A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 238

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн цогц ажиглалтын мэдээ, мэдээллийг солилцох, ашиглах чиг үүрэг бүхий Газар дэлхийг ажиглах бүлэг (GEO)-т Монгол Улс гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Газар дэлхийг ажиглах бүлэгт гишүүнээр элсэх хүсэлтийг зохих журмын дагуу уламжлахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.БАТЦЭРЭГ