A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ҮЛ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ҮЛ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1968 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

Дайны гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх болон шийтгэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1946 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3(I), 1947 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 170(II) дугаар тогтоол; Нюрнбергийн олон улсын цэргийн шүүхийн дүрэм болон тус шүүхийн шийдвэрээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчмуудыг бататгах тухай 1946 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 95(I) дугаар тогтоол; нэг талаас уугуул нутгийн хүн амын эдийн засаг, улс төрийн эрхийг зөрчих, нөгөө талаас апартеидын бодлого явуулахыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж илт буруушаасан 1966 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2184(ХХI), 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2202(ХХI) дугаар тогтоолыг иш үндэс болгож,

дайны гэмт хэрэгтэн болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шийтгэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1965 оны долдугаар сарын 28-ны өдрийн 1074 D (ХХХIX) болон 1966 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1158(ХLI) дугаар тогтоолыг иш үндэс болгож,

дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн төлөө мөрдөн байцаах болон шийтгэхтэй холбогдсон албан ёсны тунхаглал, баримт бичиг буюу конвенцийн алинд ч хөөн хэлэлцэх хугацааны тухай заалт байхгүйг тэмдэглэж,

олон улсын эрх зүйгээр дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг хамгийн онц хүнд гэмт хэрэг гэж үзэж,

дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн төлөө хатуу шийтгэх нь ийм гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, ард түмнүүдийн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих хийгээд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болно гэдэгт итгэж,

ердийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд холбогдох үндэсний эрх зүйн хэм хэмжээг дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хэрэглэх нь тийм гэмт хэрэгт хариуцлага хүлээх этгээдийг мөрдөн байцаах болон шийтгэхэд саад болж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоосон ноцтой асуудал болж байгааг тэмдэглэж,

дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай зарчмыг энэхүү Конвенцийн тусламжтайгаар олон улсын эрх зүйд тогтоох, мөн энэхүү зарчмыг түгээмлээр хэрэглэхийг хангах нь зайлшгүй чухал бөгөөд цаг үе олсныг хүлээн зөвшөөрч,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

Үйлдсэн цаг хугацаанаас хамаарахгүйгээр дор дурдсан гэмт хэрэгт аливаа хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй:

(а) 1945 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Нюрнбергийн олон улсын цэргийн шүүхийн дүрэмд тодорхойлсон буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1946 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 3 (I), 1946 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 95(I) дугаар тогтоолд бататган заасан дайны гэмт хэрэг, мөн тухайлбал, 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай женевийн конвенцүүдэд дурдсан “ноцтой хэрэг”;

(b) 1945 оны 8 дугаар сарын 8-ний өдрийн Нюрнбергийн олон улсын цэргийн шүүхийн дүрэмд тодорхойлсон буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1946 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3(I), 1946 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 95(I) дугаар тогтоолд бататган заасан дайны үе болон энхийн үед үйлдсэн байсан хамаарахгүйгээр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, зэвсэгт халдлага буюу түрэмгийллийн улмаас хүн амыг албадан гаргах, апартеидын бодлогоос үүдэн гарч буй хүмүүнлэг бус үйлдэл, түүнчлэн Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай 1948 оны Конвенцид тодорхойлсон төрлөөр устгах гэмт хэрэг. Эдгээр үйлдэл уг хэрэг үүссэн улсын үндэсний хууль тогтоомжид харшлахгүй байсан ч үүнд хамаарна.

2 дугаар зүйл

1 дүгээр зүйлд дурдсан гэмт хэргийн аль нэгийг үйлдсэн тохиолдолд энэхүү Конвенцийн заалт нь гэмт хэрэг үйлдэгч буюу түүний хамсаатнаар оролцсон, уул гэмт хэргийг үйлдэхэд бусдыг шууд тухирсан буюу гэмт хэргийг гүйцэд үйлдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэрэг үйлдэх зорилго бүхий хуйвалдаанд оролцсон төрийн эрх барих байгууллагын төлөөлөгчид болон хувь хүнд, түүнчлэн эдгээр гэмт хэргийг үйлдэх бололцоо олгосон төрийн эрх барих байгууллагын төлөөлөгчдөд хамаарна.

3 дугаар зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улсууд энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд заасан хэрэгтэнг олон улсын эрх зүйн дагуу шилжүүлж өгөх нөхцлийг бий болгоход чиглэсэн үндэсний хууль тогтоох буюу бусад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэгтэй.

4 дүгээр зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улсууд нь хөөн хэлэлцэх хугацааг энэхүү Конвенцийн 1, 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд хэрэглэхгүй байх, хэрэв ийм гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэж байгаа бол, түүнийгээ хүчингүй болгоход шаардагдах аливаа хууль тогтоох буюу бусад арга хэмжээг үндсэн хуулийн журмын дагуу авах үүрэгтэй.

5 дугаар зүйл

Энэхүү Конвенц нь 1969 оны 12 дугаар сарын 31 хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын буюу түүний төрөлжсөн байгууллагын аль нэгний, эсхүл Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн гишүүн аливаа улс, Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч аливаа улс, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү Конвенцид оролцохыг урьсан бусад аливаа улс түүнд гарын үсэг зурахад нээлттэй байна.

6 дугаар зүйл

Энэхүү Конвенцийг соёрхон баталвал зохино. Соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

7 дугаар зүйл

Конвенцийн 5 дугаар зүйлд заасан аливаа улс нэгдэн ороход энэхүү Конвенц нээлттэй байна. Нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

8 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай арав дахь батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш 90 дэх өдрөө хүчин төгөлдөр болно.

2. Соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай арав дахь батламж жуух бичгийг хадгалуулсны дараа энэхүү Конвенцийг соёрхон батласан буюу нэгдэн орсон улсын хувьд Конвенц нь соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгээ хадгалуулснаас хойш 90 дэх өдрөө хүчин төгөлдөр болно.

9 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 жил өнгөрсний дараа энэхүү Конвенцийг хянаж үзэх хүсэлтийг түүнд оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр бичгээр хэдийд ч тавьж болно.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей шаардлагатай гэж үзвэл ийм хүсэлттэй холбогдуулж авах арга хэмжээний талаар шийдвэр гаргана.

10 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн баталгаат хуулбарыг 5 дугаар зүйлд заасан бүх улсад хүргүүлнэ.

3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга 5 дугаар зүйлд заасан бүх улсад дор дурдсан зүйлийн талаар мэдээлнэ:

(а) Энэхүү Конвенцид гарын үсэг зурсан болон 5, 6, 7 дугаар зүйлийн дагуу соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн тухай;

(b) 8 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон он, сар, өдрийн тухай;

(c) 9 дүгээр зүйлийн дагуу хүлээн авсан мэдээллийн тухай.

11 дүгээр зүйл

Энэхүү Конвенцийн 1968 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр англи, испани, хятад, орос, франц хэлээр үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ҮЛ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

Ерөнхий Ассамблейн 2391 (XXIII) дугаар тогтоолоор 1968 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж, 1970 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон* Энэхүү Конвенцид оролцогч улсууд,