A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 42

Улаанбаатар хот

ШҮҮГЧИЙН ОРОН ТООГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 57 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан/

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Шүүгчийн орон тоо батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД