A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 45

Улаанбаатар хот

"МАЛЧИД, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 2 дахь заалтын 1, 2, 3 дахь дэд заалтын "хоршооны гишүүн" гэснийг хассугай.

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД