A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 317

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 189 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулгатай 8-9 дэх заалт нэмсүгэй:

Код

Барааны нэр, төрөл

Импортлогч хуулийн этгээд

8

8703.24.21

Мерседес бенз G500

(2 ширхэг, хар)

Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар

(Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж-5, Улаанбаатар-14250, Монгол Улс)

9

8702.90.39

Ниссан Сивиллиан микроавтобус (4 ширхэг, мөнгөлөг цайвар, 25 хүний суудалтай)