A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • ҮЛЭМЖ ХОХИРОЛ УЧРУУЛАХ БУЮУ НЭЛД НЬ ХӨНӨӨХ ЧАНАРТАЙД ТООЦОГДОХ ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ЕРДИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ БУЮУ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ҮЛЭМЖ ХОХИРОЛ УЧРУУЛАХ БУЮУ НЭЛД НЬ ХӨНӨӨХ ЧАНАРТАЙД ТООЦОГДОХ ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ЕРДИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ БУЮУ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу улс бүр олон улсын харилцаандаа аливаа улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилгод нийцэхгүй аливаа бусад байдлаар хүч хэрэглэхээр заналхийлэх буюу хэрэглэхээс татгалзах үүрэгтэйг эргэн санаж,

энгийн хүн амыг дайтах ажиллагааны нөлөөнөөс хамгаалах ерөнхий зарчмыг цаашид мөн эргэн санаж,

зэвсэгт мөргөлдөөнд оролцогч тал байлдаан явуулах арга, хэрэгслийг сонгох эрх нь хязгааргүй биш болох тухай олон улсын эрх зүйн зарчим болон үлэмж хохирол учруулах буюу шаардлагагүй зовиурт хүргэх зэвсэг, хэрэгсэл болон материал болон байлдаан явуулах аргыг зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэхийг хориглосон зарчмыг үндэс болгож,

түүнчлэн өргөн тархсан, удаан хугацааны болон ноцтой хохирол байгаль орчинд учруулахад чиглэсэн буюу учруулж болох байлдааны арга, хэрэгсэл хэрэглэхийг хориглосныг эргэн санаж,

энэхүү конвенц болон түүний хавсралт протоколууд, эсхүл олон улсын бусад хэлэлцээрээр зохицуулаагүй тохиолдолд энгийн хүн ам болон байлдагч нар бүх үед тогтсон заншил, нигүүлсэнгүй ёсны зарчим болон нийгмийн ухамсрын шаардлагаас үүссэн олон улсын эрх зүйн зарчмуудын дагуу хамгаалалтад үлдэх ёстой гэж үздэгээ нотолж,

олон улсын намжмал байдал, зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох, улс хооронд итгэлцлийг бий болгох болон энх тайвнаар аж төрөх гэсэн бүх улс түмний хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг хүсч,

олон улсын үр дүнтэй, хатуу хяналтын дор зэвсгийг бүх нийтээр бүрэн хураах үйл хэрэгт дэвшил гаргахад хувь нэмэр оруулж болох бүхий л хүч чармайлтын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,

зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэж болох олон улсын эрх зүйн хэм хэмжээг төрөлжүүлэн хуульчлах, дэвшилттэй хөгжүүлэх явдлыг үргэлжлүүлэх шаардлагатайг дахин нотолж,

тодорхой төрлийн ердийн зэвсэг хэрэглэхийг цаашид хориглох буюу хязгаарлахыг хүсч, энэ салбарт хүрсэн эерэг үр дүн нь ийм зэвсэг үйлдвэрлэх, хуримтлуулах болон дэлгэрүүлэхийг эцэс болгох зорилгоор зэвсэг хураах үндсэн хэлэлцээнд дөхөм үзүүлж болно гэж итгэж,

бүх улс, ялангуяа цэргийн салбарыг чухалчилдаг улсуудыг энэхүү конвенц болон түүний хавсралт протоколуудад оролцогч тал болгохыг хүсч байгааг цохон тэмдэглэж,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Зэвсэг хураах комисс энэхүү конвенц, түүний хавсралт протоколуудад заасан хориглолт, хязгаарлалтын хүрээг өргөтгөх боломжийн тухай асуудлыг судлах шийдвэр гаргаж болохыг харгалзан,

тодорхой төрлийн ердийн зэвсгийг хэрэглэхийг хориглох буюу хязгаарлах талаар цаашид авах арга хэмжээний тухай асуудлыг Зэвсэг хураах хороо авч хэлэлцэх шийдвэр гаргаж болохыг цаашид харгалзан,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Хэрэглэх хүрээ

Энэхүү конвенц, түүний хавсралт протоколуудыг Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн Конвенцуудын 2 дугаар зүйл, мөн эдгээр конвенцийн I нэмэлт протоколын 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аливаа тохиолдолд хэрэглэнэ.

2 дугаар зүйл

Олон улсын бусад хэлэлцээртэй

холбогдох нь

Энэхүү конвенц буюу түүний хавсралт протоколуудын аль ч заалтыг зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад хүлээлгэсэн бусад үүргийг багасгана гэж тайлбарлаж болохгүй.

3 дугаар зүйл

Гарын үсэг зурах

Энэхүү конвенц бүх улсын хувьд Нью-Йорк дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд 1981 оны 4 дүгээр сарын 10-аас эхлэн арван хоёр сарын хугацаанд гарын үсэг зурахад нээлттэй байна.

4 дүгээр зүйл

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох

1. Энэхүү конвенцид гарын үсэг зурсан улс түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлана. Энэхүү конвенцид гарын үсэг зураагүй аливаа улс түүнд нэгдэн орж болно.

2. Батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг эх хадгалагчид хадгалуулахаар хүргүүлнэ.

3. Энэхүү конвенцийг соёрхон батласан батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу түүнд нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөхдөө энэхүү конвенцийн хавсралт хоёр буюу түүнээс илүү протоколыг заавал биелүүлэх зөвшөөрлөө аливаа улс эх хадгалагчид мэдэгдсэн нөхцөлд тухайн улсын хувьд энэхүү конвенцийн хавсралт протоколуудын алийг нь заавал биелүүлэхээр зөвшөөрснөө үзэмжээрээ илэрхийлнэ.

4. Энэхүү конвенцийг соёрхон батласан батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсний дараа аливаа улс түүнд холбогдолгүй хавсралт аль ч протоколыг заавал биелүүлэхээр зөвшөөрснөө аль ч үед эх хадгалагчид мэдэгдэж болно.

5. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талаас заавал биелүүлэх аливаа протокол нь оролцогч тухайн талын хувьд энэхүү конвенцийн салшгүй хэсэг байна.

5 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болох

1. Энэхүү конвенц нь хорь дахь батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

2. Хорь дахь батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсний дараа батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн аливаа улсын хувьд батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

3. Энэхүү конвенцийн хавсралт протокол бүр нь энэхүү конвенцийн 4 дүгээр зүйлийн 3 буюу 4 дэх хэсэгт заасны дагуу хорин улс түүнийг заавал биелүүлэхээ зөвшөөрч мэдэгдсэн өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

4. Хорин улс энэхүү конвенцийн хавсралт протоколыг заавал биелүүлэхээ зөвшөөрч мэдэгдсэн өдрөөс хойш түүнийг заавал биелүүлэхээ зөвшөөрснөө мэдэгдсэн аливаа улсын хувьд ийнхүү зөвшөөрснөө мэдэгдсэнээс хойш зургаан сарын дараа тухайн протокол нь хүчин төгөлдөр болно.

6 дугаар зүйл

Түгээн сурталчлах

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенц болон заавал биелүүлэх хавсралт протоколуудыг өөрийн оронд аль болох өргөнөөр түгээн сурталчлах, тухайлбал эдгээр баримт бичгийг зэвсэгт хүчиндээ таниулах үүднээс тэдгээрийг цэргийн сургалтын хөтөлбөрт оруулах үүргийг зэвсэгт мөргөлдөөний үед болон тайван цагт хүлээнэ.

7 дугаар зүйл

Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны

дараахь гэрээ эрхийн харилцаа

1. Хэрэв мөргөлдөөнд оролцогч талуудын аль нэг нь аливаа хавсралт протоколыг заавал биелүүлдэггүй бол энэхүү конвенц болон түүний хавсралт протоколыг заавал биелүүлдэг талууд тэдгээрийг өөр хоорондын харилцаандаа заавал биелүүлнэ.

2. Энэхүү конвенцид оролцогч биш тал буюу түүний хавсралт холбогдох протоколыг заавал биелүүлдэггүй боловч энэхүү конвенц буюу холбогдох протоколыг хэрэв хүлээн зөвшөөрч, хэрэглэж байгаа болон энэ тухай эх хадгалагчид мэдэгдсэн улсын хувьд аливаа хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал өөрийнх нь хувьд хүчин төгөлдөр болсон энэхүү конвенц болон түүний аливаа хавсралт протоколыг 1 дүгээр зүйлд заасан аль ч нөхцөлд заавал биелүүлнэ.

3. Эх хадгалагч нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хүлээн авсан аливаа мэдэгдлийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд холбогдох талуудад нэн даруй мэдэгдэж байна.

4. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талаас заавал биелүүлэх энэхүү конвенц болон түүний хавсралт протоколуудыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд тухайн талын эсрэг чиглэсэн Дайнд хэлмэгдэгчдийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн Конвенцуудын I нэмэлт протоколын 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зэвсэгт мөргөлдөөний дараахь нөхцөлд хэрэглэнэ:

a) хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал нь I нэмэлт протоколд оролцогч тал байх буюу энэхүү протоколын 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллага нь дурдсан протоколын 96 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу Женевийн Конвенцууд болон I нэмэлт протоколыг хэрэглэх үүрэг хүлээсэн, мөн тухайн мөргөлдөөний хувьд энэхүү конвенц болон холбогдох хавсралт протоколуудыг хэрэглэх үүрэг хүлээсэн бол; эсхүл

b) хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал нь I протоколд оролцогч бус тал байх буюу дээрх (а) дэд хэсэгт дурдсантай ижил төрлийн эрх бүхий байгууллага нь тухайн мөргөлдөөний хувьд Женевийн Конвенцууд, мөн энэхүү конвенц болон холбогдох хавсралт протоколуудыг хүлээн зөвшөөрч хэрэглэхээр бол ийнхүү хүлээн зөвшөөрч хэрэглэх нь тухайн мөргөлдөөний хувьд дор дурдсан нөлөө үзүүлнэ:

(i) Женевийн Конвенцууд, мөн энэхүү конвенц болон түүний хавсралт холбогдох протоколууд нь уг мөргөлдөөнд оролцогч талуудын хувьд нэн даруй хүчин төгөлдөр болно;

(ii) дээр дурдсан эрх бүхий байгууллага нь Женевийн Конвенцууд, мөн энэхүү конвенц болон түүний хавсралт холбогдох протоколуудын хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын хүлээсэн эрх үүрэгтэй нэгэн адил эрх үүрэгтэй байх;

(iii) мөргөлдөөнд оролцогч бүх тал Женевийн Конвенцууд, мөн энэхүү конвенц болон түүний хавсралт холбогдох протоколуудыг нэгэн адил заавал биелүүлнэ.

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал болон эрх бүхий байгууллага нь Женевийн конвенцийн I нэмэлт протоколын дагуу хүлээх үүргийг харилцан адил байх үндсэн дээр хүлээн зөвшөөрч хэрэглэж болно.

8 дугаар зүйл

Хянаж үзэх, нэмэлт өөрчлөлт оруулах

1. а) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал энэхүү конвенц болон өөрийнх нь хувьд заавал биелэгдэх хавсралт протоколд нэмэлт өөрчлөлт оруулах санал аль ч үед тавьж болно. Нэмэлт өөрчлөлт оруулах аливаа саналыг эх хадгалагчид хүргүүлэх бөгөөд тэрбээр энэ тухай хэлэлцэн тохирогч бүх талд мэдэгдэж, уг саналыг хэлэлцэх зорилгоор бага хурал хуралдуулах эсэхээр тэдний саналыг авна. Хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын олонх нь болох арван наймаас доошгүй хэлэлцэн тохирогч тал зөвшөөрвөл эх хадгалагч бага хурлыг цаг алдалгүй зарлан хуралдуулж хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талыг урина. Энэхүү конвенцид оролцогч тал бус улсыг уг бага хуралд ажиглагчаар оролцохыг урина.

b) Энэхүү конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийг гагцхүү хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд баталж, түүний хавсралт аливаа тодорхой протоколд оруулах нэмэлт өөрчлөлтийг гагцхүү уг протоколыг заавал биелүүлэх хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тус тус батлах нөхцлөөр л уг бага хурал тухайн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж энэхүү конвенц болон түүний хавсралт протоколуудын адилаар баталж, хүчин төгөлдөр болгож болно.

2. а) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал хавсралт протоколуудад тусгагдаагүй ердийн зэвсгийн бусад төрлийн талаар нэмэлт протокол байгуулах санал аль ч үед тавьж болно. Нэмэлт протокол байгуулах аливаа саналыг эх хадгалагчид хүргүүлж, тэрбээр энэ тухай 1 дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасны дагуу хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талд мэдэгдэнэ. Хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын олонхи нь болох арван наймаас доошгүй хэлэлцэн тохирогч тал зөвшөөрвөл эх хадгалагч бага хурлыг нэн даруй зарлан хуралдуулж хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талыг урина.

b) Бүх улс бүрэн оролцсон ийм бага хурал нэмэлт протоколуудыг энэхүү конвенцийг баталсны адилаар баталж, түүнд хавсарган, энэхүү конвенцийн 5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болгоно.

3. а) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш арван жилийн хугацаанд энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) буюу 2 дахь хэсгийн (а) дэд хэсгийн дагуу бага хурал хуралдаагүй бол хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал энэхүү конвенц болон түүний хавсралт протоколуудын үйлчлэх хүрээ, үйлчлэл болон энэхүү конвенц, түүний хавсралт протоколуудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хянаж үзэх зорилгоор хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талыг урьсан бага хурлыг зарлан хуралдуулах хүсэлтийг эх хадгалагчид гаргаж болно. Энэхүү конвенцид оролцогч тал бус улсыг уг бага хуралд ажиглагчаар оролцуулахаар урина. Бага хурлаар дээрх 1 дэх хэсгийн (b) дэд хэсгийн дагуу батлагдаж, хүчин төгөлдөр болох нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж болно.

b) Уг бага хурлаар протоколуудад тусгагдаагүй ердийн зэвсгийн бусад төрлийн тухай нэмэлт протокол байгуулах аливаа саналыг хэлэлцэж болно. Бага хуралд оролцож байгаа бүх улс тухайн хэлэлцүүлэгт бүрэн хэмжээгээр оролцож болно. Аливаа нэмэлт протоколыг энэхүү конвенцийн адилаар баталж, түүнд хавсарган энэхүү конвенцийн 5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн дагуу хүчин төгөлдөр болгоно.

c) Уг бага хурлаар энэ зүйлийн 3 дахь хэсгийн (а) дэд хэсэгт заасан хугацаанд энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) буюу 2 дахь хэсгийн (а) дэд хэсгийн дагуу бага хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа талын хүсэлтээр цаашид бага хурал зарлан хуралдуулах тухай заалт оруулах эсэх асуудлыг хэлэлцэж болно.

9 дүгээр зүйл

Цуцлалт

1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал эх хадгалагчид мэдэгдэж энэхүү конвенц болон түүний хавсралт аливаа протоколыг цуцалж болно.

2. Аливаа ийм цуцлалт нь цуцлах тухай мэдэгдлийг эх хадгалагч хүлээн авснаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. Хэрэв энэ хугацаа дуусах үед хэлэлцэн тохирогч эрхэм дээд цуцлагч тал 1 дүгээр зүйлд дурдсан аль нэг нөхцөлд байвал тухайн тал зэвсэгт мөргөлдөөн буюу эзлэлт дуусах хүртэл буюу аль ч тохиолдолд зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэдэг олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу хамгаалалтад байдаг хүмүүсийг эцэслэн суллах, эх оронд нь буцаах буюу нөхөн сэргээх ажиллагаа дуустал болон мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчин буюу холбогдох бүсийн төлөөлөгчид энхийг сахиулах ажиллагаа, ажиглалт буюу үүний адил ажиллагаа явуулах нөхцөлийн тухай заалт аливаа хавсралт протоколд тусгагдсан байвал уг ажиллагааг дуустал энэхүү конвенц болон холбогдох хавсралт протоколоор хүлээсэн үүргийг заавал биелүүлнэ.

3. Энэхүү конвенцийн цуцлалт нь хэлэлцэн тохирогч эрхэм дээд цуцлагч талын заавал биелүүлэх хавсралт бүх протоколд нэгэн адил хамаарна.

4. Аливаа цуцлалт нь гагцхүү хэлэлцэн тохирогч эрхэм дээд цуцлагч талын хувьд л хүчинтэй байна.

5. Аливаа цуцлалт нь хэлэлцэн тохирогч эрхэм дээд цуцлагч талын хувьд цуцлалт хүчин төгөлдөр болохоос өмнө эхэлсэн зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдуулан хийсэн аливаа үйлдлийн хувьд энэхүү конвенц болон түүний хавсралт протоколуудаар хүлээсэн үүргийг хөндөхгүй.

10 дугаар зүйл

Эх хадгалагч

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү конвенц болон түүний хавсралт протоколуудын эх хадгалагч байна.

2. Эх хадгалагч өөрийн ердийн үүргийн сацуу дараахь зүйлийг бүх улсад мэдэгдэнэ:

a) 3 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурсан тухай;

b) 4 дүгээр зүйлийн дагуу энэхүү конвенцийн соёрхон батласан батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай;

с) 4 дүгээр зүйлийн дагуу хавсралт протоколуудыг заавал биелүүлэхийг зөвшөөрсөн тухай мэдэгдэл,

d) 5 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенц болон түүний хавсралт протокол бүрийн хүчин төгөлдөр болсон өдрийн тухай;

е) 9 дүгээр зүйлийн дагуу цуцлах тухай мэдэгдэл хүлээн авсан болон уг цуцлалт хүчин төгөлдөр болсон өдрийн тухай.

11 дүгээр зүйл

Адил хүчинтэй эх бичвэрүүд

Араб, хятад, англи, франц, орос, испани хэлээрх эх бичвэр нь адил хүчинтэй энэхүү конвенц болон түүний хавсралт протоколуудын эх хувийг эх хадгалагчид хадгалуулахаар өгч, тэрбээр түүний баталгаат хуулбарыг бүх улсад хүргүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ҮЛЭМЖ ХОХИРОЛ УЧРУУЛАХ БУЮУ НЭЛД НЬ ХӨНӨӨХ ЧАНАРТАЙД ТООЦОГДОХ ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ЕРДИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ БУЮУ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1983 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болсон