Хэвлэх DOC Татаж авах
“САЙН ХАШАА” ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсоон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 252

“САЙН ХАШАА” ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ  /ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Орон сууцны тухай хуулийн 6.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Сайн хашаа” хөтөлбөрийг 1 дүгээр, ““Сайн хашаа” хөтөлбөрийн зээлийн ерөнхий     журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /ЗГ-ын 2016 оны 312-р тогтоолоор 1, 2-р хавсралтыг шинэчлэн баталсан/

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай амины орон сууцны дэд бүтцийн норм, нормативын баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж батлан мөрдүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд, норм, нормативын баримт бичиг болон барилга угсралтын ажлын технологийн талаар зорилтот бүсийн иргэдийн дунд сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хөтөлбөрийн хүрээнд зээл олгох үйл ажиллагаанд шаардагдах гэрээ, хэлэлцээрийг байгуулахыг Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                              Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн  сайд                                                      Б.БОЛОР