A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

ЕРӨНХИЙ АНГИ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

Хэвлэх

1.Энэ хуулийн зорилго нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.

1.2 дугаар зүйл.Хууль ёсны зарчим

Хэвлэх

1.Зөрчил, түүний шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.

2.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.

3.Үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг зөрчилд тооцсоныг мэдэлгүй үйлдсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим

Хэвлэх

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.

2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.

1.4 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа

Хэвлэх

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулна.

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулна.

3.Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.

4.Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

5.Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэлийг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.

1.5 дугаар зүйл.Хөөн хэлэлцэх хугацаа

Хэвлэх

1.Зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол тухайн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахгүй:

1.1.энэ хуульд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;

1.2.энэ хуульд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

1.3.энэ хуульд арван мянгаас дээш тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн.

2.Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно.

3.Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.

4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.

5.Хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗӨРЧИЛ

2.1 дүгээр зүйл.Зөрчил

Хэвлэх

1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.

2.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой ч түүнийг хангах талаар зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэн гэж үзнэ.

3.Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.

2.2 дугаар зүйл.Зөрчил хамтран үйлдэх

Хэвлэх

1.Зөрчлийг хамтран үйлдсэн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна.

2.3 дугаар зүйл.Шийтгэлээс чөлөөлөх үндэслэл

Хэвлэх

1.Тулгарсан аюул, эрсдэлийг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй.

2.Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдол, сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.

3.Зөрчил үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд шийтгэл оногдуулахгүйгээр хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

2.4 дүгээр зүйл.Зөрчил үйлдсэн хугацаа

Хэвлэх

1.Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.

2.Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.

2.5 дугаар зүйл.Зөрчил үйлдсэн газар

Хэвлэх

1.Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн, төгссөн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШИЙТГЭЛ

3.1 дүгээр зүйл.Шийтгэл оногдуулах үндэслэл

Хэвлэх

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.

2.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.2 дугаар зүйл.Шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд

Хэвлэх

1.Энэ хуульд заасан зөрчил үйлдэж, шийтгэл хүлээх хүн нь арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.

3.3 дугаар зүйл.Шийтгэлийн төрөл

Хэвлэх

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна:

1.1.торгох шийтгэл;

1.2.эрх хасах шийтгэл.

2.Эрх хасах шийтгэлийг торгох шийтгэлд нэмэгдэл чанартай оногдуулна.

3.4 дүгээр зүйл.Торгох шийтгэл

Хэвлэх

1.Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.

2.Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байна.

4.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох шийтгэлийг хоёр жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.

5.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна.

6.Хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээнд энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.

3.5 дугаар зүйл.Эрх хасах шийтгэл

Хэвлэх

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ.

2.Хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан журмын дагуу тооцсон онооны бүртгэлийг үндэслэж эрх хасах шийтгэлийг оногдуулж болно.

3.6 дугаар зүйл.Зөрчлийн үр дагаврыг арилгах

Хэвлэх

1.Хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ

4.1 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх

Хэвлэх

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаас гадна зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураана.

2.Хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах

Хэвлэх

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хураана.

2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулан хураах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

4.3 дугаар зүйл.Хохирол, нөхөн төлбөр гаргуулах

Хэвлэх

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.

4.4 дүгээр зүйл.Албадан эмчлэх

Хэвлэх

1.Зөрчил үйлдсэн хүн донтох сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх тухайн хүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж болно.

2.Албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

4.5 дугаар зүйл.Нийтэд тустай ажил хийлгэх

Хэвлэх

1.Торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн нийтэд тустай ажил цалин хөлсгүй хийлгэхээр албадлагын арга хэмжээ хэрэглэж, торгох шийтгэлийг биелүүлэх хугацааг шинэчлэн тогтоож болно.

2.Торгох шийтгэлийг биелүүлсэн тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөнө.

3.Нийтэд тустай ажлыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт хориос наян цагаар тогтооно.

4.Жирэмсэн эмэгтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНД, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

5.1 дүгээр зүйл.Хог хаягдлын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан, ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц тогтоогдсон газарт зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуулиар хориглосон бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хууль, дүрэм, журам, стандартад заасан хэмжээ, шаардлагад нийцээгүй сав, баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа, үйлчилгээнд хэрэглэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулахад эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авахаар заасныг зөрчсөн; аюултай хог хаягдлын өмчлөгч нь өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй; эмнэлгийн аюултай хог хаягдлыг цуглуулах, түр хадгалах журам зөрчсөн; барилгын хог хаягдлыг тээвэрлэх, устгах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.2 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн; ус хангамжийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд хангагчийн зөвшөөрөлгүйгээр холбосон бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл урьдчилан цэвэрлээгүй бохир усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн; эрүүл ахуйн бүсийн хязгаарт зөвшөөрөлгүй нэвтэрч хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж, шугам сүлжээг барьсан бол буулгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсэд газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис хадгалсан, эсхүл боловсруулсан, эсхүл үйлдвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Цэвэр усны алдагдал, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтлийг тогтоосон хугацаанд засварлаагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.3 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт утаат тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуулиар хориглосон хэлбэрээр утаат тамхийг сурталчилсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.4 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, экспортлогч, импортлогч талууд байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс хэтрүүлсэн; эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад зохих зөвшөөрөлгүйгээр олгосон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хадгалах, бүртгэх, хуваарилах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, устгах журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн худалдаалсан, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр худалдаалсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.5.дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл худалдаа, үйлчилгээнд улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээгүй согтууруулах ундаа нийлүүлсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хүнсний зориулалтын бус түүхий эдээр, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн, эсхүл согтууруулах ундааны үйлдвэрлэлийн шугамын оролт, гаралтыг тоолууржуулаагүй, эсхүл зориулалтын бус төхөөрөмж ашигласан, эсхүл технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулсан бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, оюутан, сурагчдын хичээлийн, нийтийн байр, орон сууц, түүний орц, хонгилд явуулсан, эсхүл хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журмыг зөрчсөн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн, эсхүл шөнийн цэнгээний газрыг хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, оюутан, сурагчдын хичээлийн, нийтийн байр, орон сууц, түүний орц, хонгил /зориудаар тохижуулснаас бусад/-д ажиллуулсан бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Согтууруулах ундааны шошгод тавигдах стандартын шаардлага хангаагүй, эсхүл согтууруулах ундааны шошгыг хуурамчаар үйлдсэн, хууль бусаар хэрэглэсэн, худалдсан бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг шилжүүлсэн, эсхүл байршлыг өөрчилсөн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Согтууруулах ундаа импортлох, экспортлох, реэкспортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журмыг зөрчсөн, эсхүл импортлох жагсаалтад орсон согтууруулах ундаа импортлохдоо дээжийг мэргэжлийн байгууллагаар урьдчилан шинжилгээ хийлгүүлээгүй, эсхүл хилийн, гаалийн эрүүл ахуйн хяналт, шалгалт хийлгүүлээгүй бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 насанд хүрээгүй хүн ажиллуулсан, эсхүл 21 насанд хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Согтууруулах ундааг сурталчлах журмыг зөрчсөн; согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлсэн бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.6 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, эм найруулах шаардлага, нөхцөлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эмч, эмийн сангийн ажилтан эмийн жор, эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн; жороор олгох эмийг жоргүйгээр, эсхүл хүчингүй жороор олгосон; ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан; эмийн сан, ханган нийлүүлэгч, эмнэлгийн байгууллага эмийн хадгалалт, хамгаалалтын журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Эмийн сав, баглаа боодлын хаяглалт, тэмдэглэгээнд тавигдах шаардлагыг зөрчсөн; Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй; хүн, мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаажуулалтыг хийлгээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуулиар хориглосон хэлбэрээр эмийн зар сурталчилгаа явуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Өвчтөн, нас барагчийн өвчин, эмгэгийн талаарх хуулиар хориглосноос бусад үнэн зөв мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний ар гэрийнхэнд өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Өвчин үүсгэгч нян, түүний хорыг лаборатори, үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр өсгөвөрлөсөн, үржүүлсэн, хадгалсан, нөөцөлсөн, мэдсээр байж тээвэрлэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журмыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Иргэнээс, 18 насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний хувьд хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авахгүйгээр нарийн төвөгтэй оношилгоо, мэс засал, анагаах ухааны судалгаа, туршилт хийсэн; өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг эмнэл зүйн туршилт хийлгүйгээр эмнэлгийн практикт хэрэглэсэн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч эмнэлгийн бус нөхцөлд, тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөн; жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслан зогсоох журмыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.7 дугаар зүйл.Дархлаажуулалтын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Дархлаажуулалт, сэргийлэх тарилгад хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Дархлаажуулалт, сэргийлэх тарилга хийх шаардлага хангаагүй, эсхүл зөвшөөрөлгүй бэлдмэл хэрэглэсэн; дархлаажуулалтын бэлдмэл хадгалах, тээвэрлэх нөхцөлийг зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Сэргийлэх тарилгыг хүүхэд, иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.8 дугаар зүйл.Донорын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, магадлан итгэмжлэлгүйгээр донорын цус сэлбэсэн, эсхүл эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийсэн; ашиг олох зорилгоор донорын үйл ажиллагаа явуулсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Амьд донороос эд, эрхтэн авах шаардлага, нөхцөлийг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Донорын эд, эрхтнийг худалдан борлуулахаар сурталчилсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Ашиг олох зорилгоор баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн экспортолсон, импортолсон бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.9 дүгээр зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл тусгаарлах, номхотгох аргыг хэрэглэх журмыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.10 дугаар зүйл.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж, түүнтэй адилтгах зүйл үйлдвэрлэх, худалдах, импортлох журам зөрчих

Хэвлэх

1.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж, түүнтэй адилтгах зүйл үйлдвэрлэх, импортлох, худалдахад тавигдах шаардлага хангаагүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.11 дүгээр зүйл.Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хүнсний давсыг үйлдвэрлэлийн аргаар стандартын дагуу иоджуулаагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Монгол Улсын стандартын шаардлагад тохироогүй иодын агууламж бүхий давс импортолсон, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд хоол хүнсний бүтээгдэхүүн бэлтгэхдээ иоджуулсан давс хэрэглээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.12 дугаар зүйл.Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсийг нэр төрөл, тоо хэмжээнд зааснаас илүү хэмжээгээр, эсхүл зөвшөөрөлгүйгээр экспортолсон, импортолсон хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх, стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчиж хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Харьяалах нутаг дэвсгэрт хүнсний хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдээлээгүй, зөвшөөрөл аваагүй, хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь хориглосон, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах тухай шийдвэр гараагүй байхад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Зохих мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх талаар хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлсэн; эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй ажилтныг ажиллуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хуулиар зөвшөөрсөн дээд хэмжээнээс хэтрүүлж пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэсэн; химийн хорт, аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээний талаарх стандартыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, импортолсон бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан; хүний эрүүл мэндэд хортой сав, баглаа боодол ашиглан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл үзүүлж болзошгүй, хуурамч, эсхүл шаардлага хангаагүй шошго бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн стандарт мөрдөөгүй, эсхүл хүнсний бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Устгахаар шийдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг дахин боловсруулсан, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр дахин боловсруулсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бүртгэх журмыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээг үйлдвэрлэлийн нөхцөл, технологийн ажиллагаа, бүтээгдэхүүний дээжийг зохих хяналтын байгууллагад шалгуулж, зөвшөөрөл авахгүйгээр эрхэлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.13 дугаар зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Химийн хорт, аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, ашиглах, устгах үндсэн шаардлага, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ашиглаж болох бодис, пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам зөрчсөн, эсхүл ашиглалтын хэмжээг хэтрүүлсэн; химийн хорт, аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ хийх журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.14 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай мэдээ, тайланг холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлээгүй, эсхүл зориуд буруу мэдээлсэн бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг эзэмших эрх бүхий этгээд түүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгахад тавигдах шаардлага, эсхүл тэсэлгээний ажил явуулах, үйлчилгээ үзүүлэх журам, эсхүл аюулгүй байдлын бүсийн дэглэм, журам зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.15 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, гал түймрийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх, барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлах, үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Байгалийн гамшгаас хамгаалах зорилгоор байгуулсан инженерийн байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Гал түймэр унтраах удирдагчийн шаардсанаар гал түймэр гарсан объектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис, материалын талаарх мэдээллийг өгөөгүй; бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг өмчийн хэлбэр үл харгалзан үнэ төлбөргүй ашиглахад саад учруулсан, ашиглуулаагүй; гал түймэр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үед гал түймэр унтраах удирдагчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй; анги, нэгжийн бүрэлдэхүүнийг үүргээ биелүүлэхэд хөндлөнгөөс саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал байрлуулах журам зөрчсөн; галын аюултай материал хадгалах, ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахдаа эрх бүхий байгууллагын мэргэжлийн дүгнэлт гаргуулаагүй, эсхүл зөвшөөрөл аваагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Гамшгийн эрсдэл, эмзэг байдал, заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгүүлээгүй, эсхүл нөөц бүрдүүлээгүй; үүсч болзошгүй нөхцөл байдалтай уялдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй, эсхүл мал, амьтныг халдварт өвчтэйг мэдсэн, мэдэх боломжтой байсан боловч мэдээлээгүй, эсхүл нуун дарагдуулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Шатамхай бодис, эсхүл пиротехникийн эдлэхүүнийг бүртгэх, хадгалах, тээвэрлэх, ашиглах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.16 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Цөмийн, цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол үйл ажиллагааг нь гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах талаарх тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан; цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг зохих журмын дагуу мэдэгдээгүй бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Шаардлагатай мэдээ, тайлан гаргаж өгөөгүй, эсхүл худал мэдээлэл гаргаж өгсөн, эсхүл цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй бол үйл ажиллагааг нь гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй, эсхүл цацрагийн үүсгүүрийн нэр төрлийг өөрчилсөн; тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгуулаагүй бол хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол олборлосон цацраг идэвхт ашигт малтмалын хэмжээ, борлуулалтын үнийн зөрүүг тооцож улсын орлогод нөхөн төлүүлж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

6.1 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдсон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.2 дугаар зүйл.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх арга хэмжээний талаар хуульд заасан журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.3 дугаар зүйл.Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Монгол Улсын хуулиар ховор, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй боловч Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.4 дүгээр зүйл.Агаарын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг тогтоосон хугацаанд мэдээлээгүй, зориуд буруу мэдээлсэн, нуун дарагдуулсан; хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Агаар бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтэрсэн бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Агаар хамгаалах талаар тавигдах шаардлага хангаагүй барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан, техник, технологи нэвтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн; агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн; эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.5 дугаар зүйл.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.6 дугаар зүйл.Амьтны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг ашигласан, барьсан, агнасан; зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн; гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, барьсан; зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Харь амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.7 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээг зөрчиж байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд, элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой нутаг дэвсгэр, бэлчээр, хадлангийн газар, мал тэжээх зориулалтаар ашиглахыг хориглосон газар үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн, мал бэлчээсэн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Харь ургамлыг зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулсан, эсхүл гадаад улсаас оруулсан бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.8 дугаар зүйл.Ургамал хамгааллын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамалтай тэмцэх технологи зөрчсөн; ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал устгах ажил гүйцэтгэсэн талбайд хорионы хугацаа дуусаагүй байхад аж ахуйн, эсхүл бусад үйл ажиллагаа явуулж ургамал, хорио цээрийн дэглэм зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ургамал хамгаалах бодис үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах, хэрэглэх технологи, стандартыг зөрчсөн, эсхүл зориулалтын бусаар ашигласан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Ашиглаж, эзэмшиж байгаа, өмчилсөн газарт нь ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл өөр газарт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах, холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.9 дүгээр зүйл.Ойн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэрээний дагуу эзэмшүүлсэн ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй; зохих зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй; мод огтлох, ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан; мод, ойн дагалт нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Түймрийн аюултай үед ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн, эсхүл мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн, эсхүл шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан, эсхүл тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм, нормативын дагуу бүрдүүлээгүй, эсхүл түймэр гарсан үед тэдгээрийг ашиглахад бэлэн байлгаагүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Ойн тухай хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан шаардлагыг биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.10 дугаар зүйл.Газрын хэвлийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Газрын хэвлийг дур мэдэн ашигласан; ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барьсан; газар доорх усны горимыг ашиглах цооног, геодези, маркшейдерийн тэмдгийг устгасан, гэмтээсэн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Газрын хэвлийд геологийн судалгаа хийх журам, шаардлагыг зөрчсөн нь хайгуул хийсэн ашигт малтмалын нөөцийг буруу үнэлэх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих нөхцөлийг буруу тодорхойлоход хүргэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй; газрын хэвлийг ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу, шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг зохих байгууллагад мэдэгдээгүй, эсхүл түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Ашигт малтмал олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох, тэдгээрийг барих, ашиглалтад оруулах талаар хуульд заасан шаардлагыг зөрчсөн хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.11 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл энэ зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй; ашигт малтмал эрэх, хайх, ашиглах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй; хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоолгох, бүртгүүлэх журмыг зөрчсөн; хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн; олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.12 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, эсхүл түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар геологи, уул уурхайн улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.13 дугаар зүйл.Газрын тосны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй этгээд эрлийн ажил хийсэн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарласан газар нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гэрээлэгч хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан, холбогдох баримт бичгийн хувийг хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй; тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, тайлан, төлөвлөгөөг хууль, журам, гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын туршилтын хугацааг хэтрүүлж олборлолт явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон газрын тосны хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөсөн, эсхүл энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан, эсхүл бууруулахыг завдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг тухайн хугацаанд олсон орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох, эсхүл хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх, уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах, эсхүл үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эсхүл Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилтныг ажилд авах, сургах, дадлагажуулах, эсхүл газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, эсхүл ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоодын ажилтны цалин, урамшууллыг тэгш тогтоох, эсхүл ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, эсхүл төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч, үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг зөрчсөн бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Хайгуулын ажлын дээж, сорьц, чулуун дээж, анхдагч материалыг үрэгдүүлсэн, эсхүл устгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуулын ажлын анхдагч, үр дүнгийн тайлан, холбогдох материалыг гуравдагч этгээдэд дамжуулсан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан журмын дагуу талбайн хилийн шав тэмдэг тавиагүй, эсхүл шав тэмдгийг шилжүүлэн байрлуулаагүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, эсхүл хуулиар хориглосон химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, эсхүл химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ тогтоосон технологийн горим, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Гэрээлэгч хуульд заасан хугацаанд хөтөлбөр, төсвөө батлуулаагүй бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Гэрээнд заасан хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.Гэрээлэгч:

16.1.байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх; 16.2.хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах;

16.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн хийж дуусгах;

16.4.хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлын зардлыг гаргах;

16.5.хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх;

16.6.газрын тосны нөөцийн хөдөлгөөний тооцоог жил бүр гаргаж төрийн захиргааны байгууллагаар хянуулах;

16.7.үйл ажиллагааных нь явцад түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоож нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэх;

16.8.ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах;

16.9.орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах;

16.10.газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх;

16.11.техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.14 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй; газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах журмыг зөрчсөн; аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон стандарт, дүрэм, нормыг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, эсхүл бүх төрлийн шатахууныг импортолсон, эсхүл жижиглэнгийн, бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.15 дугаар зүйл.Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Усыг зөвшөөрөл авснаас өөр зориулалтаар ашигласан; газрын доорх усыг цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр ашигласан; ус ашиглахад тавигдах нөхцөлийг хангуулахаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй; ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй; усны эх үүсвэрийн онцгой, энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн; ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Усны эх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан; гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс тогтоох шаардлагыг зөрчсөн; усны тоо бүртгэл, эрэл, хайгуул, судалгааны тайлан, хяналт-шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалтын бүртгэл, хаягдал усны бүртгэлийг хугацаанд нь явуулаагүй, эсхүл тайлан, мэдээг гаргаж өгөөгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Рашааны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, эсхүл эдгээр бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл рашааныг гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан, эсхүл горимын хэмжээнээс хэтрүүлэн гэрээгүйгээр ашигласан, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.16 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах

Хэвлэх

1.Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн; менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ДОЛДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ЁС СУРТАХУУН, ХЭВ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

7.1 дүгээр зүйл.Танхайрах, зүй бусаар биеэ авч явах

Хэвлэх

1.Олон нийтийн газар, авто зам, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан; мансуурах үйлдэл гаргасан; аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; хүмүүсийн харилцааны тогтсон хэм хэмжээнд зүй бусаар халдаж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хууль, захиргааны хэм хэмжээний актаар тусгайлан хориглосон бүс, газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.2 дугаар зүйл.Нийтийн журам зөрчих

Хэвлэх

1.Орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.3 дугаар зүйл.Гүтгэх

Хэвлэх

1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.4 дүгээр зүйл.Хууль бусаар зэвсэг эзэмших

Хэвлэх

1.Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Иргэний, эсхүл харуул хамгаалалтын зориулалттайгаас өөр төрлийн галт зэвсэг өмчилсөн, эзэмшсэн; хуульд зааснаас өөр зориулалтаар галт зэвсэг өмчилсөн бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд заасны дагуу сургалтад сууж гэрчилгээ аваагүй, хуульд заасан өмчлөх эрхгүй этгээд галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан бол тухайн галт зэвсгийг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Галт зэвсэг бүртгүүлэх, хадгалах, ашиглах, эзэмших, худалдан авах журам зөрчсөн; галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортолсон, худалдсан бол тухайн галт зэвсэг, сумыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Худалдан авагчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хуульд заасны дагуу цахим бүртгэлд хадгалаагүй бол хуулийн этгээдийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Спорт-сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журмыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журмыг зөрчсөн; хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.5 дугаар зүйл.Бусдын биеийг үнэлж бэлгийн харьцаанд орох

Хэвлэх

1.Биеэ байнга үнэлж явалдсан, бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.6 дугаар зүйл.Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих

Хэвлэх

1.Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан; жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, айлган сүрдүүлсэн, шахалт дарамт үзүүлсэн; зэвсэг, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрон, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.7 дугаар зүйл.Цэрэг татлагаас зайлсхийх

Хэвлэх

1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл бие эрхтэндээ гэмтэл учруулах, оргон зайлах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэх замаар цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.8 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.9 дүгээр зүйл.Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Терроризмоос сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагад нэн даруй өгөх, эсхүл террор ажиллагаа, үйлдэлд өдөөн хатгасан аливаа явуулгад автахгүй байх, эсхүл терроризмоос сэргийлэх арга хэмжээ, террор үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Шуурхай штабын хүсэлт, шаардлагыг хуулийн этгээд нэн даруй биелүүлж, түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуулиар тогтоосон зохицуулах зөвлөлийн дүрэм, ажиллах журам, сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрмийг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.10 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Нэргүй, дугаарласан, хуурамч нэрээр данс нээх, гүйлгээ хийх, хаагдсан данс ашиглах, халхавч банкинд данс нээхийг хориглосон журмыг зөрчсөн бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар мэдээлэх, харилцагчийн талаарх баримт материалыг хадгалахтай холбоотой үүргийг биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд заасан дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй; шаардлага хангаагүй хүнийг ажилд томилсон; мэдээллийн нууцлалыг хадгалах үүргээ хэрэгжүүлээгүй; эрх бүхий байгууллагад лавлагаа гаргаж өгөх үүргээс татгалзсан, эсхүл хяналт шалгалтад саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, худал мэдүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хуулийн биелэлтийг хянан шалгах эрх бүхий этгээдийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.11 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих

Хэвлэх

1.Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан; хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн; хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хүүхдийг өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан; бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн захиргааг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.12 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Түр хамгаалах байрын журам зөрчиж нэвтэрсэн хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, түр хамгаалах байрын зориулалтыг өөрчилсөн, эсхүл өөр зориулалтаар ашигласан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.13 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах

Хэвлэх

1.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

НАЙМДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН ӨМЧИЙН ТАЛААР ТОГТООСОН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

8.1 дүгээр зүйл.Газрын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалсан газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны, инженерийн шугам татах, гарц гаргах, бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах журмыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Газар эзэмшигч газар чөлөөлөх үүргээ зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуульд заасан журмын дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, эсхүл барьцаалах журмыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Хуульд заасан гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулахаар шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, барьцаалсан, эсхүл 183 хоногоос дээш хугацаагаар бусдад ашиглуулах журмыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд хадлан авч дуустал мал бэлчээх, эсхүл тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Газар эзэмшигч, ашиглагч газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, эсхүл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглахтай холбогдолтой зураг төсөл боловсруулах, эсхүл шинэ технологи нэвтрүүлэх, эсхүл Монгол Улсад өмнө нь сорьж, шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ мэргэжлийн эрх бүхий байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй; иргэн, хуулийн этгээд нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, эсхүл тоног төхөөрөмж байршуулах, эсхүл үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой, бусад бодисыг газрын доор хадгалах, эсхүл булах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн, эсхүл газрыг бохирдуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан; улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан; эзэмшүүлэхээр зааснаас бусад газарт газар эзэмшсэн; газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд газрыг нөхөн сэргээгээгүй, сайжруулаагүй, хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах журмыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.2 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Газар өмчлөх эрх бүхий иргэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Өмчилж авсан газраа кадастрын, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон журам, эсхүл барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тогтоосон цэгт байрлуулсан заагийн цэг, геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах, газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүй байх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.3 дугаар зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих

Хэвлэх

1.Үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хуульд заасан эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.4 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлээгүй, эсхүл уг сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдал, мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй байх шаардлагыг хангаагүй; соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллийг хууль бусаар бусдад дамжуулсан, ашиглуулсан, хувилсан, үрэгдүүлсэн, устгасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Соёлын өвийн судалгаа, шинжилгээ хийхдээ язгуур шинж, унаган төрх байдал, хүрээлэн байгаа орчны зохиомжийг эвдэж хуулиар тогтоосон журам, стандартыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавихгүйгээр худалдсан, эсхүл гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, эсхүл зуучилсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Соёлын биет өвийг сэргээн засварлах хуулиар тогтоосон журам, стандартыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хуулиар тогтоосон хориглолт, журам, стандартыг зөрчсөн, эсхүл анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, эсхүл зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд байрлуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг эвдэж устгасан, эсхүл дурсгал дээр ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад хэрэгслийг байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Соёлын өвийн, эсхүл түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад илэрсэн соёлын биет өвийг хамгаалах, мэдээлэх арга хэмжээ аваагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Нийтийн өмчийн соёлын биет өвийг 1:1 масштабаар зөвшөөрөлгүй хувилан олшруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

9.1 дүгээр зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.2 дугаар зүйл.Патентийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Патентийн тухай хуулийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.3 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих

Хэвлэх

1.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.4 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хуульд заасан хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй; зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавих нийтлэг шаардлагыг зөрчсөн; интернетээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн холбогдох мэдээллийг тусгаагүй; хуулиар түгээхээр тусгайлан заасан сэрэмжлүүлгийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Зар сурталчилгаа бүтээгч зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчиж байгааг түүнд урьдчилан мэдэгдээгүй; зар сурталчилгаанд хүн, түүний нэр, алдар хүнд, эд хөрөнгө, уран бүтээлийг үзүүлэх, дүрслэх, хэлсэн үгнээс нь эшлэл татах, бусад хэлбэрээр ашиглахдаа тухайн хүн, өв залгамжлагч, эрх залгамжлагчийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй; нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч зар сурталчилгааны материал, тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш зургаан сараас доошгүй хугацаагаар хадгалаагүй; мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл, зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, эсхүл түгээсний төлөө төлбөр авсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, бүтээсэн, түгээсэн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.5 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах, эсхүл бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох, эсхүл засвар хийх, эсхүл техникийн үйлчилгээ үзүүлэх, эсхүл чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасан үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бусад үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Улсын байцаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, эсхүл тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан, эсхүл дүгнэлт шийдвэрт нөлөөлөхийг оролдсон, эсхүл шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхөөс татгалзсан, эсхүл шаардлагатай материалыг гэмтээсэн, эсхүл устгасан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.6 дугаар зүйл.Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах

Хэвлэх

1.Хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тохирлын тэмдэгтэй заавал байх бараа, бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор импортолсон, үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.7 дугаар зүйл.Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих

Хэвлэх

1.Зөвшөөрөлтэйгээр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Зөвшөөрөлгүйгээр ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авч ажиллуулсан, эсхүл ажиллах хүч гадаадад гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.8 дугаар зүйл.Дампуурлын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.9 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь хуульд заасан хязгаараас хэтэрснийг бүртгэх байгууллагад мэдэгдээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.10 дугаар зүйл.Өрсөлдөөний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын гурван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөөгүй, эсхүл түүнийг гэмтээсэн, устгасан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн хувьцааг худалдан авсан аж ахуй эрхлэгч энэ тухайгаа өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй бол арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтаас зориудаар зайлсхийсэн, эсхүл ажиллагаанд саад учруулсан, эсхүл гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлөхийг оролдсон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл аж ахуй эрхлэгч нь эдгээр гэрээ, хэлцлийг дэмжиж оролцсон, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаал хавсран ажилласан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Энэ зүйлийн 1, 5, 6 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулахад аж ахуй эрхлэгчийн өмнөх жилийн борлуулалтын орлогыг тооцох боломжгүй, эсхүл борлуулалт хийгдээгүй тохиолдолд тухайн аж ахуй эрхлэгчийг өөрийн хөрөнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.11 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж, байгууллага, банк, санхүүгийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ, баримтыг хариуцсан ажилтан, албан тушаалтан, эсхүл уг мэдээ, баримтыг хууль бусаар олж авсан этгээд ашигласан, эсхүл бусдад тараасан, задруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.12 дугаар зүйл.Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Нөхөрлөл, хоршоо дүрэмдээ зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан, эсхүл дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх журмыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.13 дугаар зүйл.Компанийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хувьцаат компани хуульд заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг нь нийтэд, эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчид танилцуулах, мэдээлэх, тайлагнах, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын эчнээ санал хураалтыг саналын хуудас ашиглан явуулаагүй; хувьцаат компанийн дүрэмд аудиторыг ажиллуулахаар заагаагүй; компани хуульд заасан баримт бичгийг холбогдох журмын дагуу хадгалаагүй, эсхүл нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас, хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй; хуульд заасан журмын дагуу толгой компани, охин компани нь санхүүгийн тайланг гаргаж өгөөгүй бол хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.14 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хөдөлмөрийн хувийн бирж, нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн ажил хайгчдаас ажилд зуучлуулсан, оруулсан хүний тоогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тогтоосон тарифаар тооцож санхүүжилт олгох хөдөлмөрийн хувийн бирж ажилд зуучлуулсан иргэнээс шууд, шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглох тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ажил олгогч ажиллах хүч, ажлын байрны холбогдолтой мэдээллийг холбогдох журмын дагуу бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлэх, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүргээ биелүүлээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад мэдээлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Ажил олгогч нь ажилтнуудыг олноор халах тухайгаа хуульд заасан журмын дагуу харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.15 дугаар зүйл.Аялал жуулчлалын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Жуулчны үйлчилгээний байгууллага нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, бөөнөөр, жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах, эсхүл виз авах, аяллын бусад баримт бичгийн бүрдүүлэлт хийх, эсхүл онгоц, төмөр зам, тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ын захиалга хийх, билет /тийз/ худалдах, худалдан авах, эсхүл зочид буудал, жуулчны бааз, байр, үзвэрийн захиалга хийх, эсхүл жуулчныг угтан авах, үйлчлэх, үдэн гаргах ажлыг зохион байгуулах талаар хориглосон журмыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хөтөч-тайлбарлагч жуулчнаас шан харамж шаардах, эсхүл аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл аялал жуулчлалын талаарх мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хугацаанд нь гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Аялал жуулчлалын байгууллага үйлчилгээний ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дамжаанд хамруулах журмыг зөрчсөн бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.16 дугаар зүйл.Аюулгүй ажиллагааны журам зөрчих

Хэвлэх

1.Түлш, эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах, зуух, даралтат сав, өргөх, тээвэрлэх механизмыг ашиглах, уул уурхайн, барилгын ажил, тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй бусад ажлыг гүйцэтгэх явцад техник ашиглалт, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тэсэрч дэлбэрэх, радио идэвхт, хүчтэй үйлчлэх, хорт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх, борлуулах, олж авах, бэлтгэх журам зөрчсөн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.17 дугаар зүйл.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Эрх бүхий этгээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй, эсхүл хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж байгааг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ аваагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.18 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Насанд хүрээгүй хүнээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, эсхүл насанд хүрээгүй хүнийг шөнө, амралтын өдөр илүү цагаар ажиллуулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол ажил олгогчийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд цуцалсан бол ажил олгогчийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй; нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, эсхүл зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Ажилтныг хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага үндсэн цалин, хөлс олгосон; ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан; ажилтны буруугүйгээс үүссэн сул зогсолтын олговрыг олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон хэмжээнээс доогуур тогтоож олгосон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Ажилтныг хуульд зааснаас бусад үндэслэлээр илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.19 дүгээр зүйл.Инновацийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Инновацитай холбоотой хуулиар тогтоосон журам, нууцыг хадгалах, хууль бус эзэмшлээс хамгаалах тухай гэрээний журам зөрчсөн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Инновацийн төсөлтэй холбоотой мэдээллийг хууль бусаар шилжүүлсэн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.20 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Даатгагч нь эрүүл мэндийн байгууллагад төлөх төлбөрийг 14-өөс дээш хоногоор хугацаа хожимдуулсан бол уг төлбөрийг нөхөн төлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг тухайн эрүүл мэндийн байгууллагад төлүүлж хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Даатгуулагч хуулиар тогтоосон хугацаанд даатгалаа төлөөгүй бол төлөөгүй хугацааны даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.21 дүгээр зүйл.Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хөрөнгийн үнэлгээ хийж байгаа үнэлгээчний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хөрөнгийн үнэлгээний аргачлалд заасныг зөрчиж хөрөнгийн үнэлгээг тодорхойлсон; хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөлийг мэдсээр байж үнэлгээ хийсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тусгай зөвшөөрөлгүй этгээд хөрөнгийн үнэлгээ хийсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.22 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРАВДУГААР БҮЛЭГ
ҮНЭТ ЦААС, БАНК, САНХҮҮ, ГААЛЬ, ТАТВАРЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

10.1 дүгээр зүйл.Аудитын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Аудитын тухай хуульд заасны дагуу аудитын олон улсын стандарт, үйл ажиллагааны зарчим, аудитын үйлчилгээнд тавих хязгаарлалтыг зөрчсөн; аудитын хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ, татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийсэн; аудитын ажлын баримтыг хадгалах журмыг зөрчсөн; хуулиар хүлээсэн аудиторын үүргийг биелүүлээгүй бол аудиторыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Аудитын хуулийн этгээдийн салбарт тавигдах шаардлагыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож аудиторыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аудитын хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Аудитын үйлчилгээний хөлсийг үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдал, аудитын дүгнэлтийн шинж чанараас хамааруулан тогтоохгүй байх, эсхүл тусгай зөвшөөрөл авсан аудитын хуулийн этгээд нь "Аудит" гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглэх шаардлагыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Санхүүгийн тайландаа аудит заавал хийлгэхээр хуульд заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, эсхүл хуульд заасан хугацааны дотор хийлгээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Аудитын хуулийн этгээдээр үйлчлүүлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн, татгалзсан, aудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Үйлчлүүлэгчтэй ажил төрлийн холбоотой хүн, байгууллага нь санхүүгийн тайланд аудит хийхэд шаардлагатай баримт, бусад материалыг танилцуулах, тайлбар гаргаж өгөхөөс татгалзаж, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, эсхүл хяналт шалгалтаас зайлсхийсэн, эсхүл хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, эсхүл хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Төрийн хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл засварласан, эсхүл гэмтээсэн, эсхүл зайлсхийсэн, эсхүл устгасан, эсхүл хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.3 дугаар зүйл.Банкны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Банкны тухай хуульд тусгайлан заасан банк, түүний хараат, эсхүл охин компанид хориглох үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, эсхүл Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр заасан хязгаарлалтыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Банкны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Банкинд хяналт тавих, эсхүл хяналт шалгалт хийхэд саад учруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл нийтэд мэдээлэх санхүүгийн тайлан, бусад мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Банкны тухай хуульд заасан банкинд тавих шаардлагыг хангаж ажиллаагүй бол хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Банкны нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Хуульд нийцээгүй, эсхүл хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий банкны зар сурталчилгааг тараасан бол хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, уг зар сурталчилгааг тараах үед ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагын албан тушаалтныг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Банкны тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль зөрчсөн; Монголбанк, түүний хянан шалгагчийн шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.4 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Эрдэнэсийн сангийн эрдэнэсийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, байршуулах, тээвэрлэх журмыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эрдэнэсийн санд үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэл, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг нэг эд хариуцагчаас нөгөөд шилжүүлэхдээ нэг бүрчлэн тоолж, жинлэж, бүртгэлтэй тулган тооцож, удирдлагын хяналттайгаар хүлээлцэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.5 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой журам зөрчих

Хэвлэх

1.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий албан тушаалтан биелүүлээгүй; тайлан, тэнцэл, мэдээ, баримтыг зохих журмын дагуу гаргаж өгөөгүй; нийтлүүлсэн тайландаа худал, ташаа мэдээлэл оруулсан, зар сурталчилгаа тараасан; нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй; төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан; хяналт шалгалт хийхэд саад учруулсан; гүйлгээг саатуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, эсхүл хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.6 дугаар зүйл.Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх

Хэвлэх

1.Банк бус санхүү, хадгаламж, зээлийн, төлбөр тооцоо, даатгал, даатгалын мэргэжлийн оролцогчийн, эсхүл хуульд заасан зөвшөөрөлтэй үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.7 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хадгаламж, зээлийн хоршоо гишүүн бус этгээдээс хадгаламж авсан, эсхүл гишүүн бус этгээдэд зээл олгосон, эсхүл хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон нэг гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн хэмжээнээс хэтрүүлж зээл олгосон бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд нийцүүлэн баталсан захиргааны хэм хэмжээний актад заасны дагуу эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд заасан журмын дагуу гишүүдийн бүртгэл хөтлөх, эсхүл хадгалах, эсхүл шинэчлэх, эсхүл хороонд мэдэгдэх, эсхүл идэвхгүй гишүүнд тооцох, түүнтэй тооцоо хийх, эсхүл гишүүнээр элсүүлэх, гишүүний эрх үүсэх нөхцөл, нэг гишүүний оруулж болох хөрөнгийн дээд хэмжээ, эсхүл бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах үүргийг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тогтворжилтын сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн туслалцааг олгосон, эсхүл хадгалах, зээл олгох журмыг зөрчсөн, эсхүл санхүүгийн тайлангаа хүргүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.8 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үнэт цаасны зах зээлд оролцогчийн нийтлэг чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл үүргээ биелүүлээгүй, эсхүл мэдээлэл, мэдэгдлийг зохих журмын дагуу холбогдох этгээдэд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үнэт цаасны зах зээлд оролцогчийн эрх бүхий албан тушаалтан, үнэт цаас эзэмшигч Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан мэдээллийг олон нийтэд мэдээлэх журмыг зөрчсөн, эсхүл худал, дутуу, зөрүүтэй, төөрөгдүүлсэн мэдээллийг өгсөн, эсхүл мэдээлэх зөвшөөрлийг өгсөн, эсхүл мэдээлэл өгөөгүй, өгөхөөс зайлсхийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Нийтэд санал болгон гаргах үнэт цаасны танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн; үнэт цаасны танилцуулгад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан; үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй үнэт цаасыг олон нийтэд танилцуулсан; уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Түүнд андеррайтерийн үйлчилгээ үзүүлсэн тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Мэргэжлийн байгууллагын эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, эсхүл үнэт цаас гаргасан, бүртгүүлсэн, худалдсан, гүйлгээнд оруулсан, арилжсан, хадгалсан, эсхүл түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлсэн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас санаатайгаар зайлсхийсэн, эсхүл үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл саад болсон; эрх бүхий хувьцаа эзэмшигчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд үндэслэлгүйгээр оролцуулаагүй, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах журам зөрчсөн; санал хураах, шийдвэр гаргах ажиллагаанд үндэслэлгүйгээр саад болсон, эсхүл хувьцаа эзэмшигчийг санал хураалтад оролцуулаагүй, эсхүл санал хураалтын дүнг өөрчилсөн, эсхүл хурлын шийдвэрийг өөрчилж хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх боломжийг хууль бусаар хаасан бол хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хувьцаа нь нийтэд нээлттэй арилжаалагддаг хувьцаат компанийн нийтэд зарлаагүй мэдээллийг ашиглан уг компанийн хувьцаа, үнэт цаасыг борлуулсан, эсхүл худалдан авсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон журмыг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй, дотоод мэдээлэл эзэмшигчид хориглох хоригийг зөрчсөн; дотоод мэдээлэл эзэмшигч, түүний холбогдох этгээд бүртгэлтэй үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд дотоод мэдээлэл ашиглан оролцсон; дотоод мэдээллийг нийтэд мэдээлэх үүрэг, зохицуулах эрх бүхий байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.9 дүгээр зүйл.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тусгай зориулалтын компанийг хуульд зааснаас бусад этгээд үүсгэн байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компани хуульд заасан дэлгэрэнгүй тэмдэглэгээ, товчилсон тэмдэглэгээ хэрэглээгүй; барьцаат үнэт цаас гаргагч хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийн багцад байгаа хөрөнгийг сольсон; үнэт цаас гаргагч, барьцаат үнэт цаас гаргагч нь хуульд заасан журмын дагуу тайлан гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй; барьцаат үнэт цаас гаргагч хөрөнгийн багцын бүртгэлийн хянагчийг томилоогүй; томилсоноо үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад хуульд заасны дагуу мэдэгдээгүй; зохицуулах эрх бүхий байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон хэмжээг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.10 дугаар зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Банк, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн, тэтгэврийн, нийгмийн албан журмын даатгалын сан, Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд, даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор, аудитын байгууллага, Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, эсхүл банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн; нөхөн төлбөр төлөх талаар тогтоосон журмыг зөрчиж энэ талаар зориуд худал мэдээлэл өгсөн, эсхүл уг мэдээллийг ашиглан даатгалын нөхөн төлбөр олгосон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг, валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлөх, эсхүл нөхөн төлбөрийн хэмжээг зориудаар буруу тооцсон, эсхүл худал мэдээлсэн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Сангийн актив хөрөнгийг хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх, эсхүл төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкны хадгаламжийг шилжүүлэн авсан банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх, хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл, гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөхөөс өөр зориулалтаар зарцуулсан; Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргасан үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас хангалтгүй үнэлгээ авсан гадаад улсын Засгийн газрын болон олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас, олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын Төв банкинд нээсэн хадгаламжаас бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсэн; даатгалын хураамжийг төвлөрүүлэх, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр төлөх, сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдах, сангийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх зорилгоор банкны эрсдэлийг үнэлж, хянах үйл ажиллагааг зөрчиж ашгийн төлөө хуулийн этгээд байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны гишүүн, корпорацийн ажилтан, корпорацид гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн корпораци, банкны талаарх мэдээ, мэдээллийг бусдад задруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу эхлэлтийн хураамж, улирлын хураамж, онцгой хураамжийн дагуу хадгаламжийн даатгалын корпорацид төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр таван хувийг нэмсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлээгүй, эсхүл шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгөөгүй; банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын дагуу удаа дараа ирүүлээгүй, дутуу, эсхүл буруу мэдээ, мэдээллийг удаа дараа ирүүлсэн, эсхүл банк хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээний талаарх мэдээллээр хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан журмын дагуу мэдээлэл хүргээгүй, эсхүл хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар буруу мэдээлэл хүргэсэн, эсхүл мэдээлэл хүргээгүй, эсхүл буруу мэдээлснээс банкны салбарын тогтвортой байдал, хадгаламж эзэмшигчдийн итгэлд сөргөөр нөлөөлсөн бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.11 дүгээр зүйл.Даатгалын үйл ажиллагаатай холбоотой журам зөрчих

Хэвлэх

1.Даатгал, даатгалын мэргэжлийн оролцогч нь хууль, түүнд нийцүүлэн баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасны дагуу нягтлан бодох болон санхүүгийн бүртгэлээ зохих ёсоор хөтлөөгүй; даатгагчийн хүлээсэн үүрэг, эд хөрөнгийг даатгалын багц дүрэмд заасны дагуу үнэлээгүй; давхар даатгалын болон бизнес төлөвлөгөөг батлуулаагүй, эсхүл эдгээр төлөвлөгөөг дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй; давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг хуульд заасны дагуу гаргаж өгөөгүй; эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагааг шилжүүлсэн, нэгтгэсэн; даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг бүхий этгээд хөрөнгийг төвлөрүүлээгүй; хуульд зааснаас бусад зориулалтаар хөрөнгийг ашигласан бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Даатгал, даатгалын мэргэжлийн оролцогчийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрх бүхий албан тушаалтныг томилсон; эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуульд заасны дагуу зөвшөөрөлгүйгээр гадаад улсын даатгагчтай даатгалын гэрээ байгуулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээг зөрчсөн, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хуулиар тогтоосон заавал даатгалд даатгуулаагүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.12 дугаар зүйл.Даатгагч хууль бус үйл ажиллагаа явуулах

Хэвлэх

1.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай даатгалын үйл ажиллагааг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагын мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш түүний бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр шинээр даатгалын гэрээ байгуулсан; өмнө байгуулсан даатгалын гэрээг шинэчилсэн, өөрчилсөн; даатгалын үйл ажиллагааг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдэд шилжүүлсэн; даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдийн үйл ажиллагаатай нэгтгэсэн; даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгө, дүрмийн сан /хувь нийлүүлсэн хөрөнгө/-ийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөр зориулалтаар зарцуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.13 дугаар зүйл.Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх

Хэвлэх

1.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, эсхүл худал мэдүүлсэн; эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.14 дүгээр зүйл.Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах

Хэвлэх

1.Зохиомол байдлыг зориудаар бий болгох, эсхүл бодит байдлыг нуух, эсхүл даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, эсхүл хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Энэ зөрчлийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авсан, эсхүл бүлэглэн үйлдсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.15 дугаар зүйл.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Монголбанкнаас зөвшөөрсөн, банк, санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоогүйгээр бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валют, тооцооны нэгжээр илэрхийлсэн, эсхүл зарлан сурталчилсан, эсхүл түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл санхүүжүүлсэн; хуульд заасан хураамж, шимтгэл, хариуцлагыг гадаад валют, тооцооны нэгжээр тогтоосон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.16 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан, тэнцэл, мэдээ баримт, эрх бүхий байгууллагаас шаардсан тодруулга, мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөхөөс зайлсхийсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эрх бүхий төрийн байгууллагын хяналт, шалгалтад саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.17 дугаар зүйл.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Банкнаас олгох зээлийн, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавих шаардлагын талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Банкны үйл ажиллагаанд тавих хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Банкны эх үүсвэрийг ашиглаж байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд хуульд заасны дагуу хяналт, шалгалт явуулахад саад учруулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан, эсхүл тайлан тэнцэл, мэдээ баримтыг зохих хууль, журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл холбогдох байгууллагад хүргүүлээгүй, эсхүл нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.18 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Нягтлан бодох бүртгэлийг хуульд заасан стандартын дагуу хөтлөөгүй, эсхүл санхүүгийн тайланг гаргаагүй; нягтлан бодох бүртгэл явуулах хэл, бүртгэлийн валют, санхүүгийн тайланг баталгаажуулах, эсхүл хүргүүлэх талаар тогтоосон журмыг зөрчсөн; нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайланг хадгалах журам зөрчсөн; нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагаа, нягтлан бодох бүртгэл хөтлөх талаар тогтоосон журмыг зөрчсөн; нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг залруулах журам зөрчсөн; нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдүүлээгүй; мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогчоор нягтлан бодох бүртгэлийг хөтлүүлж, санхүүгийн тайланг гаргуулж, тайлагнах шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ерөнхий нягтлан бодогчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх, эсхүл нэгтгэлийн мэдээллийг ашиглахтай холбогдсон журмаар тогтоосон хугацаанд баталгаажуулаагүй бол хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.19 дүгээр зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх

Хэвлэх

1.Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, зардал, бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн, нягтлан бодох, анхан шатны бүртгэл, татварын тайлан, холбогдох баримт бичгийг устгасан, нуусан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, засварласан, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй татварын тайлан гаргах боломжгүй болгосон, хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хийсэн, хуурамч өглөг үүсгэсэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл, эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлсэн, ашиглуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэлгүй бараа үйлдвэрлэж, борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж тэдгээрт ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Татварын хуульд заасан татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй; хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй; хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд хувийн хэрэг нээлгээгүй; тогтоосон хугацаанд мэдэгдэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Татвар төлөгч байнга, эсхүл түр оршин суугаа, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягаа буруу тодорхойлсон; татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хүрэлцэн ирээгүй; шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаа газраа мэдэгдээгүй; эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих татвар, алдангийг төлөөгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хуулийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.20 дугаар зүйл.Гаалийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Гаалийн тухай хууль зөрчиж:

1.1.гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон;

1.2.гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;

1.3.барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн;

1.4.гаалийн бичиг баримтыг сольсон, засварласан, хуурамчаар үйлдсэн;

1.5.гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, сольсон, гэмтээсэн;

1.6.бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан;

1.7.хилийн боомт бус газраар гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гаалийн мэдээллийн систем ашиглах журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Гаалийн татвар, бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Гаалийн татвар, бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.21 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын журам зөрчих

Хэвлэх

1.Хорио цээрийн хяналт, шалгалтын үед амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгасан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, ачилтыг хийлгээгүй; амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын битүүмжлэлийг задалсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Илгээмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн бүхий илгээмж ирсэн тухай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн байгууллагад мэдэгдэж үзлэг, шалгалт хийлгээгүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Импорт, экспортын гэрчилгээгүй, эсхүл гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл хуурамч, эсхүл дагалдах бусад баримт бичигтэй тохирохгүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.22 дугаар зүйл.Векселийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Векселийн бүрдүүлбэрийн бичилтийг дутуу хийж вексель гаргасан, эсхүл вексельд заасан төлбөрийг хэсэгчилж төлөхийг зөвшөөрсөн, эсхүл төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл төлбөрийн зөвшөөрөл өгөх хугацаа хэтрүүлсэн, эсхүл харилцан тохиролцолгүйгээр векселийг бусдад шилжүүлсэн, эсхүл дамжуулах бичилтгүйгээр векселийг шилжүүлсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.23 дугаар зүйл.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Онцгой албан татварын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн; тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.24 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хөрөнгө оруулагч:

1.1.үйлдвэрлэж байгаа бараа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын стандартад нийцээгүй;

1.2.нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтлөөгүй;

1.3.татварын байгууллага, мэдээлэл шаардсан бусад төрийн байгууллагад бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр заасан хугацаанд хангаагүй;

1.4.хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, байгаль орчинд ээлтэй байж, хүний хөгжлийг дэмжээгүй;

1.5.хууль тогтоомжид заасны дагуу ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй;

1.6.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд хуульд заасны дагуу хөрөнгө оруулалт хийгээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.25 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хөрөнгө оруулалтын сангийн танилцуулгад дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, худал амлалт өгсөн, эсхүл танилцуулгад Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт оруулсан, эсхүл хуулийг зөрчиж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй танилцуулгыг нийтэд танилцуулсан, эсхүл уг үнэт цаасны талаар аливаа зар сурталчилгаа явуулсан, эсхүл санхүүжилт татах зорилгоор бусад төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй зарласан бол хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд заасан хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг өөрийн нэрийн өмнөөс хийгээгүй, эсхүл итгэмжлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгдээгүй, эсхүл татан буулгах хуульд заасан хугацаанд аудитын байгууллагыг сонгож гэрээ байгуулаагүй, эсхүл тавих шаардлагыг биелүүлээгүй бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хуульд зааснаас бусад этгээд хөрөнгө оруулалтын сангийн дэлгэрэнгүй, эсхүл товчилсон тэмдэглэгээг хэрэглэсэн; хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргасан; Санхүүгийн зохицуулах хороо эрх олгосон, хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сантай холбоотой зар сурталчилгаа явуулсан; хөрөнгө хадгалах гэрээнд хууль болон сангийн дүрмээр хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл кастодианы хүлээхээр заасан үүрэг, хариуцлагыг бууруулах, эсхүл чөлөөлөх тухай заалт тусгасан бол хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Эрх хүлээн авагч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Энэ зүйлд заасан зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж зөрчлийг шалгахтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлнэ.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

БАРИЛГА, ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

11.1 дүгээр зүйл.Барилгын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Онцгой байдлын байгууллагын хяналт хийгдээгүй зураг төслөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн; барилга ашиглалтад хүлээн авах комиссын даалгаврыг биелүүлэлгүй барилгыг ашиглаж эхэлсэн; барилга хоорондын, зам гарцын аюулгүйн зайн хэмжээг зөрчсөн бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Барилгын зураг төсөл, барилгын гэрээнд тавих шаардлагыг зөрчсөн; барилгын норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөөгүй; барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан; барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгогдоогүй, эсхүл магадлал хийгдэж баталгаажаагүй зураг төслийн дагуу баригдсан, эсхүл барилгын ажлын зөвшөөрөлгүй баригдсан орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Ашиглалтад хүлээж аваагүй, барилгын ажил нь дуусаагүй барилга байгууламжийг цахилгаан, холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан, барилга байгууламжийг ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч барилга байгууламжийг ус, агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх, хот байгуулалт, ашиглалтын дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулсан, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын үндсэн бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, барилга байгууламж дотор байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Барилгын зураг төсөл, техникийн бусад баримт бичгийг холбогдох архивын байгууллагад шилжүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Барилга байгууламжийг барих, ашиглалтад оруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт, норм, дүрмийг зөрчиж барьсан, эсхүл ашиглалтад оруулсан бол хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.2 дугаар зүйл.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хуульд заасан холбогдох зөвшөөрөлгүйгээр газрын кадастрын үйл ажиллагаа явуулсан, эсхүл холбогдох материалд засвар хийсэн; газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, эсхүл газрын улсын бүртгэлийг буруу хийсэн; газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт хийсэн, эсхүл тэдгээрийг олшруулж бусдад дамжуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Газрын кадастр, кадастрын зураглалын үйл ажиллагаанд саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс оролцсон, эсхүл үүргийн дагуу оролцоогүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтандаа авч бүрэн бүтэн байдлыг хариуцаагүйгээс, эсхүл эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт, эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээж, устгаж, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлж эргэлтийн эдлэн газрын цэгүүдийг хөдөлгөсөн, эсхүл нүүлгэн шилжүүлсэн, эсхүл устгасан; эдлэн газар, нэгж талбарын хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.3 дугаар зүйл.Орон сууцны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Орон сууцны дэвсгэр газар, орчны зам, талбайг зориулалтын бусаар ашигласан, эсхүл зам, талбайн хөдөлгөөнийг хаасан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Ус алдах, цахилгаан таслах зэргээр орон сууц ашиглалтын журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.4 дүгээр зүйл.Хот байгуулалтын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Орон сууц, олон нийтийн барилга, үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцоогүй, эсхүл барилга байгууламжийн төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоолтой байх, барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх, барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байх хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Нутаг дэвсгэрийн бүсчлэлд тавигдах шаардлага, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц бий болгох, эсхүл хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүргээ биелүүлээгүй; хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарласан журам, эсхүл хот байгуулалтын кадастрын мэдээлэл нээлттэй байх журам, эсхүл хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох журмыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.5 дугаар зүйл.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Төсөл хэрэгжүүлэх талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарснаас хойш төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд, эсхүл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн бэлтгэл ажил, инженерийн, нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихаар төлөвлөсөн газарт шинээр барилга байгууламж барих, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон, эсхүл эрх шилжүүлсэн, эсхүл барилга байгууламжид дураараа өргөтгөл, шинэчлэл хийсэн, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл түрээслэсэн, эсхүл нүүн ирж суурьшсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хотыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газрыг чөлөөлөөгүй, эсхүл газар чөлөөлөх үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.6 дугаар зүйл.Хаягжуулалтын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээний стандарт, эсхүл хаягжуулах журмыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.7 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн, эсхүл бусдын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан, эсхүл эрх бүхий байгууллагаас хянан баталснаас өөр үнэ тарифаар эрчим хүчийг борлуулсан бол борлуулалтын орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал холболтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл хэвийн ажиллагааг алдагдуулсан; зөвшөөрөлгүйгээр эрчим хүч хэрэглэсэн, эсхүл шугам сүлжээг хамгаалах, цахилгаан, дулаан хэрэглэх журмыг зөрчсөн, эсхүл хамгаалах зурваст газар олгосон бол хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тусгай зөвшөөрлийн шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн, эсхүл үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.8 дугаар зүйл.Нийтийн зориулалттай инженерийн байгууламжид хууль бусаар холбогдох хэрэгсэл хэрэглэх журам зөрчих

Хэвлэх

1.Нийтийн зориулалттай инженерийн байгууламжид хууль бусаар холбогдох хэрэгсэл хэрэглэсэн, эсхүл холбогдох дүрэм, журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

12.1 дүгээр зүйл.Тариалангийн тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч тариалангийн газрыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Таримал ургамлын үр, сортыг хяналтад хамруулаагүй, чанарын улсын стандарт хангаагүй үр борлуулсан, эсхүл импортолсон, эсхүл бэлтгэн нийлүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.2 дугаар зүйл.Үрийн тариалангийн даатгалын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Даатгагч үрийн тариалангийн даатгалын үнэлгээний 80 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хохирол учирсныг тогтоосон дүгнэлт гаргасан өдрөөс хойш 21 хоногийн дотор олгоогүй, эсхүл олгохоос зайлсхийсэн бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж хугацаа хэтэрсэн хоног тутамд олгоогүй, эсхүл дутуу олгосон төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тухайн жилд усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 20 хувь, усалгаатай тариалсан үр тариа, эсхүл баруун бүсийн усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 10 хувийг даатгуулаагүй бол хуульд заасан хураамжийг нөхөн төлүүлж хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.3 дугаар зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Мал сүргийг байгалийн гэнэтийн гамшиг, аюулаас хамгаалах, малын генетик нөөцийг ашиглах, шилжүүлэх, генийг хамгаалах, малын үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх, ашиг шим, удамшлыг сайжруулах, малыг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Малын эрүүл мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх, хорио цээр тогтоох, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн; малын үүлдэрлэг байдлыг дур мэдэн өөрчилсөн; тухайн бүс нутагт хянан баталгаажуулаагүй хээлтүүлэгч ашигласан; малын генетик нөөцийг хууль бусаар импортолсон, эсхүл импортлохыг завдсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.4 дүгээр зүйл.Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих

Хэвлэх

1.Мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн; тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал, мах бэлтгэсэн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.5 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Биржээс гадуурх бараа, түүхий эдийн арилжаанд биржийн нэр ашиглан бараа, түүхий эдийг худалдсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Бирж, биржийн ажилтны үйл ажиллагааны талаарх хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчсөн бол үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Биржийн арилжаанд оролцогч бараа, түүхий эдийн чанар, тоо хэмжээг үнэн зөв мэдээлж, бүртгүүлээгүйгээс хохирол учирсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Биржийн арилжаанд оролцогчид хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, арилжаанд оролцогчийн зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.6 дугаар зүйл.Мал эмнэлгийн журам зөрчих

Хэвлэх

1.Мал эмнэлгийн журам зөрчсөний улмаас халдварт өвчин тараасан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.7 дугаар зүйл.Хувиргасан амьд организмын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хувиргасан амьд организмын тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.8 дугаар зүйл.Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Давхар даатгалын гэрээ байгуулахгүйгээр малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Нөхөн төлбөр бүрэн олгоогүй, эсхүл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан бол хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Зохих журмыг зөрчин Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийг зарцуулсан бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Зохих журмыг зөрчин давхар даатгалын компанийн сангийн хөрөнгийг зарцуулсан бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

13.1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Харилцаа холбооны шугам, сүлжээний дагуу тавигдсан аливаа тэмдэг, шон, хамгаалах хэрэгслийг унагасан, эсхүл эвдсэн, эсхүл устгасан, эсхүл тэдгээрийн бичээсийг арилгасан; кабелийн шүүгээ, худаг, сувагчлал, шуудангийн хайрцагт хог хаясан, эсхүл бусад зүйлээр бохирдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан; харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ажил гүйцэтгэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Харилцаа холбооны зохицуулах хороо, хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.2 дугаар зүйл.Радио долгионы тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөл, эсхүл эрхийн бичиг аваагүй, бүртгэлгүйгээр радио төхөөрөмж ажиллуулсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт зааснаас өөр зорилгоор радио төхөөрөмж ажиллуулсан, эсхүл байршил, хамрах хүрээ, хүчин чадал, техникийн үзүүлэлтийг өөрчилсөн, эсхүл тэдгээрийг бүртгүүлээгүй, нуун дарагдуулсан; гэрээ, эсхүл нөхцөл, шаардлагыг зөрчсөн; радио давтамжийн зурвасыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тусгай хэрэглээний зориулалтаар хуваарилагдсан давтамжийн зурваст ажилласан, эсхүл түүнд харилцан нөлөөлөл учруулсан; бусад радио холбоо, эсхүл радио төхөөрөмж хэрэглэгчийн ажиллагаанд харилцан нөлөөлөл учруулсан, эсхүл хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; баталгаажуулаагүй төхөөрөмж ашигласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Тусгай зөвшөөрөл, эсхүл эрхийн бичиг эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.3 дугаар зүйл.Шуудангийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд шуудангийн үйлчилгээ үзүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ажил үүргээ гүйцэтгэж яваа шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажилтны үйлчлүүлэгчийн нутаг дэвсгэрт, эсхүл бүх төрлийн тээврийн буудал, зогсоолд аливаа төлбөр, хураамжгүйгээр саадгүй нэвтрэх эрхийг зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.4 дүгээр зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Зөвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах замаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилсан, эсхүл улсын хилээр оруулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эротик сурталчилгаа, үйлчилгээнд тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

14.1 дүгээр зүйл.Авто замын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Авто замын улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр авто замын зорчих хэсэг, зурвас, хяналт тавих зурвас газарт авто зам, замын байгууламж барих, засварлах, ажилд саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчид осол аюул бүхий үйл ажиллагаа явуулсан; авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газар дээр хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаясан, байрлуулсан, овоолсон; авто замын зурвас газарт худалдаа хийсэн, эсхүл авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан; тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит, эсхүл тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр авто замаар зорчсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.2 дугаар зүйл.Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах

Хэвлэх

1.Шинээр барих, эсхүл их засвар хийхээр төлөвлөсөн зам, гүүр, замын байгууламжийн батлагдсан зураг, төслийг зөрчиж гүйцэтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Замын хөдөлгөөний чиглэл, урсгалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл хаасан, эсхүл замын хөдөлгөөнийг зохион байгуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, эсхүл шинээр тавьсан, эсхүл хурааж авсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Зам, замын зорчих хэсэгт замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Зам, эсхүл замын зорчих хэсэгт эвдрэл, гэмтэл учруулсан; инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Зам дээр хийгдсэн үзлэгийн, шүүрт худгийн таг алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол, зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол хариуцсан аж ахуйн нэгж байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Зам дээр, эсхүл замын дагуу суурилуулсан гэрэлтүүлэг асахгүй, эд анги нь дутуу /ламп, гэрэлтүүлэгч, тахир толгой гэх мэт/, шон нь тахийсан, гэрэлтүүлэг хангалтгүй асаж байгаа зэргээс зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, тэдгээрийн үзэгдэлт ба үр дүнг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчийг гялбуулах, эсхүл анхаарлыг сарниулах, эсхүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар, электрон самбар, мэдээллийн байгууламж, бусад техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл байрлуулсан; замын тэмдэг, гэрлэн дохио, эсхүл тэдгээрийн тулгуур, ар тал дээр хөдөлгөөний зохион байгуулалтад үл хамаарах бусад зүйл байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Зам, эсхүл замын байгууламж дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барих, түргэн үйлчилгээний цэг, чингэлэг байрлуулах, автомашин угаах, худалдаа наймаа хийх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, үзвэр, үзэсгэлэнгийн зүйл байрлуулах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Зөвшөөрөлгүйгээр замын хөдөлгөөнд саад болох ажил хийх, гэрэл тавих, мод тарих, зүлэгжүүлэх үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгуулж хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Шатах, тослох материалыг төвлөрсөн хот, суурингийн замаар өдрийн цагаар тээвэрлэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Барилга, газар шорооны ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан тушаалтан нь хатуу хучилттай зам, төмөр замын гармаар зорчих тээврийн хэрэгслийн дугуйн шавар шавхайг цэвэрлүүлэх, эсхүл замын гадаргууг бохирдуулахгүй байх үүргээ биелүүлээгүй; төв замын зөвшөөрөлгүй, эсхүл маршрут зөрчсөн, зориулалтын бүтээлэггүй, цацруулагчгүй, тосгуургүй, замын зорчих хэсэгт хайрга, шороо, зуурмаг, ус асгасан ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Зам дээр зөвшөөрөлгүй биеийн тамирын бэлтгэл, уралдаан, тэмцээн, жагсаал, цуглаан, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулж замын хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Жолоодлогын дадлагын чиглэл, хугацааг тогтоолголгүйгээр жолоодлогын дадлага хийлгэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.3 дугаар зүйл.Автотээврийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явсан; нийтийн тээврээр зорчихдоо нийтийн тээврийн хэрэгслийн эд ангийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тээвэрлэгч ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч автотээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах, зориулалтын, зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд тавих үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн жолоочийг замд гарах зөвшөөрөл олгосон бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.4 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол хүнийг таван зуун нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан хүнд жолоогоо шилжүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, эсхүл уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, эсхүл бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, эсхүл танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Энэ зүйлийн 14-т зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

17.Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

18.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

19.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

20.Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

21.Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

22.Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй хэмжээний тэнцэх төгрөгөөр торгоно.

23.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

24.Замын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

25.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

26.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан хөдөлгөөнийг эхлэх, эсхүл хөдөлгөөний чиг өөрчлөх, эсхүл эгнээ байр эзлэх журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

27.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

28.Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан, эсхүл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн, эсхүл жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, эсхүл тэдний хооронд байр эзэлсэн, эсхүл тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

29.Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

30.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

31.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

32.Жолооч шаардлагагүй үед огцом тоормослосон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

33.Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

34.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан; явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

35.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

36.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 34, 35-д зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

37.Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

38.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх хориотой газарт энэ зүйлийн 37-д заасан үйлдлийг гүйцэтгэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

39.Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

40.Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

41.Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

42.Жолоодлогын дадлагын багш Замын хөдөлгөөний дүрэмд заасан дадлага хийх журам зөрчсөн бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

43.Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

44.Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх тухай журмыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

45.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд, овор ихтэй, хортой, аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

46.Энэ зүйлийн 45-д зааснаас бусад байдлаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

47.Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

48.Тээврийн хэрэгслийн бодит жин, тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

49.Энэ зүйлийн 47, 48-д зааснаас бусад байдлаар замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

50.Жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

51.Хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, зам дээр, түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, эсхүл оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас, мөсийг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

52.Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

53.Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

54.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, эсхүл нөлөөлсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

55.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

56.Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн, эсхүл холбогдох хуульд нийцүүлээгүй, эсхүл жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: -Энэ зүйлд заасан "тээврийн хэрэгсэл" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасныг, "жолооч" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг тус тус ойлгоно.

14.5 дугаар зүйл.Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш гурав хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөрийг олгоогүй, эсхүл тодорхой үндэслэлийг заан татгалзах хариуг хохирогчид өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авалгүйгээр даатгалын гэрээг шилжүүлсэн, эсхүл үйл ажиллагаагаа нэгтгэсэн бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Жолоочийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэлгүй жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл хуульд заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, эсхүл "С", "D" ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч жолоочийн даатгалд заавал хамрагдах үүргээ биелүүлээгүй, эсхүл даатгалтай холбоотой бусад журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийн өмчлөгч тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Жолоочийн даатгалын тухай хуулийг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулсан, улсын бүртгэлд бүртгэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг хуульд заасан зориулалт бусаар ашигласан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Зөвшөөрөлгүйгээр жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.6 дугаар зүйл.Улсын нисэхийн тухай, Иргэний нисэхийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Улсын, иргэний нисэхийн багц дүрэмд заасан баримт бичгийн бүрдэлгүй, эсхүл тусгай зөвшөөрөлгүйгээр нисэхийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Улсын, иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Агаарын хөлгийн нислэгийн үед тохиолдсон онцгой тохиолдлын талаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдээлээгүй бол мэргэжлийн эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж агаарын хөлгийн даргыг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Улсын, иргэний нисэхийн хамгаалагдсан бүсэд хууль бусаар нэвтэрсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Нислэгийн аюулгүй байдлын, эсхүл аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг хууль, захиргааны хэм хэмжээний актын дагуу хийгээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Улсын агаарын хөлгийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.7 дугаар зүйл.Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Агаарын зайн аюулгүй байдлын хяналтын үед нисэхэд ашиглах журам зөрчсөн бол агаарын хөлгийн даргыг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.8 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Төмөр замын сүйрэл, осол, гологдлоос сэргийлэх арга хэмжээг зохих ёсоор аваагүй, эсхүл төмөр замын ажилтанд зааварчилгааг тогтоосон журмын дагуу өгөөгүй бол төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч, нийтийн, дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, стандарт, холбогдох норм, дүрмийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Төмөр замын зурвас газар, эсхүл аюулгүйн бүсийн дэглэм зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах, төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх, мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах, галт тэргийг дур мэдэн зогсоох, хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчих, галт тэрэгний хөдөлгөөн дунд буух, суух зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Төмөр замын байгууламж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэг, түүний хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Төмөр замын суурь бүтэц ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл суурь бүтэц, бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг өөрчилсөн, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл бусдын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, эсхүл төмөр замын тээврийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН АЛБАНЫ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ЗӨРЧИЛ

15.1 дүгээр зүйл.Нийтийн сонсголын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Нийтийн сонсгол явуулах журам, дэгийг зөрчсөн, эсхүл оролцогчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.2 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах байгууллагад туслахгүй байх

Хэвлэх

1.Гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүнийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг мөрдөн хөөх, баривчлах, гэмт хэрэг, зөрчил гарсан тухай яаралтай мэдээллийг дамжуулахад тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслээ төрийн албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, хууль сахиулагчид ашиглуулахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.3 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

Хэвлэх

1.Төрийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан; холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн, эсхүл үйл ажиллагаанд нь саад учруулсан бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хууль сахиулагч, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, эсхүл үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.4 дүгээр зүйл.Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос зайлсийх, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах

Хэвлэх

1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарч хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хурлын үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасан ажил олгогч шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгоогүй, эсхүл аливаа байдлаар саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.5 дугаар зүйл.Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох

Хэвлэх

1.Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.6 дугаар зүйл.Шүүх хуралдааны дэг, журам зөрчих

Хэвлэх

1.Шүүх хуралдааны дэг, журмыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.7 дугаар зүйл.Прокурорыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах

Хэвлэх

1.Хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь прокурорт санаатайгаар саад учруулсан, эсхүл доромжилсон, эсхүл эрх чөлөөнд нь халдсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.8 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах

Хэвлэх

1.Шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.9 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах, оролцох, нөлөөлөх

Хэвлэх

1.Тагнуулын байгууллага, ажилтанд санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн бол мэдээллийг шалгахад гарсан шууд зардлыг төлүүлж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно.

15.10 дугаар зүйл.Төрийн нууцын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Төрийн нууцад хамааруулах, төрийн нууцтай танилцах, нууцлах, ил болгох, шилжүүлэх, хамгаалах дэглэмийг хангах талаарх тогтоосон журам зөрчсөн; нууцад үл хамаарах мэдээлэл нууцалсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.11 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар хориглосон журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.12 дугаар зүйл.Хуурамч дуудлага өгөх

Хэвлэх

1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.13 дугаар зүйл.Нийтээр дагаж мөрдөх журам зөрчих

Хэвлэх

1.Захиргааны байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.14 дүгээр зүйл.Төрийн ордны халдашгүй байдлыг зөрчих

Хэвлэх

1.Төрийн ордонд хориглосон үйл ажиллагаа явуулсан, эсхүл хориглосон эд зүйл авч орсон, эсхүл орохыг завдсан, эсхүл Төрийн ордны эд зүйлийг гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн; Төрийн ордонд нэвтрэгчид саад хийсэн; Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт согтуугаар нэвтэрсэн, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.15 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.16 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчих

Хэвлэх

1.Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчсөн бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.17 дугаар зүйл.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Стандарт, тохирлын үнэлгээний төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдүүлгийг хуурамчаар гаргасан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг мөрдөөгүй; байгууллагын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцээгүй; нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд хамруулаагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Аж ахуйн нэгж, байгууллага үндэсний стандартыг хувилан олшруулсан, хуульд зааснаас өөр стандарт хэрэглэсэн, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын товчилсон тэмдэглэгээ тавьсан, бүтээгдэхүүний чанарын ангилал, зэргийг зориуд өсгөсөн, улсын стандартын тэмдэглэгээ, тохирлын үнэлгээний үр дүнг хууль бусаар ашигласан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.18 дугаар зүйл.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрснөөс бусад хэмжлийн нэгжийг хэрэглэсэн; хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ, тэдгээрийг бичих, хэрэглэх журмыг зөрчсөн бол хүн, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хэмжил зүйн улсын байцаагч, хэмжүүрийн улсын шалгагчид шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан; хэмжил зүйн улсын байцаагч, хэмжүүрийн улсын шалгагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл залруулах арга хэмжээг аваагүй, эсхүл хугацаатай үүргийг биелүүлээгүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Савласан бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчиж савласан бүтээгдэхүүн худалдсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл баталгаажуулалтад хамрагдаагүй, эсхүл ашиглалт, суурилуулалтын шаардлага хангаагүй хэмжих хэрэгслийг ашигласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, баталгаажуулалтад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг худалдсан, эсхүл суурилуулсан, эсхүл засварласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хэмжих хэрэгслийн сонголт, холболт, хэмжлийг буруу хийсэн, эсхүл хэмжих хэрэгслийн хэмжил зүйн үзүүлэлт, программ хангамжийг өөрчилсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.19 дүгээр зүйл.Итгэмжлэгдсэн лаборатори, хяналтын эсрэг зөрчил

Хэвлэх

1.Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага нь тохирлын үнэлгээний үр дүнг зориуд буруу гаргасан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй объектод сорилт, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь хуульд заасан журмын дагуу нэг жилээс дээш хугацаагаар итгэмжлэгдээгүйгээр тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Итгэмжлэгдсэн байгууллага тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах эрхээ хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.20 дугаар зүйл.Иргэний цэргийн үүрэгтэй холбоотой журам зөрчих

Хэвлэх

1.Цэргийн тоо бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.21 дүгээр зүйл.Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тооллого явуулахын өмнө хүн ам, өрхийн бүртгэлийн хөдөлгөөнийг бүрэн хийж, мэдээллийн санг бэлтгээгүй; тооллогын асуудлаар улсын комисс, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу тооллогын ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулаагүй; тооллого явуулахтай холбогдуулан харьяа нутаг дэвсгэрийн гудамж, талбайн нэр, байр, орон сууцны хаягжилт, дугаарлалтыг цэгцлэх, тооллого явуулах нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоон, зураглал гаргаагүй; тооллогын комиссыг ажиллах, тооллогын материалыг хадгалах байр, тавилга, шаардлагатай бусад тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх, тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх, тооллогод хамрагдсан тухай баримт бичиг тооллогын ажилтнаас авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тооллогын мэдээллийг хуулиар хориглосон хугацаанд задруулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нийтэд ашиглуулах зорилгоор албан ёсоор боловсруулан нэгтгэснээс бусад хэлбэрээр хувь хүний холбогдолтой тооллогын мэдээллийг бусдад ашиглуулсан, эсхүл задруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.22 дугаар зүйл.Боловсролын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.23 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Бага, дунд боловсролын сурах бичгийн боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангуулаагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.24 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Дээд боловсролын байгууллага санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, болзлын талаар суралцагчид мэдээлэл, зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй; сургалтын дүнг засаж сургалтын зээл, суралцагчийн тэтгэлэг авсан, суралцагчид үзүүлэх хөнгөлөлт эдэлсэн; холбогдох мэдээ тайлан, мэдээллийг удаа дараа буруу гарган ирүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа нь нээлттэй биш, хөрөнгө, орлого, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байх, согтууруулах ундаа, мансууруулах эм, хүн, байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс хандив, тусламж авах, тэдний үйл ажиллагааг сурталчлах, дэмжих, хувьцааг нь худалдан авах, суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох агуулгатай сонгуулийн амлалт өгөхийг хориглосон талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Улсын төсвөөс санхүүжилт, санхүүгийн дэмжлэг авсан дээд боловсролын сургалтын байгууллага жил бүр аудитын байгууллагаар аудит хийлгэж, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн тайланг олон нийтэд ил тод мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.25 дугаар зүйл.Номын сангийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Номын сангийн тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, эсхүл номын заавал авах хувийг шилжүүлэх үүрэг бүхий этгээд зохих журмын дагуу номыг хүлээлгэн өгөөгүй бол зардлыг буруутай этгээдээр төлүүлж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.26 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хүн, мал, амьтан, байгаль орчинд хортой судалгаа явуулсан, эсхүл эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байдал илэрснийг мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүй, эсхүл ажлаа зогсоогоогүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.27 дугаар зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Санхүүжилт, санхүүгийн дэмжлэг, хандивын талаарх нягтлан бодох, санхүүгийн бүртгэлээ зохих ёсоор хөтлөөгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, болзлын талаар суралцагчид мэдээлэл, зөвлөгөө өгөөгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.28 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хуульд заасан насны хязгаарыг зөрчиж хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн, эсхүл хориглосон үйл ажиллагааг явуулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалтын талаарх журмыг зөрчсөн, эсхүл хүүхэд харагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.29 дүгээр зүйл.Төрийн бус байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулах

Хэвлэх

1.Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлөх, төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулсан; үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.30 дугаар зүйл.Харуул, хамгаалалтын журам зөрчих

Хэвлэх

1.Энгийн, гэрээт харуул хамгаалалтын талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.31 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Биеийн тамир, спортод хориглосон эм, сэргээш, эсхүл хориотой мэх, арга барил хэрэглэсэн, эсхүл санал болгосон бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны журам, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн үүрэг, хориглолтын талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа тухайн барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.32 дугаар зүйл.Дайчилгааны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Байгалийн гэнэтийн аюул, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, гал түймэр эсэргүүцэх, улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгслийн дайчилгаанаас санаатайгаар зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

16.1 дүгээр зүйл.Монгол хэлний тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон зохицуулалт, эсхүл журам зөрчсөн бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичээгүй; хуульд тусгайлан заасан суралцагчдад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан ёсны хэлний мэдлэгийг эзэмшүүлэх, хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх иргэдэд үндэсний, төрийн албан ёсны хэлийг зааж сургахад дэмжлэг үзүүлэх, төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримтлах тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.2 дугаар зүйл.Онц байдлын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Онц байдал тогтоосон шийдвэр, онц байдлын үеийн онцгой арга хэмжээ, онцгой арга хэмжээг тогтоох, хэрэглэх хүрээ заагийн хязгаарлалтыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.3 дугаар зүйл.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.4 дүгээр зүйл.Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах

Хэвлэх

1.Улсын цол, одон, медалиар шагнуулаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Улсын цол, одон медалийг хууль бусаар үйлдвэрлэсэн, худалдсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.5 дугаар зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Сүм хийдээс төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэсэн, эсхүл төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд оролцсон, эсхүл санхүүжүүлсэн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.6 дугаар зүйл.Тамга, тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчих

Хэвлэх

1.Тамга, тэмдэг үйлдэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.7 дугаар зүйл.Тайлан, мэдээ, тооллого, судалгаа, бүртгэлийн журам зөрчих

Хэвлэх

1.Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого явуулах, бүртгэх ажлаас зайлсхийсэн; тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй; эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтныг тооллогоос нуун дарагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуулийн дагуу улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, эсхүл санаатайгаар буруу гаргасан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.8 дугаар зүйл.Статистикийн мэдээг мэдээлэх журмыг зөрчих

Хэвлэх

1.Статистикийн мэдээг удаа дараа тасалж хожимдуулсан, эсхүл санаатайгаар буруу мэдээлсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.9 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага үндэсний стандартыг хэрэглэх журам зөрчих

Хэвлэх

1.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцах, санхүү, татвар, хөдөлмөрийн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтлөх журам зөрчсөн бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.10 дугаар зүйл.Цахим гарын үсгийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхэлсэн; тусгай зөвшөөрлийн нөхцөлийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан; тусгай зөвшөөрөл эзэмшигч холбогдох иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах, гэрчилгээ олгохын эрх зүйн үр дагаврыг тайлбарлан таниулах үүргээ зөрчин гэрчилгээ олгосон бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Зөрчил илэрч гэрчилгээ эзэмшигчийн хүсэлтээр маргааныг хянаж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн зөрчлийг шалгаж, арилгах хүртэл гэрчилгээг түдгэлзүүлэх, зөрчил арилснаар гэрчилгээг сэргээх журмын дагуу гэрчилгээг хүчингүй болгоогүй, эсхүл гэрчилгээг хүчингүйд тооцох хуулиар тогтоосон нөхцөлийн дагуу гэрчилгээг хүчингүйд тооцоогүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд тодорхойлон заасан бүртгэлийн нэгж хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөх, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглах, эсхүл хэрэглэгчийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулахдаа нийтийн түлхүүрийг хуулбарлаж авахгүй байх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрчилгээ олгох үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүрдүүлэх, шалгах боломжийг хангах зорилгоор гэрчилгээтэй холбогдох бүртгэл хөтлөх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Цахим баримт бичгийн агуулгад хууль зөрчиж өөрчлөлт оруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тоон гарын үсгийн мэдээллийн санг устгасан, эсхүл хууль бусаар өөрчлөлт оруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Хувийн түлхүүрийн нууцлалыг задруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.11 дүгээр зүйл.Улсын хилийн, хил орчмын дэглэм, журам зөрчих

Хэвлэх

1.Монгол Улсын хилийн бүс, зурвас, хилийн гарц, хил орчмын нутагт ан агнуур, ажил, үйлдвэрлэл явуулах журам зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.12 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай бараа, бүтээгдэхүүнийг агуулахад түр хадгалах бараа бүтээгдэхүүний жагсаалт, хадгалалт, хамгаалалтын журмыг зөрчсөн бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Зөвшөөрөлгүйгээр боомтын бүсийн тогтоосон цэгт үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Боомтын захиргаанаас баталсан нийтлэг журам, эсхүл хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Зөвшөөрөлгүйгээр тусгай зориулалтын агуулахыг зорчигч, эсхүл хүн амын нягтрал ихтэй газар барьсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.13 дугаар зүйл.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчих, шилжилт хөдөлгөөний журам зөрчих

Хэвлэх

1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, зорчих, түр, байнга оршин суух, шилжин суурьших, хөдөлмөр эрхлэх, улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад тодорхой хугацаагаар урьсан, эсхүл ажиллуулах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг хуулийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Монгол Улсад виз болон оршин суух зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрлийн хугацаа нь дууссан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нуун далдалсан, ажилд авсан бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.14 дүгээр зүйл.Геодези, зураг зүйн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Төрөл бүрийн масштаб, бүх ангиллын газрын зураг, геодезийн хэмжилт, магадлан хэмжилтийг солбилцол, өндрийн нэгдсэн тогтолцоо, тогтоосон нарийвчлал, стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй, эсхүл хэмжилтийн баталгаажаагүй багаж ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Газрын зургийн масштабыг томруулан хэрэглэсэн, эсхүл зурган, тоон мэдээллийг хуулбарлан ашигласан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Улсын, орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажилд, эсхүл иргэн, хуулийн этгээд нь өөрийн хэрэгцээнд барьсан барилга, байгууламжид газрын зураг хийлгээгүй; геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн санд үнэ төлбөргүй оруулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Геодези, зураг зүйн байнгын цэг, тэмдэгтийг устгасан, эсхүл гэмтээсэн, эсхүл хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан, эсхүл хамгаалах арга хэмжээ авч ажиллаагүй, эсхүл зохих зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл нүүлгэн шилжүүлсэн, эсхүл байгуулах явцад газар, барилга, байгууламж, бусад объектод хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.15 дугаар зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.16 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Чөлөөт бүсэд баримтлах тусгай дэглэмийг зөрчсөн бол чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.17 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа яллагдагч нь төлбөрийн чадваргүй болохоо худал тодорхойлсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

17.1 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД