A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам батлах тухай /Цусны донор сонгох эрүүл мэндийн шалгуур/ /ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2020 оны А/373-р тушаалаар хүчингүй болгосон/

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 1 дүгээр сарын 06-ний өдөр

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Дугаар 02

Донорын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Цусны донор сонгох эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг нэгдүгээр, Донорын эрүүл мэндийн картыг хоёрдугаар, Донороос шинжилгээний сорьц авах, ийлдсийн сан бүрдүүлэх журмыг гуравдугаар, Цусны донор болон донороос цуглуулсан цусны нэгж, үйлдвэрлэсэн цус, цусан бүтээгдэхүүнд шинжилгээ хийх журмыг дөрөвдүгээр, Цусны албаны хог хаягдлын ангилал, устгал, аюулгүй ажиллагааны журмыг тавдугаар, Цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, нөөц бүрдүүлэх, ханган нийлүүлэх, захиалах, олгох журмыг зургаадугаар, Цус сэлбэлттэй холбоотой урвал хүндрэлийн мэдээллийг хүлээн авч бүртгэх, шалтгааныг тодруулах, эргэн мэдээлэх журмыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтийн явцад мэргэжил аргазүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Баяр/, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /Н.Эрдэнэбаяр/-д, хэрэгжилтэд хяналт тавихыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Э.Оюунсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны "Цусны аюулгүй байдлыг хангах талаарх заавар журмыг шинэчлэн батлах тухай" 377 дугаар тушаалын 1, 2, 3, 4, 11 дүгээр хавсралт, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны "Журам батлах тухай" 407 дугаар тушаалын 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.