A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШААРДЛАГА, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /ХНХС-ын 2018 оны А/104 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХНХС-ын 2018 оны А/104 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ ШААРДЛАГА, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/53

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь;

1."Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага, загвар"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, зохицуулалтын газар /Б.Алтанжаргал/, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Баянмөнх/-т тус тус даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 386 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.БАЯРСАЙХАН