A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАГВАР, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН

ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дугаар 93 Улаанбаатар хот

ЗАГВАР, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай Монгол Улсын хуулийн 26 дугаар зүйл болон 8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Эдгээр загвар, аргачилсан зааврыг 2003 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн удирдлага болгон ажиллахыг төсөвт байгууллагын ерөнхий менежер нарт үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2291 дүгээрт бүртгэв.