A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • "БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМ"-ИЙН ЖАГСААЛТЫН ЗАРИМ ҮНДЭСНИЙ КОД, БАРААНЫ БИЧИГЛЭЛ, ХЭМЖИХ НЭГЖИД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ, ТАЙЛБАР, ЛАВЛАГАА, ЗААВРЫГ НЭГТГЭН БАТЛАХ ТУХАЙ /ГТЕГ-ын 2016 оны А/62 тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

ГТЕГ-ын 2016 оны А/62 тушаалаар хүчингүй болсон.

ГААЛИЙН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2006 оны 1 дугаар сарын 3-ний өдөр Дугаар 02 Улаанбаатар хот

"БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМ"-ИЙН ЖАГСААЛТЫН ЗАРИМ ҮНДЭСНИЙ КОД, БАРААНЫ БИЧИГЛЭЛ, ХЭМЖИХ НЭГЖИД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ, ТАЙЛБАР, ЛАВЛАГАА, ЗААВРЫГ НЭГТГЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн; хуралдааны 58 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн тухай Олон улсын конвенцийн 16 дугаар зүйл, Дэлхийн гаалийн байгууллагын Гаалийн хамтын ажиллагааны Зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:

1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" /БТКУСУ-ийн Жагсаалтын зарим үндэсний код, барааны бичиглэл, хэмжих нэгжид оруулсан нэмэлт. өөрчлөлтийг нэгтгэсэн жагсаалтыг Нэгдүгээр, "Үндэсний кодын тайлбар"-ыг Хоёрдугаар, "Бүрэн буюу бүрэн бус суудлын автомашин, суудлын автомашины кузовыг тодорхойлон ангилах заавар"-ыг Гуравдугаар, "Барааны ангиллын лавлагаа"-г Дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 1996 оны 86, 1997 оны 187, 198, 270, 349, 455, 488, 1998 оны 27, 1999 оны 386, 2000 оны 18, 139, 2001 оны 395, 2002 оны 643, 688, 2003 оны 51, 144, 392, 2004 оны 04, 676, 2005 оны 521, 538 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Татвар, орлогын хэлтэс /Ц.Пүрэвдорж/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаалыг 2006 оны 3 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х. БААТАР