A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 185

Улаанбаатар хот

ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ"-ний 04, 07, 21, 39, 44, 49, 51, 56, 61, 63, 64, 68, 69, 94 дүгээр бүлэгт заасан зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.

2. Энэ тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ