- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүнээр баталсугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A