A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар 470

Улаанбаатар хот

"Эрүүл мэндийн тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт"-ыг нэгдүгээр, "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалыг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллах, иргэдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн амаржих газар, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүдийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт, журам"-ыг баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 223 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийгжил бүрийн төсөвт тусгуулан ажиллахыг Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (Р.Оюунханд)-т даалгасугай.

5. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар (Э.Оюунсүрэн)-т үүрэг болгосугай.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ОЮУНБААТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/216

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам"-ыг нэгдүгээр, "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт, журмыг байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт ил тод байршуулан иргэдийг мэдээллээр хангах, эрүүл мэндийн байгууллагын цахим бүртгэл болон санхүүгийн програмд зохих өөрчлөлт хийж хоорондын уялдааг нь сайжруулах арга хэмжээ авахыг төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний чанар,хүртээмж, зохион байгуулалтад мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар (Ж.Нарангэрэл)-т, төлбөртэй тусламж, үйлчилгээний журмын хэрэгжилт, салбарын санхүүжилтийн бодлоготой уялдаж буй талаар судалгаа, дүн шинжилгээ хийж,мэргэжил аргазүйгээр хангаж ажиллахыг Бодлого, төлөвлөлтийн газар(Б.Буянтогтох)-т,тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (С.Төгсдэлгэр)-т тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Жагсаалт, журам батлах тухай" Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/470, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/117 тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

САЙДС.ЭНХБОЛД