Хэвлэх DOC Татаж авах
МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 62-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4  дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 202

МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 62-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Тариалангийн тухай хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариаланг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50.0 (тавин) мянган төгрөгөөр тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Улаан буудайн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 77 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд                                                   Р.БУРМАА