A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • 65. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ ТОГТООХ ТУХАЙ ЛОКАРНОГИЙН ХЭЛЭЛЦЭЭР
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 65. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ ТОГТООХ ТУХАЙ ЛОКАРНОГИЙН ХЭЛЭЛЦЭЭР

1968 оны 10 дугаар сарын 8-нд Локарнод гарын үсэг зурж,

1979 оны 9 дүгээр сарын 28-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлаар

1 дүгээр зүйл

Тусгай холбоо байгуулах: Олон улсын ангиллыг батлах

(1) Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж буй орнууд тусгай холбоо байгуулна.

(2) Эдгээр орон бүтээгдэхүүний загварын нийтлэг ангиллыг (цаашид "олон улсын ангилал" гэнэ) батална.

(3) Олон улсын ангилалд дараахь зүйлийг багтаана. Үүнд:

(i) ангилал болон дэд ангиллын жагсаалт;

(ii) бүтээгдэхүүний загварыг агуулсан барааны цагаан толгойн дараалал бүхий жагсаалт, чингэхдээ тэдгээр нь хамаарагдах ангилал болон дэд ангиллыг заасан байна;

(iii) тайлбар бичиг.

(4) Ангилал болон дэд ангиллын жагсаалт гэж 3 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан шинжээчдийн хороо /цаашид "шинжээчдийн хороо" гэнэ/ оруулж болох нэмэлт, өөрчлөлт бүхий энэхүү хэлэлцээрт хавсаргасан жагсаалтыг хэлнэ.

(5) Барааны цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт болон тайлбар бичгийг 3 дугаар зүйлд заасан журмын дагуу шинжээчдийн хороо батална.

(6) 3 дугаар зүйлд заасан журмын дагуу шинжээчдийн хороо олон улсын ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

(7) a) олон улсын ангиллыг англи ба франц хэлээр үйлдэнэ.

b) 5 дугаар зүйлд дурдсан Ассамблейгаас тогтоох олон улсын ангиллын бусад хэлээрх албан ёсны бичвэрийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага /цаашид "байгууллага" гэнэ/ байгуулах тухай конвенцид дурдсан Оюуны өмчийн олон улсын товчоо /цаашид "олон улсын товчоо" гэнэ/ сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний үндсэн дээр тогтооно.

2 дугаар зүйл

Ангиллыг хэрэглэх ба олон улсын ангиллын эрх зүйн хүрээ

(1) Энэхүү хэлэлцээрт тусгагдсан шаардлагын дагуу олон улсын ангилал нь зөвхөн захиргааны шинжтэй байна. Тэгэхдээ тухайн орон бүр түүнийг зохистой гэж үзсэн эрх зүйн хүрээнд хамааруулж болно. Тухайлбал, олон улсын ангилал нь тусгай холбооны гишүүн оронд бүтээгдэхүүний загварт олгож буй хамгаалалтын мөн чанар, хүрээний хувьд үүрэг хүлээлгэхгүй.

(2) Тусгай холбооны гишүүн орон бүр олон улсын ангиллыг үндсэн буюу туслах тогтолцоо болгон хэрэглэх эрхээ хадгална.

(3) Тусгай холбооны гишүүн орны байгууллага нь загвар хадгалуулах буюу бүртгүүлэх албан ёсны баримт бичигт, хэрэв албан ёсоор хэвлэгдсэн бол тус хэвлэлд, тухайн загвар бүхий бараа хамаарагдах олон улсын ангиллын ангилал буюу дэд ангиллын тоог тусгана.

(4) Шинжээчдийн хороо нь барааны цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалтад оруулах нэр томъёог сонгохдоо онцгой эрх агуулж болох нэр томъёог хэрэглэхээс зайлсхийх талаар тодорхой хэмжээгээр анхаарна. Цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалтад аливаа үг оруулах нь онцгой эрхэд хамаарах эсэхээс үл шалтгаалан шинжээчдийн хорооны саналын илэрхийлэл болохгүй.

3 дугаар зүйл

Шинжээчдийн хороо

(1) Шинжээчдийн хороо нь 1 дүгээр зүйлийн (4), (5) болон (6) дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлнэ. Тусгай холбооны гишүүн орон бүр оролцогч орнуудын энгийн олонхоор баталсан үйл ажиллагааны журмын дагуу зохион байгуулах шинжээчдийн хороонд төлөөлөлтэй байна.

(2) Шинжээчдийн хороо нь тусгай холбооны гишүүн орнуудын энгийн олонхын саналаар цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт болон тайлбар бичгийг батална.

(3) Олон улсын ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тусгай холбооны аливаа гишүүн орны байгууллага эсхүл олон улсын товчоо гаргана. Санал гаргаж буй байгууллага энэ тухайгаа олон улсын товчоонд мэдэгдэнэ. Байгууллага буюу олон улсын товчооны саналыг олон улсын товчоо тухайн саналыг хэлэлцэх хорооны хуралдаан эхлэхээс хоёр сараас доошгүй хугацааны өмнө шинжээчдийн хорооны гишүүдэд хүргүүлнэ.

(4) Олон улсын ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шинжээчдийн хорооны шийдвэрийг тусгай холбооны гишүүн орнуудын энгийн олонхоор батална. Гэхдээ дээрх шийдвэрээр шинэ ангилал бий болгох буюу барааг нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх тохиолдолд нэгдмэл санал шаардлагатай.

(5) Шинжээч бүр шуудангаар санал өгөх эрхтэй.

(6) Хэрэв аливаа орон шинжээчдийн хорооны тухайн хуралдаанд төлөөлөгч томилоогүй, эсхүл томилогдсон шинжээч нь хуралдааны үеэр буюу шинжээчдийн хорооны үйл ажиллагааны журмаар тогтоосон хугацаанд өөрийн саналаа өгөөгүй бол, тухайн орон хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4 дүгээр зүйл

Ангилал болон түүний нэмэлт, өөрчлөлтийн тухай мэдэгдэх, хэвлэн нийтлэх

(1) Олон улсын товчоо нь шинжээчдийн хороогоор баталсан цагаан толгойн үсгийн дараалал бүхий барааны жагсаалт, тайлбар бичиг болон хорооны шийдвэрлэсэн олон улсын ангилалд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг тусгай холбооны гишүүн орнуудын байгууллагад хүргүүлнэ. Шинжээчдийн хорооны шийдвэр нь мэдэгдэл хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Хэрэв дээрх шийдвэрээр шинэ ангилал бий болгох буюу барааг нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэх бол, тэр нь мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр болно.

(2) Олон улсын товчоо нь олон улсын ангиллын хадгалагчийн хувьд хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтийг тус ангилалд тусгана. Нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг Ассамблейн тогтоосон хэвлэлд нийтэлж зарлана.

5 дугаар зүйл

Тусгай холбооны Ассамблей

(1) а) Тусгай холбоо нь тусгай холбооны гишүүн орнуудаас бүрдсэн Ассамблейтай байна.

b) Орон бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.

c) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.

(2) a) 3 дугаар зүйлийн заалтын дагуу Ассамблей нь:

(i) тусгай холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх бүх асуудлыг эрхэлнэ;

(ii) хянан өөрчлөх бага хуралд бэлтгэхтэй холбоотой асуудлаар олон улсын товчоонд чиглэл өгнө;

(iii) байгууллагын ерөнхий захирал /цаашид “ерөнхий захирал” гэнэ/-ын тусгай холбооны талаар явуулсан үйл ажиллагааны тайланг хянаж батлах, холбооны эрх мэдэлд багтах бүх асуудлаар шаардлагатай бүх зааврыг түүнд өгнө;

(iv) тусгай холбооны хөтөлбөрийг тодорхойлж, хоёр жилийн төсөв болон түүний санхүүгийн тайланг батална;

(v) тусгай холбооны санхүүгийн журмыг батална;

(vi) англи ба франц хэлнээс бусад хэлээрх олон улсын ангиллын албан ёсны бичвэрийг тогтоох асуудлыг шийдвэрлэнэ;

(vii) 3 дугаар зүйлийн дагуу байгуулсан шинжээчдийн хорооноос гадна тусгай холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзэх бусад шинжээчдийн хороо, ажлын хэсэг байгуулна;

(viii) холбооны гишүүн бус ямар орон, түүнчлэн ямар засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагыг түүний чуулганд ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно;

(ix) 5­8 дугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батална;

(x) тусгай холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа шаардлагатай бусад арга хэмжээ авна;

(xi) энэхүү хэлэлцээрийн дагуух бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ;

b) Байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын сонирхсон асуудлын хувьд Ассамблей зохицуулах хорооны зөвлөмжийг сонссоны дараа шийдвэр гаргана.

(3) а) Ассамблейн гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.

b) Ассамблейн гишүүн орны тэн хагас нь кворум бүрдүүлнэ.

c) (b) дэд хэсгийг үл харгалзан аль нэг чуулганд Ассамблейн нийт гишүүн орны тэн хагасаас бага боловч гуравны нэг буюу түүнээс илүү гишүүн орон төлөөлөгчдөө ирүүлсэн бол Ассамблей өөрийн ажиллагааны журамд хамаарахаас бусад бүх шийдвэр гаргаж болно. Ийм шийдвэр нь гагцхүү дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Олон улсын товчоо нь чуулганд оролцоогүй Ассамблейн гишүүн орнуудад дээр дурдсан шийдвэрийг илгээж, уг шийдвэрийг илгээснээс хойш гурван сарын дотор эдгээр шийдвэрт санал өгч, түдгэлзсэн эсэх тухай саналаа бичгээр ирүүлэхийг хүснэ. Тогтоосон хугацаа өнгөрөх үед энэ журмаар саналаа өгсөн буюу түдгэлзсэнээ мэдэгдсэн орны тоо чуулган хүчинтэй болоход дутуу байсан тоонд хүрч байвал зохих олонхи байна гэж үзэж шийдвэр хүчин төгөлдөр болно.

d) 8 дугаар зүйлийн (2) дахь хэсгийг харгалзан Ассамблей нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрээ гаргана.

e) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

f) Нэг төлөөлөгч нэг орныг төлөөлж зөвхөн түүний өмнөөс саналаа өгнө.

(4) а) Онцгой тохиолдлоос бусад тохиолдолд ерөнхий захирал Ассамблейн ээлжит чуулганыг байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулдаг газарт болон хугацаанд хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулна.

b) Ерөнхий захирал гүйцэтгэх хорооны буюу Ассамблейн гишүүн орны дөрөвний нэгийн хусэлтийн дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна.

с) Ерөнхий захирал хуралдаан бүрийн хэлэлцэх асуудлыг бэлтгэнэ.

(5) Ассамблей өөрийн ажиллагааны журмыг батална.

6 дугаар зүйл

Олон улсын товчоо

(1) а) Тусгай холбооны захиргааны асуудлыг олон улсын товчоо эрхэлнэ.

b) Түүнчлэн олон улсын товчоо нь уулзалт, хуралдаанд бэлтгэх, Ассамблейн болон шинжээчдийн хороо, ажлын хэсгүүдийн нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

c) Ерөнхий захирал тусгай холбооны гүйцэтгэх тэргүүн болох бөгөөд холбоог төлөөлнө.

(2) Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа ажилтан Ассамблей, гүйцэтгэх хорооны болон аливаа бусад шинжээчдийн хороо, ажлын хэсгийн бүх хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцоно. Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтан өөрийн албан тушаалын дагуу эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга байна.

(3) а) Олон улсын товчоо Ассамблейгаас өгсөн чиглэлийн дагуу хэлэлцээрийн 5-8 дугаар зүйлээс бусад заалтыг хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлыг хангана.

b) Олон улсын товчоо нь хянан өөрчлөх бага хуралд бэлтгэх асуудлаар засгийн газар хоорондын ба олон улсын төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.

с) Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтан тэдгээр бага хурлын хэлэлцүүлэгт санал өгөх эрхгүйгээр оролцож болно.

(4) Олон улсын товчоо түүнд оногдуулсан бусад бүх даалгаврыг гүйцэтгэнэ.

7 дугаар зүйл

Санхүү

(1) a) Тусгай холбоо нь төсөвтэй байна.

b) Тусгай холбооны төсөв нь холбооны орлого, зарлага, холбооны зардлаас холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвт орох хандив, тэрчлэн байгууллагын бага хурлын төсөвт орох зардал зэргээс бүрдэнэ.

c) Тусгай холбоонд бус харин байгууллагын удирдлаган дор ажилладаг нэг буюу хэд хэдэн бусад холбоодод хамаарах зардлыг холбоодод хамаарах нийтийн зардал гэж үзнэ. Энэхүү нийтийн зардлаас тусгай холбоонд оногдох хувь нь тэдгээр холбоод дахь тусгай холбооны сонирхлын эзлэх хэмжээтэй адил байна.

(2) Тусгай холбооны төсвийг байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан тогтооно.

(3) Тусгай холбооны төсөв дараахь эх үүсвэрээс санхүүжнэ:

(i) холбооны гишүүн орнуудын татвар;

(ii) холбоонд хамаарах олон улсын товчооноос үзүүлсэн үйлчилгээний төлбөр, хураамж;

(iii) холбоонд хамаарах олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтын үнэ, түүнийг ашиглуулсны хураамж;

(iv) бэлэг, гэрээслэлээр шилжүүлсэн зүйл, татаас;

(v) түрээс, зээлийн хүү болон бусад орлого.

(4) а) (3) дахь хэсгийн i-т заасан татварыг тогтоох зорилгоор тусгай холбооны гишүүн бүр Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид заасантай адил нэг ангилалд хамаарах бөгөөд тэр холбоонд тухайн ангилалд тогтоосон нэгжийн хэмжээгээр жилийн татвараа төлнө.

b) Тусгай холбооны гишүүн орон бүрийн жилийн татвар нь түүний нэгжийн тоог татвар төлж буй бүх орны нэгжийн нийлбэрт харьцуулах хэлбэрээр тогтоосон тусгай холбооны төсөвт төлөх нийт татварт эзлэх хувьтай тэнцүү байна.

c) Татварыг жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төлнө.

d) Өмнөх хоёр бүтэн жилд өгөх ёстой татварын хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш өртэй орон тусгай холбооны аливаа байгууллагад санал өгөх эрхгүй. Гэхдээ төлбөрийг хойшлуулсан нь онцгой болон зайлшгүй нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэх тохиолдолд тэрхүү хугацаанд тусгай холбооны аль нэг байгууллага тухайн оронд санал өгөх эрхээ үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрч болно.

е) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна.

(5) Тусгай холбооны нэрийн өмнөөс олон улсын товчооны үзүүлсэн үйлчилгээний төлбөрт авах төлбөр, хураамжийн хэмжээг ерөнхий захирал тогтоож Ассамблейд тайлагнана.

(6) a) Тусгай холбоо нь тусгай холбооны гишүүн орон бүрээс өгөх нэг удаагийн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хангалтгүй бол Ассамблей түүнийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

b) Дурдсан санд орон бүрийн төлөх анхны татварын хэмжээ буюу энэ санг нэмэгдүүлэхэд төлөх орон бүрийн хувь хэмжээ нь санг байгуулсан жил, эсхүл түүнийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан жилд тухайн орноос төлөх татварын хувьтай адил байна.

c) Энэ харьцаа болон төлбөрийн нөхцөлийг ерөнхий захирлын саналын үндсэн дээр байгууллагын зохицуулах хорооны зөвлөмжийг авсны дараа Ассамблей тогтооно.

(7) а) Байгууллагын төв байр нь нутаг дэвсгэрт нь байрладаг оронтой байгуулах төв байрны тухай хэлэлцээрт эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болох тохиолдолд тухайн орон урьдчилгаа олгох тухай тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон урьдчилгаа олгох нөхцөлийг байгууллага, тухайн орон хоорондын тусгай хэлэлцээрээр зохицуулна.

(b) (а) дэд хэсэгт дурдсан орон ба байгууллага аль аль нь урьдчилгаа өгөх үүргээ бичгээр мэдэгдэх замаар цуцлах эрхтэй. Цуцлалт нь мэдэгдэл үйлдсэн жилийн төгсгөлөөс хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.

(8) Санхүүгийн аудитыг санхүүгийн журмын дагуу тусгай холбооны нэг буюу хэд хэдэн орон эсхүл гадны байцаагч хийнэ. Тэднийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр Ассамблей томилно.

8 дугаар зүйл

5-8 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах

(1) 5, 6, 7 дугаар зүйл болон энэхүү зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тусгай холбооны гишүүн аль ч орон эсхүл ерөнхий захирал гаргаж болно. Ерөнхий захирал ийм саналыг Ассамблейн чуулганаар хэлэлцэхээс наад зах нь зургаан сарын өмнө тусгай холбооны гишүүн орон бүрт илгээнэ.

(2) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Ассамблей дөрөвний гурвын олонхын саналаар батална. Гэхдээ 5 дугаар зүйл болон энэхүү хэсэгт оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг санал хураалтын тавны дөрвийн олонхын саналаар батална.

(3) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь уг нэмэлт, өөрчлөлтийг баталсан үед тусгай холбооны гишүүн байсан орны дөрөвний гурав нь өөрсдийн үндсэн хуулийн журмын дагуу тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан мэдэгдлийг ерөнхий захирал хүлээж авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. Дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг түүнийг хүчин төгөлдөр болох хугацаанд тусгай холбооны гишүүн байсан орнууд буюу түүнээс хойш тусгай холбооны гишүүн болсон бүх орон заавал дагаж мөрдөнө. Гэхдээ тусгай холбооны гишүүн орны санхүүгийн хүлээх үүргийг өндөржүүлэх талаар аливаа нэмэлт, өөрчлөлтийг тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргасан орон л дагаж мөрдөнө.

9 дүгээр зүйл

Хэлэлцээрийг соёрхон батлах, түүнд нэгдэн орох, хүчин төгөлдөр болох

(1) Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч аливаа орон түүнийг соёрхон баталж болох бөгөөд хэрэв түүнд гарын үсэг зураагүй бол түүнд нэгдэн орж болно.

(2) Батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

(3) а) Энэхүү хэлэлцээр батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн эхний таван орны хувьд ийм тав дахь баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

b) Аливаа бусад орны хувьд энэхүү хэлэлцээр нь хэрэв батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичигтээ хожуу хугацаа заагаагүй бол соёрхон баталсан буюу нэгдэн орсон талаар ерөнхий захирал мэдэгдэл хийсэн өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Хэрэв дээрх баримт бичигтээ аливаа орон илүү хожуу хугацааг заасан бол энэхүү хэлэлцээр тухайн орны хувьд уг заасан өдөрт хүчин төгөлдөр болно.

(4) Соёрхон батлах буюу нэгдэн орсноор энэхүү хэлэлцээрийн бүх заалтуудыг хүлээн зөвшөөрөх бөгөөд түүгээр олгох бүх давуу талыг эдэлнэ.

10 дугаар зүйл

Хэлэлцээр хүчин төгөлдөр байх хугацаа

Энэхүү хэлэлцээр нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн нэгэн адил хүчинтэй бөгөөд түүний ижил хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

11 дүгээр зүйл

1-4 ба 9-15 зүйлийг хянан өөрчлөх

(1) Энэхүү хэлэлцээрийн 1-4 ба 9-15 дугаар зүйлийг боловсронгуй болгох зорилгоор хянан өөрчилж болно.

(2) Хянан өөрчлөх аливаа асуудлыг тусгай холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн бага хурлаар хэлэлцэнэ.

12 дугаар зүйл

Хэлэлцээрийг цуцлах

(1) Аливаа орон ерөнхий захиралд мэдэгдэл илгээснээр энэхүү хэлэлцээрийг цуцалж болно. Тийм цуцлалт нь зөвхөн тухайн оронд хамаарах бөгөөд тусгай холбооны бусад орны хувьд хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө.

(2) Цуцлалт нь ерөнхий захирал мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

(3) Энэхүү зүйлд заасан цуцлах эрх аль ч оронд тусгай холбооны гишүүн болсон өдрөөс хойш таван жилийн хугацаа дуусахаас өмнө үүсэхгүй.

13 дугаар зүйл

Нутаг дэвсгэр

Энэхүү хэлэлцээрт Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 24 дүгээр зүйлийн заалтыг хэрэглэнэ.

14 дүгээр зүйл

Гарын үсэг, хэл, мэдэгдэл

(1) а) Энэхүү хэлэлцээрийг англи, франц хэлээр нэг хувь үйлдэж гарын үсэг зурах бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. Эх бичвэрийг Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт хадгалуулахаар өгнө.

b) Энэхүү хэлэлцээр нь 1969 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Берн хотноо гарын үсэг зурахад нээлттэй байна.

(2) Албан ёсны эх бичвэрийг ерөнхий захирал сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний дараа Ассамблейгаас тогтоох бусад хэлээр гаргана.

(3) Энэхүү хэлэлцээрийн гарын үсэг зурсан, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газраас баталгаажуулсан хоёр хувийг ерөнхий захирал тусгай холбооны гишүүн бүх орны засгийн газарт болон хүсэлт гаргасан бусад орны засгийн газарт илгээнэ.

(4) Ерөнхий захирал энэхүү хэлэлцээрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

(5) Ерөнхий захирал гарын үсэг зурсан болон батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай, хэлэлцээр хүчин төгөлдөр болсон тухай, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрсөн тухай, нэмэлт өөрчлөлт орсон өдрийн тухай, цуцалсан тухай мэдэгдлийн талаар тусгай холбооны гишүүн бүх орны засгийн газарт мэдэгдэнэ.

15 дугаар зүйл

Шилжилтийн заалт

Анхны ерөнхий захирал албан тушаалдаа орох хүртэл энэхүү хэлэлцээрт дурдсан байгууллагын олон улсын товчооны, эсхүл ерөнхий захирлын талаарх тайлбарыг Оюуны өмчийг хамгаалах олон улсын нэгдсэн товчоо (БИРПИ)-ны эсхүл түүний захирлын талаарх тайлбар гэж үзнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
65. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ ТОГТООХ ТУХАЙ ЛОКАРНОГИЙН ХЭЛЭЛЦЭЭР