Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад 2016 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицид/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД,

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 02 дугаар сарын 29 –ний өдөр                            Дугаар А/51/А-28/57                          Улаанбаатар хот                                                                                                                  

“Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Монгол Улсад 2016 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон, шавьж мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /Ц.Цэнгэл/, Хүнс, хөдөө аж ахуйн яам /Н.Ариунболд/, Эрүүл мэнд, спортын яам /С.Ламбаа/-ны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А-80/А-28/73 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН          ХҮНС, ХӨДӨӨ АЖ                 ЭРҮҮЛ МЭНД,

ХӨГЖИЛ, АЯЛАЛ                            АХУЙН САЙД                        СПОРТЫН САЙДЫН

ЖУУЛЧЛАЛЫН САЙД                                                                  ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ

Н. БАТЦЭРЭГ                               Р. БУРМАА                             Ц.ОЮУНБААТАР