A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 342

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, Боловсролын тухай хуулийн 141.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.1, 15.3, Төсвийн тухай хуулийн 14.2.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган суманд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулсугай.

2. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, сургалт явуулах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог баталж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд даалгасугай.

3. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг барилга болон лаборатори, техник хэрэгсэл, багшлах хүний нөөцөөр хангахад шаардагдах хөрөнгийг 2016 оны улсын төсвийн тодотголд тусган шийдвэрлэж, гадаад улс, олон улсын байгууллагын тусламж, төсөлд хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Сангийн сайд Б.Болор нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН