A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 519

Улаанбаатар хот

АРЬС, ШИРНИЙ ТАЛААР АВАХ НЭГ УДААГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг хорио цээрийн талаар гадаад улстай байгуулсан хоёр талын баримт бичгийг харгалзан 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу экспортод гаргах боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширний хувьд Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ын 2.7 дахь заалтыг мөрдөхгүй байхаар тогтоосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, дүнг 2016 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА