A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Цахилгаан техникийн тоноглол хэрэгсэл, Дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжийн тохируулга, Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн тохируулга/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 75

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологи, ногоон хөгжлийн бодлогын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Цахилгаан техникийн тоноглол хэрэгсэл, хэмжих, шалгах багаж, автоматикийн тохируулга зүгшрүүлэлтийн ажпын төсвийн норм" /БНбД 81-85-16/-ыг нэгдүгээр хавсралтаар, "Дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажпын төсвийн норм" /БНбД 81-86-16/-ыг хоёрдугаар хавсралтаар, "Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсвийн норм" /БНбД 81-87-16/-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Шинэчлэн баталсан тохируулга, зүгшрүүлэлтийн ажпын төсвийн нормыг сурталчлах, хэвлэн олшруулж нийтэд түгээх, хэрэгжүүлэх ажлыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ /Б.Баярсайхан/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /О.Нямхүү/-т даалгасугай.

З. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Аргачилсан зөвлөмж, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын төсвийн норм батлах тухай" Дэд бүтцийн сайдын (хуучин нэрээр) 2003 оны 96 дугаар тушаалаар баталсан "Цахилгаан техникийн тоноглол хэрэгсэл, хэмжих, шалгах багаж, автоматикийн тохируулга зүгшрүүлэлтийн ажпын элементийн төсвийн норм" /БНбД 81-85-03/, "Дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажпын элементийн төсвийн норм" /БНбД 81-86-03/, "Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын элементийн төсвийн норм" /БНбД 81-87-03/-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД З.БАЯНСЭЛЭНГЭ