A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг Монголбанк, арилжааны банкинд нээх, хаах/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИИЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ

САНГИЙН САЙД, МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр

Дугаар 24/24/А-9

Улаанбаатар хот

Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11, 12.1.13 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэг, Монголбанкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг Монголбанк, арилжааны банкинд нээх, хаах журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг төсвийн эрх захирагч нарт болон аймаг, нийслэлийн төрийн сангийн нэгжүүд, банкуудад хүргүүлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн яамны Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар /М.Амгалан/-т үүрэг болгосугай.

Гурав. Батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /Б.Батцэцэг/, Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газар /Х.Дэлгэр/-т даалгасугай.

САНГИЙН САЙД Ч.УЛААН

МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЗОЛЖАРГАЛ

САНГИЙН САЙД,  МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ


 

САНГИЙН САЙД, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр                               
Дугаар А122/А-172 
Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.6 дах хэсгийг тус тус үндэслэнТУШААХ НЬ:

1."Засгийн газар болон төсвийн байгууллагын дансыг банканд нээх, хаах, тайлагнах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан журмыг төсвийн захирагчид, төрийн сангийн нэгжүүд,банкуудадхүргүүлэн мөрдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн яамны Төрийн сангийн газар /М.Батхуяг/,Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар /Н.Ариунбат/, Судалгаа статистикийн газар /Д.Даваасүх/-т үүрэг болгосугай.

3.Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/, Монголбанкны Дотоод аудитын газар /Т.Амарсайхан/-т даалгасугай.

4.Энэ тушаалбатлагдсантай холбоотойгоор Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын 2013 оны 24/24/А-9 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН