pinus subirica)-ны         үр-самар Байгалийн ургамлын тухай хуулийн (1995) 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг   Гаргах
 

2. Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт “Нарсны төрлийн модны үр” гэснийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1209.99.00 Нарсны төрлийн модны үр (ойн нарс (Pinus sylvestris) одой нарс (Pinus pumila))
0802.90.20 Сибирь хуш (Pinus sibirica)-ны самрын идээ  
 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                      Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                                Б.БОЛОР