A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • ОЛОН УЛСЫН ХАМГААЛАЛТАД БАЙДАГ ХҮМҮҮС, ТҮҮНИЙ ДОТОР ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ШИЙТГЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ОЛОН УЛСЫН ХАМГААЛАЛТАД БАЙДАГ ХҮМҮҮС, ТҮҮНИЙ ДОТОР ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ШИЙТГЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1973 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Энэхүү конвенцид оролцогч улсууд,

Олон улсын энх тайвныг сахиулах, улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааран үзэж,

дипломат төлөөлөгчид болон бусад олон улсын хамгаалалтад байдаг хүмүүсийн эсрэг гэмт хэрэг нь тэдний аюулгүй байдалд заналхийлж, улс хоорондын хамтын ажиллагаа явуулахад шаардлагатай олон улсын хэвийн харилцаанд ноцтой занал учруулж байна гэж үзэж,

ийм гэмт хэрэг үйлдэх нь олон улсын хамтын нийгэмлэгийг ноцтой түгшээж байгаа гэж итгэж,

ийм гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шийтгэхийн тулд зохих тууштай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай болсон гэж үзэж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн зорилгод:

1.”Олон улсын хамгаалалтад байдаг хүн” гэж:

(а) төрийн тэргүүн, ялангуяа тухайн улсын үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүний чиг үүргийг гүйцэтгэж буй хамтын удирдлагын байгууллагын аливаа гишүүн, засгийн газрын тэргүүн буюу гадаад хэргийн сайд, түүнчлэн тэднийг дагалдан яваа гэр бүлийн гишүүд гадаад улсад байх үед нь;

(b) гэмт хэрэг гарсан газарт олон улсын эрх зүйн дагуу өөрийгөө, өөрийн эрх чөлөө болон нэр төрөө аливаа халдлагаас тусгайлан хамгаалуулах эрхтэй аливаа улсын төлөөлөгч буюу албан тушаалтан, олон улсын засгийн газар хоорондын байгууллагын албан тушаалтан буюу өөр төлөөлөгч, түүний албан байр, орон сууц, тээврийн хэрэгслийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн үед, түүнчлэн тэдэнтэй хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг хэлнэ.

2. ”Сэжигтэн этгээд” гэж 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн аль нэгийг буюу хэд хэдийг үйлдсэн, эсхүл үйлдэхэд оролцсныг prima facie тогтооход хангалттай баримт бүхий этгээдийг хэлнэ.

2 дугаар зүйл

1. Санаатайгаар:

(а) олон улсын хамгаалалтад байдаг хүний амийг хөнөөх, хулгайлах, түүнд болон түүний эрх чөлөөнд халдах;

(b) олон улсын хамгаалалтад байдаг хүн, түүний эрх чөлөөнд аюул учруулах магадлалтайгаар түүний албан байр, орон сууц, тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн халдах;

(с) ийм аливаа халдлага хийхийг заналхийх;

(d) ийм аливаа халдлага хийхийг завдах; болон

(е) ийм аливаа халдлага үйлдэхэд хамтран оролцсон үйлдлийг оролцогч улс бүр өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу гэмт хэрэг гэж үзвэл зохино.

2. Оролцогч улс бүр эдгээр гэмт хэрэгт тэдгээрийн ноцтой шинжийг харгалзсан зохих шийтгэл оногдуулахаар тогтооно.

3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэг нь оролцогч улсуудыг олон улсын эрх зүйн дагуу олон улсын хамгаалалтад байдаг хүн, түүний эрх чөлөө, нэр төрийг бусад халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л зохистой арга хэмжээ авах талаар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй.

3 дугаар зүйл

1. Оролцогч улс бүр дараахь тохиолдолд 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн хувьд хэргийн харьяаллыг тогтооход шаардагдах арга хэмжээ авна:

(а) гэмт хэргийг тухайн улсын нутаг дэвсгэр дээр буюу тухайн улсад бүртгүүлсэн хөлөг онгоцны тавцан, эсхүл агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн;

(b) сэжигтэн этгээд тухайн улсын иргэн;

(c) гэмт хэргийг 1 дүгээр зүйлд тодорхойлсны дагуу тухайн улсыг төлөөлөн үүрэг гүйцэтгэж буйн үндсэн дээр ийнхүү хамгаалагдах эрх эдэлж буй олон улсын хамгаалалтад байдаг хүний эсрэг үйлдсэн.

2. Оролцогч улс бүр гэмт этгээд тухайн улсын нутаг дэвсгэр дээр байгаад түүнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан улсуудын алинд нь ч 8 дугаар зүйлийн дагуу шилжүүлэхгүй тохиолдолд эдгээр гэмт хэргийн хувьд хэргийн харьяаллаа тогтооход шаардагдах арга хэмжээ мөн авна.

3. Энэхүү конвенц үндэсний хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэргийн харьяаллаа хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй.

4 дүгээр зүйл

Оролцогч улсууд 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дараахь хэлбэрээр хамтран ажиллана:

(a) эдгээр гэмт хэргийг өөрсдийн нутаг дэвсгэрт буюу түүний гадна үйлдэх бэлтгэлийг өөрсдийн нутаг дэвсгэр дээр хийхээс урьдчилан сэргийлэх талаар боломжтой бүхий л арга хэмжээ авах;

(b) эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээлэл солилцох, захиргааны болон шаардлагатай бусад арга хэмжээ авах явдлыг зохион байгуулах.

5 дугаар зүйл

1. Нутаг дэвсгэр дээр нь 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн аль нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд хэрэв сэжигтэн этгээд тухайн улсаас гарч явсан гэж үзэх үндэслэл оролцогч улсад байвал уг гэмт хэрэгтэй холбогдолтой болон сэжигтэн этгээдийг таньж тогтоох талаар бүх баримтын тухай бусад сонирхогч бүх улсад шууд, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан мэдэгдэнэ.

2. Олон улсын хамгаалалтад байдаг хүний эсрэг 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн аль нэгийг үйлдсэн тохиолдолд тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн талаар мэдээлэл бүхий оролцогч аливаа улс дотоодын хууль тогтоомжид заасан нөхцлийн дагуу бүрэн, тодорхой мэдээллийг уг хүн нэрийх нь өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан оролцогч улсад өгөхийг эрмэлзэнэ.

6 дугаар зүйл

1. Нөхцөл байдал тийнхүү шаардаж байгаа гэж үзвэл нутаг дэвсгэр дээр нь сэжигтэн этгээд байгаа оролцогч улс түүнийг яллах буюу шилжүүлэх зорилгоор бэлэн байлгах явдлыг хангасан шаардлагатай арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийн дагуу авна. Эдгээр арга хэмжээний тухай дор дурдсан улс, байгууллагад цаг алдалгүй шууд буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан мэдэгдэнэ:

(а) нутаг дэвсгэр дээр нь гэмт хэрэг үйлдэгдсэн улс;

(b) сэжигтэн этгээд иргэн нь байх улс буюу улсууд, хэрэв тэрбээр харьяалалгүй этгээд бол нутаг дэвсгэрт нь байнга оршин суудаг улс;

(с) олон улсын хамгаалалтад орох холбогдох хүн иргэн нь буюу нэрийх нь өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан улс буюу улсууд;

(d) холбогдох бусад бүх улс;

(е) олон улсын хамгаалалтад байдаг холбогдох хүн, албан тушаалтан буюу төлөөлөгч нь байх олон улсын байгууллага.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан арга хэмжээг өөрт нь холбогдуулан авч байгаа этгээд дор дурдсан эрх эдэлнэ:

(а) уг этгээд иргэн нь байх улсын буюу өөрөөр эрхийг нь хамгаалах эрхтэй буюу хэрэв тэрбээр харьяалалгүй бол эрхээ хамгаалуулах хүсэлт гаргахад зөвшөөрсөн улсын хамгийн ойр байгаа төлөөлөгчтэй цаг алдалгүй холбоо тогтоох;

(b) тухайн улсын төлөөлөгч түүнтэй очиж уулзах.

7 дугаар зүйл

Нутаг дэвсгэр дээр нь сэжигтэн этгээд байгаа оролцогч улс түүнийг шилжүүлэхгүй тохиолдолд түүнийг байцаан шийтгэх ажиллагаа явуулж яллах зорилгоор хэргийг тухайн улсын хуулийн дагуу өөрийн эрх бүхий байгууллагад аливаа болзолгүйгээр болон үндэслэлгүй саатуулалгүй шилжүүлнэ.

8 дугаар зүйл

1. 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийг оролцогч улсуудын хооронд байгуулсан шилжүүлэх тухай аливаа гэрээнд шилжүүлбэл зохих гэмт хэрэг гэж тусгаагүй бол тэдгээрийг ийм гэмт хэрэг гэж тухайн гэрээнд тусгасанд тооцно. Оролцогч улсууд өөр хоорондоо цаашид байгуулах шилжүүлэх тухай аливаа гэрээнд дээр дурдсан гэмт хэргийг шилжүүлбэл зохих гэмт хэрэг гэж тусган оруулж байх үүрэг хүлээнэ.

2. Шилжүүлэх асуудлыг гэрээгээр зохицуулахыг шаарддаг оролцогч улс ийм гэрээгүй оролцогч өөр улсаас түүнийг шилжүүлэх хүсэлт хүлээн аваад тухайн улс гэмт хэрэгтнийг шилжүүлэхээр шийдвэл энэхүү конвенцийг шилжүүлэлтийн эрх зүйн үндэслэл гэж үзэж болно. Гэмт хэргийг хүсэлт хүлээж авсан улсын байцаан шийтгэх хуулийн заалт, хууль тогтоомжид заасан бусад нөхцлийн дагуу шилжүүлнэ.

3. Шилжүүлэх асуудлыг гэрээгээр зохицуулахыг шаарддаггүй оролцогч улсууд өөр хоорондын харилцаандаа дээр дурдсан гэмт хэргийг хүсэлт хүлээж авсан улсын байцаан шийтгэх хуулийн заалт, хууль тогтоомжид заасан бусад нөхцлийн дагуу шилжүүлэх гэмт хэрэг гэж үзнэ.

4. Оролцогч улсуудын хооронд гэмт хэрэг шилжүүлэх зорилгоор гэмт хэрэг бүрийн хувьд түүнийг зөвхөн үйлдэгдсэн газраа төдийгүй мөн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийн харьяаллаа тогтоовол зохих улсын нутаг дэвсгэрт мөн үйлдэгдсэн гэж үзнэ.

9 дүгээр зүйл

2 дугаар зүйлд заасан аливаа гэмт хэрэгтэй холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа аль ч этгээдэд байцаан шийтгэх ажиллагааны бүх үе шатанд шударгаар хандах баталгаагаар хангана.

10 дугаар зүйл

1. Оролцогч улсууд 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд шаардлагатай өөрийн мэдэлд буй бүх нотлох баримтыг өгөх зэргээр аль болох бүрэн хэмжээгээр өөр хоорондоо туслалцаа үзүүлнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэг өөр аливаа гэрээгээр тогтоосон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай үүргийг хөндөхгүй.

11 дүгээр зүйл

Сэжигтэн этгээдийн талаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа оролцогч улс үүний эцсийн үр дүнгийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх бөгөөд тэрбээр энэ мэдээллийг оролцогч бусад улсад хүргүүлнэ.

12 дугаар зүйл

Энэхүү конвенцийн заалтууд түүнийг батлах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа орогнолын тухай гэрээнүүдийг эдгээр гэрээнд оролцогч улсууд өөр хоорондоо хэрэглэх явдлыг хөндөхгүй. Гэхдээ энэхүү конвенцид оролцогч улс эдгээр гэрээнд оролцдоггүй боловч энэхүү конвенцид оролцогч өөр улсын хувьд тэдгээр гэрээг хэрэглэхгүй.

13 дугаар зүйл

1. Энэхүү конвенцийг тайлбарлах, хэрэглэх талаар түүнд оролцогч хоёр буюу түүнээс дээш улсын хооронд гарсан хэлэлцээний аргаар зохицуулж чадаагүй аливаа маргааныг тэдгээрийн аль нэгний хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Хэрэв энэ хүсэлтийг гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор талууд арбитрыг зохион байгуулах асуудлаар эс тохиролцвол талуудын аль нэгний хүсэлтээр тухайн маргааныг Олон улсын шүүхийн дүрмийн дагуу Олон улсын шүүхэд шилжүүлж болно.

2. Оролцогч улс бүр энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, эсхүл нэгдэж орохдоо энэ зүйлийн 1 дэх хэсгээр үүрэг хүлээхгүй гэсэн мэдэгдэл хийж болно. Оролцогч бусад улс ийм тайлбар хийсэн аливаа улсын хувьд энэ зүйлийн 1 дэх хэсгээр үүрэг хүлээхгүй.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу тайлбар хийсэн оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар уг тайлбараа хэдийд ч буцааж авч болно.

14 дүгээр зүйл

Энэхүү конвенц нь 1974 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна.

15 дугаар зүйл

Энэхүү конвенцийг соёрхон батална. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгнө.

16 дугаар зүйл

Энэхүү конвенц нь аливаа улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

17 дугаар зүйл

1. Энэхүү конвенц нь хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэж орох тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.

2. Хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулснаас хойш конвенцийг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орох улс бүрийн хувьд батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч дахь өдөр энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

18 дугаар зүйл

1. Оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэж энэхүү конвенцийг цуцалж болно.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш зургаан сар болмогц цуцлалт хүчин төгөлдөр болно.

19 дүгээр зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бүх улсад дор дурдсан зүйлийг inter alia мэдээлж байна:

(а) энэхүү конвенцид гарын үсэг зурсан болон 14, 15, 16 дугаар зүйлийн дагуу батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан, 18 дугаар зүйлийн дагуу хийсэн мэдэгдлийн тухай;

(b) энэхүү конвенц 17 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсон өдрийн тухай.

20 дугаар зүйл

Англи, испани, хятад, орос, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй энэхүү конвенцийн эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрбээр түүний баталгаат хуулбарыг бүх улсад хүргүүлнэ.

Дээр дурдсаныг нотолж засгийн газраасаа зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад Нью-Йорк хотноо 1973 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурахад нээлттэй болсон энэхүү конвенцид гарын үсэг зурав.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ОЛОН УЛСЫН ХАМГААЛАЛТАД БАЙДАГ ХҮМҮҮС, ТҮҮНИЙ ДОТОР ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ШИЙТГЭХ ТУХАЙ КОНВЕНЦ
 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблей 1973 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталж, 1977 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон