Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 249

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох зааврыг баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Б.Болорт, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ           

Сангийн сайд                                                                          Б.БОЛОР