A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • 94. ОЛОН УЛСЫН БУС ШИНЖ ЧАНАРТАЙ ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ХЭЛМЭГДЭГСДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ 1949 ОНЫ 8 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ЖЕНЕВИЙН КОНВЕНЦУУДЫН
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

94. ОЛОН УЛСЫН БУС ШИНЖ ЧАНАРТАЙ ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ХЭЛМЭГДЭГСДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ 1949 ОНЫ 8 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ЖЕНЕВИЙН КОНВЕНЦУУДЫН НЭМЭЛТ II ПРОТОКОЛ

1977 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталж, 1978 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Удиртгал

Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцуудын 3 дугаар зүйлд хүмүүнлэгийн дурдсан зарчмууд олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөнд хувь хүнийг хүндэтгэх үндсийг бий болгодгийг сануулж,

хүний эрхийн талаархи олон улсын баримт бичиг нь хувь хүний үндсэн хамгаалалт болдгийг санаж,

ийм зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдэгсдийг илүү сайтар хамгаалах шаардлагатайг онцлон тэмдэглэж,

хүчин төгөлдөр байгаа эрх зүйн хэм хэмжээнд заагаагүй тохиолдолд хувь хүн хүмүүнлэгийн зарчим болон нийгмийн ухамсрын дагуу хамгаалагдах учиртайг санаж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

I АНГИ

ЭНЭХҮҮ ПРОТОКОЛЫГ ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

1 дүгээр зүйл

Хэрэглэх үндсэн хүрээ

1. 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцуудын 3 дугаар зүйлийн нөхцөл, эсхүл үйлчлэлийг өөрчлөлгүйгээр хөгжүүлж буюу нэмж буй энэхүү протоколыг 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцуудын нэмэлт болох Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай нэмэлт протокол (I протокол)-ын 1 дүгээр зүйлд заагаагүй бүх зэвсэг мөргөлдөөнд болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын нутаг дэвсгэрт түүний зэвсэгт хүчний хооронд, эсхүл энэхүү протоколын дагуу тухайн талын нутаг дэвсгэрийн аль нэг хэсэгт хяналтаа тогтоож, цэргийн тасралтгүй, зохицуулсан үйл ажиллагаа явуулах боломж бүхий зохион байгуулалттай зэвсэгт бүлэглэлийн хооронд болж буй мөргөлдөөний хувьд энэхүү протоколыг хэрэглэнэ.

2. Энэхүү протоколыг дотоодын хэв журмыг зөрчих, дотоодын эмх замбараагүй байдал, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа, тусгаарлах болон хүчирхийлэл, иймэрхүү бусад үйлдэл зэрэг зэвсэгт мөргөлдөөнд үл тооцогдох бусад үйлдэлд хэрэглэхгүй.

2 дугаар зүйл

Тодорхой этгээдийн тухайд хэрэглэх хүрээ

1. Энэхүү протоколыг арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн буюу эдгээртэй адилтгах бусад байдалд (цаашид "тааламжгүй ялгаа" гэх) үндэслэсэн аливаа ялгаа гаргалгүйгээр 1 дүгээр зүйлд дурдсан зэвсэгт мөргөлдөөнд өртсөн бүх хүмүүсийн хувьд хэрэглэнэ.

2. Зэвсэг мөргөлдөөн дуусахад өөрсдийн эрх чөлөөгөө хасуулсан, эсхүл тийм мөргөлдөөнтэй холбоотой шалтгаанаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан, тэр дундаа адил шалтгаанаар өөрсдийн эрх чөлөөгөө хасуулсан, эсхүл мөргөлдөөний дараа эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс тийм эрх чөлөөг хассан буюу хязгаарласан хугацааг дуустал 5 болон 6 дугаар зүйлд заасан хамгаалалт эдэлнэ.

3 дугаар зүйл

Дотоод хэрэгт үл оролцох

1. Энэхүү протокол нь улсын тусгаар тогтнол, хууль ёсны бүхий л аргаар улсынхаа дотор дэг журмыг сэргээн тогтоох, эсхүл үндэсний эв нэгдлийг хамгаалах болон улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах засгийн газрын үүргийг хөндсөн гэж тайлбарлахгүй.

2. Энэхүү протоколыг зэвсэгт мөргөлдөөн буюу нутаг дэвсгэрт нь зэвсэгт мөргөлдөөнд болж байгаа хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын дотоод болон гадаад хэрэгт ямар нэг шалтгаанаар шууд буюу шууд бусаар оролцохыг зөвтгөсөн гэж тайлбарлаж болохгүй.

II АНГИ

ХҮНЛЭГ ХАРЬЦАА

4 дүгээр зүйл

Үндсэн баталгаа

1. Дайтах ажиллагаанд шууд оролцоогүй, эсхүл оролцохоо больсон этгээд эрх чөлөө нь хязгаарласан эсэхээс үл хамааран өөрийн бие, нэр төр, үзэл бодол болон шашны зан үйлийг хүндэтгүүлэх эрх эдэлнэ. Тэдгээртэй бүх тохиолдолд хүнлэг ёсоор аливаа ялгаварлан гадуурхалгүйгээр харьцана. Хэнийг ч амьд үлдээхгүй байх тушаал өгөхийг хориглоно.

2. Дээр заасан нийтлэг заалтыг зөрчихгүйгээр 1 дэх хэсэгт дурдсан хүмүүсийн эсрэг дараахь үйлдлийг хэзээ ч, хаана ч хийхийг хориглох бөгөөд цаашид ч хориглох болно:

(a) хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, бие махбодийн болон сэтгэл зүйн байдалд халдах, ялангуяа амийг нь хөнөөх буюу эрүүдэн шүүх зэрэг хүнлэг бус харьцах, гэмтээх, эсхүл бие махбодийг зовоон тарчлаах аливаа бусад үйлдэл;

(b) хамтын шийтгэл;

(c) барьцаанд авах;

(d) терроризмын үйлдэл;

(e) хүний нэр төрийг гутаах, ялангуяа басамжлан доромжлох, хүчиндэх, биеэ үнэлэхийг албадах болон бусад аливаа хэлбэрээр зүй бусаар халдах;

(f) боолчлох, боол худалдах, тэдгээрийн бүх хэлбэр;

(g) дээрэмдэх;

(h) дээр дурдсан аливаа үйлдлийг хийлгэхээр сүрдүүлэх.

3. Хүүхдэд шаардагдах халамж болон тусламж үзүүлнэ. Тухайлбал:

(a) эцэг эхийн хүсэлтийг харгалзан, эсхүл эцэг эхгүй бол тэдний асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны болон ёс суртахууны боловсрол эзэмшүүлнэ;

(b) түр хугацаагаар сарнисан гэр бүлийг нэгтгэхэд тус дөхөм үзүүлэхэд шаардагдах бүх арга хэмжээг авна;

(c) 15 нас хүрээгүй хүүхдийг зэвсэгт хүчин, эсхүл зэвсэглэсэн бүлэгт элсүүлэх, эсхүл дайтах ажиллагаанд оролцуулахыг хориглоно;

(d) 15 нас хүрээгүй хүүхэд энэ зүйлийн "с" дэд хэсэгт заасныг зөрчиж дайтах ажиллагаанд шууд оролцож байгаа, түүнчлэн хэрэв олзлогдсон бол түүнийг энэ зүйлийн дагуу тусгай хамгаалалтаар хангана;

(e) шаардлагатай буюу боломжтой үед эцэг эхийн, эсхүл хуулиар болон зан заншлаар тэдгээрийг нэн тэргүүнд халамжлах үүрэгтэй этгээдийн зөвшөөрснөөр дайтах ажиллагаа явагдаж байгаа газраас тухайн орны нутаг дэвсгэр дэх аюулгүй газарт хүүхдийг түр нүүлгэх бөгөөд тэдний аюулгүй байдал, сайн сайхныг хариуцах хүн дагалдуулах арга хэмжээ авна.

5 дугаар зүйл

Эрх чөлөө нь хязгаарлагдсан этгээд

1. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдсон шалтгаанаар эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн хувьд тэднийг албадан саатуулсан буюу эрх чөлөөг нь хязгаарласнаас үл хамааран 4 дүгээр зүйлийн заалтад нэмэлт болгон дараахь наад захын заалтыг мөрдөнө:

(a) шархагдагсад, өвчтөнтэй 7 дугаар зүйлийн дагуу харьцана;

(b) энэ хэсэгт дурдсан этгээдийг нутгийн хүн амын нэгэн адил хүнс болон ундны усаар хангаж, эрүүл мэндээ хамгаалах, ариун цэврээ сахих нөхцөлийг бүрдүүлж цаг уурын хатуу ширүүн нөхцөл болон зэвсэгт мөргөлдөөний аюулаас хамгаална;

(c) хувийн болон хамтын тусламж авахыг тэдэнд зөвшөөрнө;

(d) өөрсдөө хүсвэл шашины зан үйлээ явуулах, шашины үүргээ гүйцэтгэж байгаа санваартан зэрэг хүмүүсээс бололцоотой үед сэтгэл санааны дэмжлэг авахыг тэдэнд зөвшөөрнө;

(e) тэднийг хөдөлмөрт татан оролцуулбал нутгийн хүн амын нэгэн адил ажлын нөхцөл, хөдөлмөр хамгааллаар хангана.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан албадан саатуулагдсан буюу эрх чөлөө нь хязгаарлагдсан этгээдийг хариуцах хүмүүс өөрсдийн боломжийн хүрээнд тухайн этгээдтэй холбоотой дараахь заалтыг дагаж мөрдөнө:

(a) нэг гэр бүлийн эрэгтэй, эмэгтэйг хамт байлгахаас бусад тохиолдолд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс тусад нь байрлуулж, эмэгтэй хүний шууд хяналтын дор байлгана;

(b) захидал, ил захидал илгээх, хүлээж авахыг тэдэнд зөвшөөрөх бөгөөд эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл захидал, ил захидлын тоог хязгаарлаж болно;

(c) албадан саатуулагдсан, эрх чөлөө нь хязгаарлагдагсдыг байлдааны бүсэд ойрхон байрлуулахгүй. 1 дэх хэсэгт дурдсан хүмүүсийг албадан саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлах байр зэвсэгт мөргөлдөөний уршгаар аюулд учирвал тэднийг шилжүүлэн нүүлгэх бөгөөд энэ ажлыг аюулгүй байдлын зохистой нөхцөлд гүйцэтгэнэ;

(d) тэд эмнэлгийн тусламж авах эрх эдэлнэ;

(e) аливаа зүй бус үйлдэл буюу осол эндэгдэл гаргаснаас болж тэдний бие махбодь буюу сэтгэл зүйн эрүүл мэнд, халдашгүй байдалд хохирол учруулж болохгүй. Түүнчлэн, энэ зүйлд заасан хүмүүст тэдний эрүүл мэндийн байдал шаардаагүй байхад анагаах ухааны ойлголтоор эрх чөлөөтэй хүмүүст хэрэглэдэг нийтээр хүлээн зөвшөөрсөн эмнэлгийн хэм хэмжээг хангаж чадахгүй эмнэлгийн тийм аливаа шинжилгээг хийж болохгүй.

3. Энэ зүйлийн заалтад хамаарагдахгүй боловч дайтаж байгаатай холбогдсон шалтгаанаар эрх чөлөөг нь хязгаарласан хүмүүстэй 4 дүгээр зүйл болон энэ зүйлийн 1 дэх хэсгийн "a", "c", "d", 2 дахь хэсгийн "b" хэсэгт заасны дагуу хүнлэг ёсоор харьцана.

4. Эрх чөлөө нь хасагдсан хүмүүсийг суллах тухай шийдвэр гаргаж байгаа хүмүүс тэдгээрийн аюулгүй байдлыг хангах талаар шаардагдалагтай арга хэмжээ авна.

6 дугаар зүйл

Эрүүгийн мөрдөн байцаах ажиллагаа

1. Энэ зүйлийг зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдсон эрүүгийн хэргийг мөрдөн байцаах, ял ногдуулах үед хэрэглэнэ.

2. Гэм буруутай болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн хэдий ч бие даасан хараат бус шударга байх баталгааг дор дурдсанаар хангасан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолгүйгээр шүүхийн ямар ч шийдвэр гаргаж болохгүй бөгөөд ямар ч ял ногдуулж болохгүй. Тухайлбал:

(a) тулгаж буй гэмт үйлдлийн тодорхой учрыг яллагдагчид нэн даруй мэдээлэх, шүүх хурлын өмнө буюу үеэр шаардлагатай бүх хамгаалуулах арга болон эрхийг түүнд олгосон байхаар журамдаа тусгана;

(b) эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүйгээр аливаа этгээдийг гэмт хэрэг хийсэн гэж шийтгэж болохгүй;

(c) аливаа үйлдэл, эсхүл эс үйлдлээс эрүүгийн хэрэгт холбогдсон этгээд нь түүнийг үйлдэх үеийн хуулиар уг хэргийг эрүүгийн хэрэгт хамааруулаагүй байсан бол түүнийг эрүүгийн хариуцлагад буруутгаж болохгүй. Түүнчлэн гэмт хэргийг үйлдэх үед тохирч байсан ялаас илүү хатуу ял ногдуулж болохгүй. Хэрэв гэмт хэрэг үйлдсэний дараа хуулиар илүү хөнгөн ял ногдуулахаар тогтоосон бол гэмт этгээдийн хувьд хуулийн тухайн заалтыг хэрэглэнэ;

(d) хуулийн дагуу гэм буруутай болохыг нь нотлох хүртэл гэмт үйлдэлд холбогдсон хэнийг ч гэм буруугүйд тооцно;

(e) гэмт хэрэгт ял ногдуулах гэж буй этгээд шүүх хуралд биечлэн байлцах эрхтэй;

(f) өөрийнхөө эсрэг, эсхүл өөрийгөө гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг гаргуулахаар хэнийг ч албадан тулгаж болохгүй.

3. Шүүхийн болон бусад журмаар давж заалдах эрхтэй болохыг нь түүнчлэн эн эрхийг эдлэх хугацааны талаар таслан шийдвэрлэх тогтоол гаргах үед шүүгдэгчид мэдэгдэнэ.

4. Гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман нас хүрээгүй хүнд цаазаар авах ялыг ногдуулахгүй бөгөөд ийм ялыг жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэдтэй эхчүүдийн хувьд гүйцэтгэж болохгүй.

5. Дайтах ажиллагаа зогсмогц эрх баригч байгууллага зэвсэгт мөргөлдөөнд оролцсон, эсхүл тэднийг албадан саатуулсан буюу эрх чөлөө нь хязгаарлагдсаныг харгалзахгүйгээр зэвсэгт мөргөлдөөний улмаас эрх чөлөөгөө хасуулсан этгээдэд аль болох өргөн хүрээнд өршөөл үзүүлнэ.

III АНГИ

ШАРХТАН, ӨВЧТӨН БОЛОН ХӨЛӨГ ОНГОЦНЫ

СҮЙРЭЛД ӨТӨГДӨГСӨД

7 дугаар зүйл

Хамгаалалт болон асрамж

1. Бүх шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцсон эсэхээс үл хамааран хүндэтгэж хамгаална.

2. Бүх тохиолдолд тэдэнтэй хүмүүнлэг ёсоор харьцаж, тэдний нөхцөл байдалд шаардлагатай эмнэлгийн тусламж, асрамжийг богино хугацаанд боломжийн хэрээр үзүүлнэ. Эмнэлгээс бусад шалтгаанаар тэднийг аливаа үндсэн дээр ялгаварлан үзэж болохгүй.

8 дугаар зүйл

Эрэн сурвалжлах

Боломжтой бүх нөхцөлд, ялангуяа тулалдааны дараа шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгсдийг эрэн сурвалжлах, цугларуулах, тэднийг тонож дээрэмдэх болон зүй бусаар харьцаахаас хамгаалах, шаардагдах тусламж, асрамж үзүүлэх болон амь үрэгдсэн хүмүүсийг эрэн сурвалжлах, тэднийг тонохоос сэргийлэх, зохих ёсоор оршуулах бололцоотой бүх арга хэмжээг даруй авна.

9 дүгээр зүйл

Эмнэлгийн болон шашны ажилтны хамгаалалт

1. Эмнэлгийн болон шашны ажилтныг үүргээ гүйцэтгэхэд нь тэдэнд бололцоотой бүх туслалцааг үзүүлж хүндэтгэн хамгаална. Тэднээр хүмүүнлэг ажиллагаанд харшилсан үйлдлийг албадан гүйцэтгүүлж болохгүй.

2. Аливаа этгээдэд эмнэлгийн бус шалтгаанаар илүү анхаарал тавихыг үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа эмнэлгийн ажилтнаас шаардаж болохгүй.

10 дугаар зүйл

Эмнэлгийн үүргээ гүйцэтгэж байгаа ажилтны

нийтлэг хамгаалалт

1. Хэний ашиг сонирхолын төлөө тухайн үйл ажиллагаагааг гүйцэтгэж байгаагаас үл хамааран эмнэлгийн ёс зүйн дагуу эмнэлгийн чиг үүргээ гүйцэтгэж байгаа хэнийг ч, ямар ч тохиолдолд шийтгэж үл болно.

2. Шархтан болон өвчтний эрх ашигт үйлчлэх эмнэлгийн хэм хэмжээ, эмнэлгийн ёс зүй болон энэхүү протоколын заалтуудад харш үйлдэл хийх буюу ажил гүйцэтгэхийг дээр дурдсан заалт, хэм хэмжээний дагуу эмнэлгийн чиг үүргээ гүйцэтгэж байгаа этгээдэд албадаж болохгүй.

3. Эмнэлгийн чиг үүргээ гүйцэтгэж байга этгээдийн асрамжид байгаа шархтан буюу өвчтөнтэй холбоотой олж авч болох мэдээлэлтэй холбогдсон мэргэжлийн үүргийг үндэсний хууль тогтоомжийн дагуу хүндэтгэнэ.

4. Асрамжид нь байгаа буюу байсан шархтан болон өвчтний талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан буюу өгөөгүй эмнэлгийн чиг үүргээ гүйцэтгэж байгаа хэнийг ч үндэсний хууль тогтоомжийг үндэслэн шийтгэж болохгүй.

11 дүгээр зүйл

Эмнэлгийн байгууламж болон эмнэлгийн тээврийн

хэрэгслийг хамгаалах

1. Эмнэлгийн алба болон эмнэлгийн тээврийн хэрэгслийг ямар ч үед довтолж болохгүй бөгөөд тэдгээрийг хүндэтгэж хамгаална.

2. Эмнэлгийн алба болон эмнэлгийн тээврийн хэрэгсэл хүмүүнлэг ажиллагаанаас хэтэрсэн, дайсагнах үйл ажиллагаа явуулбал түүний хамгаалалтыг зогсооно. Гэхдээ шаардлагатай үед тогтоосон сануулга өгөөд хангалттай хугацаа өнгөрсний дараа уг сануулгыг анхаарч үзээгүй нөхцөлд хамгаалалтыг зогсооно.

12 дугаар зүйл

Ялгах тэмдэг

Эмнэлгийн буюу шашны ажилтан цагаан дэвсгэр дээр байрлуулсан Улаан загалмай, улаан хавирган сар буюу улаан арслан болон нарны ялгах тэмдгийг эрх бүхий холбогдох байгууллагын хяналтын дор зүүх буюу эмнэлгийн алба, эмнэлгийн тээврийн хэрэгсэлд байрлуулж болно. Бүх нөхцөлд уг тэмдгийг хүндэтгэнэ. Түүнийг зориулалтын бус зорилгоор ашиглахгүй.

IV АНГИ

ЭНГИЙН ХҮН АМ

13 дугаар зүйл

Энгийн хүн амын хамгаалалт

1. Энгийн хүн ам болон иргэдийг дайтах ажиллагаатай холбогдож үүсэх аюулын нийтэд нь хамгаална. Ийнхүү хамгаалах зорилгоор дор дурдсан хэм хэмжээг бүх нөхцөл байдалд дагаж мөрдөнө.

2. Энгийн хүн ам, иргэдийн эсрэг довтлохгүй. Энгийн хүн амыг терроризмын зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр айлган сүрдүүлэхийг хориглоно.

3. Дайтах ажиллагаанд шууд оролцоогүй иргэдийг энэ хэсэгт заасны дагуу хамгаална.

14 дүгээр зүйл

Энгийн хүн амыг аж төрөхөд нь шаардагдах

объектыг хамгаалах

Энгийн хүн амын өлсгөлөнг дайтах ажиллагаа явуулах арга болгохыг хориглоно. Иймд энэ зорилгоор хүнсний нөөц, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн бүс, тариалан, мал, ундны усны төхөөрөмж, түүний нөөц, түүнчлэн услалтын байгууламж зэрэг энгийн хүн амд шаардагдах объектыг довтлох, устгах, зөөвөрлөх, эсхүл ажиллагаагүй болгохыг хориглоно.

15 дугаар зүйл

Аюултай хүч агуулсан төхөөрөмж болон

байгууламжийн хамгаалалт

Аюултай хүч агуулсан төхөөрөмж, байгууламж, тухайлбал усан далан, хаалт, атомын цахилгаан станцыг довтлоход аюултай хүч алдагдаж, энгийн хүн амд ноцтой хохирол учруулахаар бол эдгээр объект цэргийн байсан ч үл довтолно.

16 дугаар зүйл

Соёлын объект болон сүм хийдийг хамгаалах

Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай 1954 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Гаагийн конвенцийн заалтыг хөндөхгүйгээр ард түмний соёлын болон оюуны өв болсон түүхийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл, шашны газрын эсрэг аливаа дайсагнасан ажиллагаа явуулах, тэдгээрийг дайтах ажиллагааг дэмжих зорилгод ашиглахыг хориглоно.

17 дугаар зүйл

Иргэдийг албадан нүүлгэхийг хориглох

1. Иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлага буюу цэргийн зайлшгүй шалтгаан байхгүй бол зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдсон шалтгаанаар энгийн хүн амыг нүүлгэж болохгүй. Ийнхүү нүүлгэх шаардлагатай үед энгийн хүн амыг орон байр, эрүүл ахуй, эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол хүнсээр хангахуйц нөхцөл бүрдүүлсэн үед л боломжтой бүх арга хэмжээг авна.

2. Мөргөлдөөнтэй холбогдсон шалтгаанаар өөрийн нутаг дэвсгэрийг орхиж явахыг энгийн хүн амд тулган хүлээлгэж болохгүй.

18 дугаар зүйл

Тусламжийн нийгэмлэг болон тусламжийн үйл ажиллагаа

1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аль нэг талын нутаг дэвсгэр дээр байгаа Улаан загалмайн байгууллага (Улаан хавирган сар, Улаан арслан болон нар) зэрэг тусламжийн нийгэмлэг зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүст туслах уламжлалт үүргээ гүйцэтгэх талаар санал гаргаж болно. Шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгсдийг энгийн хүн ам санаачилгаараа нэг дор байрлуулан асарч болно.

2. Энгийн хүн ам хоол хүнс болон эмнэлгийн материал зэрэг амьжиргааны зайлшгүй чухал зүйлээр ихээхэн гачигдаж байгаа үед хэлэлцэн тохирогч эрхэм дээд холбогдох талын зөвшөөрсний дагуу тэдэнд тусламж үзүүлнэ. Гэхдээ үүнийг жинхэнэ хүмүүнлэг бөгөөд энэрэнгүй байх зарчмын дагуу ялгаварлан гадуурхахгүйгээр хэрэгжүүлнэ.

V АНГИ

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

19 дүгээр зүйл

Түгээн дэлгэрүүлэх

Энэхүү протоколыг аль болох өргөнөөр түгээн дэлгэрүүлнэ.

20 дугаар зүйл

Гарын үсэг зурах

Энэхүү протокол нь төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурснаас хойш 6 сарын дараа Конвенцуудад оролцогч талууд гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд дараагийн 12 сарын турш нээлттэй хэвээр байна.

21 дүгээр зүйл

Соёрхон батлах

Энэхүү протоколыг нэн даруй соёрхон батлана. Протоколыг соёрхон батласан батламж жуух бичгээ конвенцийн эх хадгалагч Швейцарын Холбооны Зөвлөлд хадгалуулахаар хүргүүлнэ.

22 дугаар зүйл

Нэгдэж орох

Энэхүү протоколд гарын үсэг зураагүй Конвенцуудад оролцогч аль ч улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг конвенцийн эх хадгалагчид хадгалуулахаар хүргүүлнэ.

23 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болох

1. Энэхүү протокол хоёрдахь соёрхон батласан тухай батламж жуух бичиг буюу нэгдэж орсон баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно.

2. Үүнээс хойш энэхүү протоколыг соёрхон баталж, түүнд нэгдэн орж байгаа Конвенцуудад оролцогч улсын хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичиг буюу нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш 6 сарын дараа уг протокол хүчин төгөлдөр болно.

24 дүгээр зүйл

Нэмэлт өөрчлөлт

1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нь ч энэхүү протоколд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргаж болно. Санал болгосон аливаа нэмэлт өөрчлөлтийн эх бичвэрийг протоколын эх хадгалагчид илгээх бөгөөд эх хадгалагч хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талууд болон Олон улсын улаан загалмайн хороотой зөвлөлдсөний үндсэн дээр санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр бага хурал хуралдуулах эсэхийг шийдвэрлэнэ.

2. Протоколын эх хадгалагч хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал, мөн энэхүү протоколд гарын үсэг зурсан эсэхийг үл харгалзан Конвенцуудад оролцогч бүх талыг энэ бага хуралд урина.

25 дугаар зүйл

Цуцлалт

1. Хэрэв хэлэлцэн тохирогч аль нэг эрхэм дээд тал энэхүү протоко¬лыг цуцалвал цуцалсан тухай баримт бичгийг хүлээж авснаас нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно. Хэрэв цуцлах тухайгаа мэдэгдсэн тал нэг жилийн хугацаанд 1 дүгээр зүйлд дурдсан нөхцлийн аль нэгэнд орвол, зэвсэгт мөргөлдөөн дуустал цуцлалт хүчин төгөлдөр болохгүй. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдсон шалтгаанаар эрх чөлөөгөө хасуулсан, эсхүл эрх чөлөөгөө хязгаарлуулсан этгээд бүрэн чөлөөлөгдөх хүртлээ энэхүү протоколын заалтын дагуу хамгаалагдана.

2. Цуцалсан тухай мэдэгдлийг бичгээр энэхүү протоколын эх хадгалагчид илгээх бөгөөд тэрбээр түүнийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талуудад тараана.

26 дугаар зүйл

Мэдэгдэл

Эх хадгалагч энэхүү протоколд гарын үсэг зурсан эсэхийг үл харгалзан дараахь зүйлийн талаар хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд, түүнчлэн Конвенцуудад оролцогч талуудад мэдээлнэ:

(a) энэхүү протоколд гарын үсэг зурсан тухай болон 21, 22 дугаар зүйлийн дагуу соёрхон батласан батламж жуух бичиг, нэгдэж орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн;

(b) 23 дугаар зүйлийн дагуу энэхүү протокол хүчин төгөлдөр болсон огноо;

(c) 24 дүгээр зүйлийн дагуу хүлээж авсан мэдээлэл, мэдэгдлийн тухай.

27 дугаар зүйл

Бүртгэл

1. Эх хадгалагч энэхүү протоколыг хүчин төгөлдөр болсны дараа Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгүүлж, нийтлүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.

2. Эх хадгалагч энэхүү протоколтой холбоотой хүлээн авсан бүх соёрхон батласан, нэгдэн орсон болон цуцалсан тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.

28 дугаар зүйл

Адил хүчинтэй бичвэр

Энэхүү протоколын англи, араб, испани, орос, франц, хятад хэлээрхи адил хүчинтэй эх бичвэрийг эх хадгалагчид хадгалуулах бөгөөд эх хадгалагч нь баталгаат хуулбарыг Конвенцуудын оролцогч бүх талд илгээнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
94. ОЛОН УЛСЫН БУС ШИНЖ ЧАНАРТАЙ ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ХЭЛМЭГДЭГСДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ 1949 ОНЫ 8 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ЖЕНЕВИЙН КОНВЕНЦУУДЫН НЭМЭЛТ II ПРОТОКОЛ

1977 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталж, 1978 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Удиртгал
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцуудын 3 дугаар зүйлд хүмүүнлэгийн дурдсан зарчмууд олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөнд хувь хүнийг хүндэтгэх үндсийг бий болгодгийг сануулж,
хүний эрхийн талаархи олон улсын баримт бичиг нь хувь хүний үндсэн хамгаалалт болдгийг санаж,
ийм зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдэгсдийг илүү сайтар хамгаалах шаардлагатайг онцлон тэмдэглэж,
хүчин төгөлдөр байгаа эрх зүйн хэм хэмжээнд заагаагүй тохиолдолд хувь хүн хүмүүнлэгийн зарчим болон нийгмийн ухамсрын дагуу хамгаалагдах учиртайг санаж,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
I АНГИ
ЭНЭХҮҮ ПРОТОКОЛЫГ ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
1 дүгээр зүйл
Хэрэглэх үндсэн хүрээ
1. 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцуудын 3 дугаар зүйлийн нөхцөл, эсхүл үйлчлэлийг өөрчлөлгүйгээр хөгжүүлж буюу нэмж буй энэхүү протоколыг 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцуудын нэмэлт болох Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай нэмэлт протокол (I протокол)-ын 1 дүгээр зүйлд заагаагүй бүх зэвсэг мөргөлдөөнд болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын нутаг дэвсгэрт түүний зэвсэгт хүчний хооронд, эсхүл энэхүү протоколын дагуу тухайн талын нутаг дэвсгэрийн аль нэг хэсэгт хяналтаа тогтоож, цэргийн тасралтгүй, зохицуулсан үйл ажиллагаа явуулах боломж бүхий зохион байгуулалттай зэвсэгт бүлэглэлийн хооронд болж буй мөргөлдөөний хувьд энэхүү протоколыг хэрэглэнэ.
2. Энэхүү протоколыг дотоодын хэв журмыг зөрчих, дотоодын эмх замбараагүй байдал, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа, тусгаарлах болон хүчирхийлэл, иймэрхүү бусад үйлдэл зэрэг зэвсэгт мөргөлдөөнд үл тооцогдох бусад үйлдэлд хэрэглэхгүй.
2 дугаар зүйл
Тодорхой этгээдийн тухайд хэрэглэх хүрээ
1. Энэхүү протоколыг арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн буюу эдгээртэй адилтгах бусад байдалд (цаашид “тааламжгүй ялгаа” гэх) үндэслэсэн аливаа ялгаа гаргалгүйгээр 1 дүгээр зүйлд дурдсан зэвсэгт мөргөлдөөнд өртсөн бүх хүмүүсийн хувьд хэрэглэнэ.
2. Зэвсэг мөргөлдөөн дуусахад өөрсдийн эрх чөлөөгөө хасуулсан, эсхүл тийм мөргөлдөөнтэй холбоотой шалтгаанаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан, тэр дундаа адил шалтгаанаар өөрсдийн эрх чөлөөгөө хасуулсан, эсхүл мөргөлдөөний дараа эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс тийм эрх чөлөөг хассан буюу хязгаарласан хугацааг дуустал 5 болон 6 дугаар зүйлд заасан хамгаалалт эдэлнэ.
3 дугаар зүйл
Дотоод хэрэгт үл оролцох
1. Энэхүү протокол нь улсын тусгаар тогтнол, хууль ёсны бүхий л аргаар улсынхаа дотор дэг журмыг сэргээн тогтоох, эсхүл үндэсний эв нэгдлийг хамгаалах болон улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах засгийн газрын үүргийг хөндсөн гэж тайлбарлахгүй.
2. Энэхүү протоколыг зэвсэгт мөргөлдөөн буюу нутаг дэвсгэрт нь зэвсэгт мөргөлдөөнд болж байгаа хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын дотоод болон гадаад хэрэгт ямар нэг шалтгаанаар шууд буюу шууд бусаар оролцохыг зөвтгөсөн гэж тайлбарлаж болохгүй.
II АНГИ
ХҮНЛЭГ ХАРЬЦАА
4 дүгээр зүйл
Үндсэн баталгаа
1. Дайтах ажиллагаанд шууд оролцоогүй, эсхүл оролцохоо больсон этгээд эрх чөлөө нь хязгаарласан эсэхээс үл хамааран өөрийн бие, нэр төр, үзэл бодол болон шашны зан үйлийг хүндэтгүүлэх эрх эдэлнэ. Тэдгээртэй бүх тохиолдолд хүнлэг ёсоор аливаа ялгаварлан гадуурхалгүйгээр харьцана. Хэнийг ч амьд үлдээхгүй байх тушаал өгөхийг хориглоно.
2. Дээр заасан нийтлэг заалтыг зөрчихгүйгээр 1 дэх хэсэгт дурдсан хүмүүсийн эсрэг дараахь үйлдлийг хэзээ ч, хаана ч хийхийг хориглох бөгөөд цаашид ч хориглох болно:
(a) хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, бие махбодийн болон сэтгэл зүйн байдалд халдах, ялангуяа амийг нь хөнөөх буюу эрүүдэн шүүх зэрэг хүнлэг бус харьцах, гэмтээх, эсхүл бие махбодийг зовоон тарчлаах аливаа бусад үйлдэл;
(b) хамтын шийтгэл;
(c) барьцаанд авах;
(d) терроризмын үйлдэл;
(e) хүний нэр төрийг гутаах, ялангуяа басамжлан доромжлох, хүчиндэх, биеэ үнэлэхийг албадах болон бусад аливаа хэлбэрээр зүй бусаар халдах;
(f) боолчлох, боол худалдах, тэдгээрийн бүх хэлбэр;
(g) дээрэмдэх;
(h) дээр дурдсан аливаа үйлдлийг хийлгэхээр сүрдүүлэх.
3. Хүүхдэд шаардагдах халамж болон тусламж үзүүлнэ. Тухайлбал:
(a) эцэг эхийн хүсэлтийг харгалзан, эсхүл эцэг эхгүй бол тэдний асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны болон ёс суртахууны боловсрол эзэмшүүлнэ;
(b) түр хугацаагаар сарнисан гэр бүлийг нэгтгэхэд тус дөхөм үзүүлэхэд шаардагдах бүх арга хэмжээг авна;
(c) 15 нас хүрээгүй хүүхдийг зэвсэгт хүчин, эсхүл зэвсэглэсэн бүлэгт элсүүлэх, эсхүл дайтах ажиллагаанд оролцуулахыг хориглоно;
(d) 15 нас хүрээгүй хүүхэд энэ зүйлийн “с” дэд хэсэгт заасныг зөрчиж дайтах ажиллагаанд шууд оролцож байгаа, түүнчлэн хэрэв олзлогдсон бол түүнийг энэ зүйлийн дагуу тусгай хамгаалалтаар хангана;
(e) шаардлагатай буюу боломжтой үед эцэг эхийн, эсхүл хуулиар болон зан заншлаар тэдгээрийг нэн тэргүүнд халамжлах үүрэгтэй этгээдийн зөвшөөрснөөр дайтах ажиллагаа явагдаж байгаа газраас тухайн орны нутаг дэвсгэр дэх аюулгүй газарт хүүхдийг түр нүүлгэх бөгөөд тэдний аюулгүй байдал, сайн сайхныг хариуцах хүн дагалдуулах арга хэмжээ авна.
5 дугаар зүйл
Эрх чөлөө нь хязгаарлагдсан этгээд
1. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдсон шалтгаанаар эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн хувьд тэднийг албадан саатуулсан буюу эрх чөлөөг нь хязгаарласнаас үл хамааран 4 дүгээр зүйлийн заалтад нэмэлт болгон дараахь наад захын заалтыг мөрдөнө:
(a) шархагдагсад, өвчтөнтэй 7 дугаар зүйлийн дагуу харьцана;
(b) энэ хэсэгт дурдсан этгээдийг нутгийн хүн амын нэгэн адил хүнс болон ундны усаар хангаж, эрүүл мэндээ хамгаалах, ариун цэврээ сахих нөхцөлийг бүрдүүлж цаг уурын хатуу ширүүн нөхцөл болон зэвсэгт мөргөлдөөний аюулаас хамгаална;
(c) хувийн болон хамтын тусламж авахыг тэдэнд зөвшөөрнө;
(d) өөрсдөө хүсвэл шашины зан үйлээ явуулах, шашины үүргээ гүйцэтгэж байгаа санваартан зэрэг хүмүүсээс бололцоотой үед сэтгэл санааны дэмжлэг авахыг тэдэнд зөвшөөрнө;
(e) тэднийг хөдөлмөрт татан оролцуулбал нутгийн хүн амын нэгэн адил ажлын нөхцөл, хөдөлмөр хамгааллаар хангана.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан албадан саатуулагдсан буюу эрх чөлөө нь хязгаарлагдсан этгээдийг хариуцах хүмүүс өөрсдийн боломжийн хүрээнд тухайн этгээдтэй холбоотой дараахь заалтыг дагаж мөрдөнө:
(a) нэг гэр бүлийн эрэгтэй, эмэгтэйг хамт байлгахаас бусад тохиолдолд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс тусад нь байрлуулж, эмэгтэй хүний шууд хяналтын дор байлгана;
(b) захидал, ил захидал илгээх, хүлээж авахыг тэдэнд зөвшөөрөх бөгөөд эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл захидал, ил захидлын тоог хязгаарлаж болно;
(c) албадан саатуулагдсан, эрх чөлөө нь хязгаарлагдагсдыг байлдааны бүсэд ойрхон байрлуулахгүй. 1 дэх хэсэгт дурдсан хүмүүсийг албадан саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлах байр зэвсэгт мөргөлдөөний уршгаар аюулд учирвал тэднийг шилжүүлэн нүүлгэх бөгөөд энэ ажлыг аюулгүй байдлын зохистой нөхцөлд гүйцэтгэнэ;
(d) тэд эмнэлгийн тусламж авах эрх эдэлнэ;
(e) аливаа зүй бус үйлдэл буюу осол эндэгдэл гаргаснаас болж тэдний бие махбодь буюу сэтгэл зүйн эрүүл мэнд, халдашгүй байдалд хохирол учруулж болохгүй. Түүнчлэн, энэ зүйлд заасан хүмүүст тэдний эрүүл мэндийн байдал шаардаагүй байхад анагаах ухааны ойлголтоор эрх чөлөөтэй хүмүүст хэрэглэдэг нийтээр хүлээн зөвшөөрсөн эмнэлгийн хэм хэмжээг хангаж чадахгүй эмнэлгийн тийм аливаа шинжилгээг хийж болохгүй.
3. Энэ зүйлийн заалтад хамаарагдахгүй боловч дайтаж байгаатай холбогдсон шалтгаанаар эрх чөлөөг нь хязгаарласан хүмүүстэй 4 дүгээр зүйл болон энэ зүйлийн 1 дэх хэсгийн “a”, “c”, “d”, 2 дахь хэсгийн “b” хэсэгт заасны дагуу хүнлэг ёсоор харьцана.