A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙЖУУЛАЛТ, ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ 1 ГА ТАЛБАЙН ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БОАЖЯ, СС-ны 2013 оны 368/302 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖЯ, СС-ны 2013 оны 368/302 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД,

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дугаар 139/154 Улаанбаатар хот

ОЙЖУУЛАЛТ, ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ 1 ГА ТАЛБАЙН ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ОЙЖУУЛАЛТ, ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ 1 ГА ТАЛБАЙН ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, Ойн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, шалгаж хүлээн авахад мөрдөж ажиллахыг Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Байгаль орчны яамны Ойн бодлого зохицуулалтын хэлтэс /Х.Ыханбай/, Санхүү, эдийн засгийн хэлтэс /Ж.Амаржаргал/, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэсийн дарга болон Байгаль орчны албаны дарга нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 83/101 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД Ч.УЛААН