Хэвлэх DOC Татаж авах
МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 114

МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын 3.1.3, 3.2.4, Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 2.1.1, 2.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн чанар, ашиг шимийг дээшлүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус үүрэг болгосугай.

3. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч холбогдох зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгож, уг үнэт цаасыг дэд хөтөлбөрт оролцогч банкуудаас худалдан авч, хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

4. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд                                                    Р.БУРМАА