A

A

A

Бүлэг: 1979

Энэ тогтоолыг 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

1998 оны 6 дугаар                                                                        Улаанбаатар

сарын 23-ны өдөр                                   №242                                     хот

 

 

 

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийн 6 дугаар заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

 

            1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаар тогтоолын 9 дүгээр заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

            "9.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.4-т заасан "энэ хуулийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн …ач, зээ" гэдэгт хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан хүү, охиноос гарсан хүүхэд, түүнчлэн хэлмэгдэгчийн төрсөн ах, эрэгтэй дүүгээс гарсан хүүхэд /ач/ төрсөн эгч, эмэгтэй дүүгээс гарсан хүүхэд /зээ/-ийг тус тус хамааруулан ойлгоно.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЦОГНЯМ